Дэлхий дахинд
КОРОНАВИРУС ХЭДЭН ЗУУН САЯ ХҮНИЙГ АЖИЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА
Алексей Калмыков
Дэлхий дахиныг хамарсан коронавирусын цар тахал олон сая хүнийг өвчлүүлж байгаатайгаа нэгэн адил хэдэн арван сая хүнийг ажилгүй болгож, амьдралыг нь доройтуулж байна. Харамсалтай нь энэ талаар эрх баригчид тэр бүрий мэдээлэхгүй, хүмүүс ч мэдэхгүй л байна.
Дэлхий даяар хэдэн хүн ажлаа алдсан бэ, статистик мэдээгээр бол хэдэн арван сая. Үнэн хэрэгтээ түүнээс ч их байгаа.
Цар тахал дэлгэрч эхлээд л хөл хорио тогоосноор хөдөлмөрийн салбарт хүнд цохилт болж ажилгүйчүүдийн тоо эрс өссөн. Дэлхий даяар ажлын байр 500 саяар буурч орлого 10 хувь буурлаа гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдээлсэн. Энэ зөвхөн коронавиурсын эхний давалгааны үе.
Гэтэл намар гэхэд л, өөрөөр хэлбэл цар тахал дэлгэрээд хагас жил өнгөрөхөд дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д 13 сая, Европын холбоонд 16 сая хүн ажлаа алдсан тоо байна. Албан ёсны баримтаар ажилгүйдлийн түвшин найман хувь нэмэгдсэн гэж байна.
Цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлийг давахад нь зориулж дэлхий даяар хүн ам, айл өрх, бизнесийг дэмжих зорилгоор 12 их наяд ам.доллар зарцуулсан, үүний ихэнхийг нь том эдийн засагтай баян орнууд эзэлнэ л дээ. Хэрэв ингэж амь тариа хийгээгүй бол хүмүүсийн амьдрал, айл өрхийн төсөв 3.5 их наяд ам.доллараар сүйрэх байсан гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага тооцоолсон байна.
Гэхдээ ялангуяа хөгжиж байгаа орнуудад бол мөнгө төд удалгүй л дуусч, дахиад л амьдрал хүндэрч байгаа. Одоо цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж, коронавирусын шинэ хэлбэр гаран улс орнууд дахиад л хөл хориогоо чангатган, хөдөлмөрийн зах зээл дахиад л хумигдаж эхэллээ. Европт гэхэд л 190 сая ажилчны гуравны нэг нь төрөөс ямар хэмжээгээр дэмжлэг авах дээрээ тулаад байна. “Олон улс оронд хөдөлмөрийн зах зээл эдийн засгийн хямралтай эн зэрэгцэн хямралд орж байна” гэж даатгалын Allianz компани тэмдэглэсэн байна. “Гэхдээ энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь. Бодит ажилгүйдэл Францад, Итали, Испани, Их Британи улсуудад албан ёсны мэдээллээс 3-5 пунктээр их байгаа бол Өмнөд Африкт бүр 10 хувиар илүү байгаа” гэж даатгалын компани бичжээ.
Нэг хэсэг ажлын байр хөл хорио хязгаарлалтын дэглэмээс болоод зогсонги байдалд орж байгаа бол зарим ажлын байр бүр үгүй болж байна. Нисэх онгоцны үйлчлэгч гэдэг мэргэжил бараг үгүй боллоо. Нислэг хэзээ эхлэхийг хүлээгээд л орон тоон дээрээ байж байгаа онгоцны үйлчлэгчийг ажлаас халагдсан гэж үзэхгүй шүү дээ. Гэтэл үнэн хэрэг дээрээ тэр ажилгүй л болчихоод байна. Аялал жуулчлалын салбар үндсэндээ зогсонги байдалд орж олон хүн ажлаа алдлаа. Энэ нь жилдээ хэдэн арав, зуун сая жуулчин хөлхдөг орнуудад бүр хүндээр тусч бүр олон хүн ажил, орлогоо алдаж байна. Манай гаргийн томоохон компани концерниуд ажил нь багасантай холбоотойгоор ажилчдаа цомхотгосоор л байна. Тэд цар тахлын эхний давалгааг давсан ч цаашид тэсвэрлэхэд хэцүү байгаа хэрэг. Тэд ажилчдаа заримыг нь ажлаас халж байгаа бол заримд нь хугацаагүй, цалингүй амралт өгч байна. “Халсугай” гэсэн тушаалаас арай зөөлөн гэх үү дээ.
Walt Disney гэхэд л 28 мянган ажилтнаа халсан бол Европын нефть хийн Royal Dutch Shell компаний есөн мянган хүнээ, германы Continental концерн дэлхий дахины салбаруудаасаа 30 мянган хүнээ цомхотгоод байна. Коронавирусын хямралд зорчигч тээвэрлэхээ больсон агаарын тээврийн компаниуд хамгийн их өртөж байгаа. Зөвхөн америкийн агаарын тээврийн компаниуд 150 мянган хүнээ халсан буюу цалингүй амралт өгөөд байна. United гэхэд л 12 мянган хүнээ халахаа мэдэгдээд байгаа.
Цар тахлаас үүдэлтэй энэ хямралын үед эмэгтэйчүүд илүүтэй ажлаа алдаж байна гэж зөвлөх үйлчилгээний McKinsey&Company компани мэдээлсэн байна. Ажилгүй эмэгтэйчүүдийн тоо дэлхий даяар эрчүүдийнхээс 1.8 дахин их байна. Дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр эмэгтэйчүүд 39 хувь эзэлдэг байтал өнгөрөгч долдугаар сар гэхэд ажилгүй эмэгтэйчүүдийн хувь 54 хувьд хүрсэн гэж эдний мэдээнд дурджээ.
Энэ бүхэн бол олон улсын хэмжээний томоохон бизнесийн жишээнүүд. Гэтэл жижиг дунд бизнес эрхлэгчдийн хэдэн хувь нь ажилгүй болсныг хэн ч тоолоогүй шүү дээ.
Нууц ажилгүйдэл
Жижиг дунд үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчдийн ажил хөл хорио хязгаарлалтын дэглэмээс болоод бүрэн зогсчихсон. Үнэндээ тэднийг хэн ч ажлаас халлаа гэсэн тушаал гаргаагүй атлаа ямар ч орлогогүй сууж байгаа, гэтэл үүнийг хэн тооцож ямар статистикт дурдсан юм бэ. Үүнийг л нууц ажилгүйдэл гээд байгаа юм.
Ер нь эрх баригчид, статистикийнхан ажил идэвхтэй хайж, хөдөлмөрийн байгууллагад бүгртгүүлсэн хэдэн хүний тоог л ярих дуртай. Нэгэн хэсэг ажил хайж байгаад бүр цөхрөнгөө бараад хөдөлмөрийн байгууллагаар эргэлдэхээ больсон тэтгэврийнхэн, оюутнуудыг тоож харах ч үгүй, тоолж бүртгэх ч үгүй. Ийм хүмүүс коронавиурсын цар тахлын үед өмнөхөөсөө ч их нэмэгдсэнийг тооцоолохгүй байгаа юм.
Цар тахлын хөл хорионы улмаас үйл ажиллагааг нь хорьсноос хаалгаа барьчихсан жижиг цайны газар, мухлаг үсчин гэх мэт иргэд өөрсдөө л ажиллуулдаг нэгжүүд ямар ч орлогогүй сууж байгааг мөн л ажилгүйчүүдийн тоонд хэн ч оруулахгүй байгаа, яагаад гэвэл тэд “ажлаасаа халагдчихлаа” гэж хөдөлмөрийн юм уу, нийгмийн даатгалын байгууллагад хандаагүй.
Хаа очиж Европт харин цалингүй амралт, чөлөөнд байгаа хүмүүсийг ажилгүйчүүдийн эгнээнд бүртгэдэг учраас энд цар тахлын үед ажилгүйдэл огцом өссөн дүр зураг харагдаж хэвийн үеийн 3.5 хувиасаа 14.7 хувь буюу 23 сая хүнээр өссөн байна.
Өнгөрсөн намар гэхэд АНУ ажлаа алдсан 12.6 сая хүн байна гэж албан ёсоор бүртгэж байсан бол энэ тоо одоо 20 саяыг давлаа гэж Economic Policy Institute-ийн Хайди Ширхольц бичсэн байна.
Нөгөө нэг зүйл бол огт ажилгүй болоогүй ч орлого нь эрс буурсан хүмүүс бас байна. Эдний нэг хэсэг нь үндсэн ажлын нь үйл ажиллагаа хомсодсоноос орлого нь муудсан байхад нөгөө зарим нь үндсэн ажил нь бүр хаагдаад аргагүйн эрхэнд түр зуур таксинд явж, гэрээр хичээл зааж, шуудан хүргэх зэрэг цагийн ажил эрхэлж байгаа хүмүүс. Эдний хувьд ажил хийж байгаа боловч орлого нь цар тахлын өмнөх үеийнхээс буурчихсан.
Энэчлэн хөдөлмөрийн зах зээлд энэ коронавирусын цар тахлаас үүдэлтэй хямрал хэрхэн нөлөөлж байгаа, бодит байдал ямар байгааг төрийн статистикийнхан бүрэн гаргаж чадахгүй, зарим тохиолдолд нууж байгаа юм. “Хөдөлмөрийн зах зээлийн байдал, ажилгүйдлийн талаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гаргаж байгаа мэдээлэл нь яг газар дээрээ юу болоод байгаа, бодит байдал ямар байгааг бүрэн тодорхой тусгаж чадахгүй байна” гэж Европын статистикийн байгууллага үзэж байна.
Эдийн засгийн хямрал, ажилгүйдэл ил далд ингэж хүрээгээ тэлэхийн хэрээр тэгш бус байдал, нийгэм улс төрийн тогтоворгүй байдал өсөн нэмэгдэж, энэ нь зөвхөн үндэсний хэмжээнд ч биш, олон улсын хүрээнд анзаарагдаж байна. Улс орнуудын баян ядуу гэдэг ялгаа улам ихэсч байна гэсэн үг.
“Хөгжиж байгаа орнуудын хөдөлмөрийн зах зээл энэ удаа бусад орнуудаас, өмнө тохиож байсан хямралуудаас илүүтэй нэрвэгдэж байна. Ийм орнуудад хүмүүс ихэвчлэн сүүдрийн эдийн засагт ажилладаг, угаасаа улс нь ядуу, дээрээс нь цар тахлаас болоод иргэдэд үзүүлэх төрийн дэмжлэг нь хязгаарлагдмал” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллага онцлон тэмдэглэжээ.
Энэ таагүй мэдээ арван жилийн өмнө 2009 онд тохиосон дэлхийн санхүүгийн хямралын үеийн нөхцөл байдлыг сануулж байна. Тэгэхэд дэлхий даяар тохиосон их ажилгүйдлийн үр дагаврыг хямралын өмнөх үед нь эргүүлж аваачихад есөн жил шаардагдсан юм шүү дээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр22 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр16 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр14 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр13 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо