Эдийн засаг
Б.ЖАВХЛАН: ЦААШИД ИПОТЕКИЙН ЗЭЭЛД САРД 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ХИЙНЭ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нар өчигдөр ОБЕГ, УОК-ын шуурхай штаб, НОК-ын үйл ажиллагаатай танилцсан. Тэгвэл өнөөдөр /2021.02.02/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар барилгын салбарынхантай уулзалт хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ажил хэрэгч байя, нэг зүйлийг хийе. Олон зүйл яриад хийхгүй байснаас нэг зүйлийг ярьж хийе. Эдийн засаг дандаа ийм байхгүй. Санхүүжилт хийгдэнэ. Өнөөдөр дандаа зовлон тоочмооргүй байна. Засгийн газар тайлбар тавиад явж болно. Гэхдээ Засгийн газар сөрж зогсох ёстой. Одооноос бэлтгэлээ хангаж, төлөвлөгөөтэй байх ёстой. Тодорхойгүй байдалд хувийн хэвшлийнхнийг оруулж болохгүй. Дэлхий даяар цар тахалтай амаргүй, эдийн засаг хүнд байна. Засгийн газар бүх нөөцөө шавхаж, одоо нөөцгүй болсон. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар гурав орчим их наяд төгрөгийг зарцуулсан. Тиймээс бусад салбарынхантай уулзана. Гэхдээ барилгын салбарт хамгийн анхны эргэлт хийгдэнэ” хэмээн тодотголоо.
Харин Хотын дарга Д.Сумъяабазар “Хотын даргын хувьд барилгын салбарыг бүх чиглэлээр дэмжиж ажиллана. Хамгийн их баялаг бүтээдэг, өртөг шингээдэг, хөгжлийг тодорхойлдог салбар юм. Улаанбаатар хотод энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, залуусаа дэмжинэ. Нэн тэргүүнд “Залуус-2, 3″ орон сууцны хорооллыг барина. Хэд хэдэн газар томоохон хороолол босгохоор төлөвлөсөн, Ерөнхий сайд ч дэмжихээ илэрхийллээ. Хотын үйл ажиллагааг цогц шийдвэртэй, шударга ёсыг үргэлжлүүлэх ёстой” гэж ярилаа.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан “Ипотекийн бодлого маань Сү.Батболдын Засгийн газрын үед эхэлсэн. Хамгийн гол нь энэ хөтөлбөр тогтвортой явах ёстой. Энэ хөтөлбөр 2018, 2019 онд зогсоон. Харин 2020 онд амжилттай сэргэсэн, одоо үргэлжилж байна. Энэ дөрвөн жил ямар ч байсан доор хаяж сард 60 тэрбум төгрөгийн зээлийн үйлдвэрлэл явна. Ингэж бодож ажлаа төвөвлөх хэрэгтэй. Ойрын хугацаанд 30 хувь бол тогтвортой явна. Энэ хувийг багасгах нь харилцагчийн санхүүгийн сахилга, батыг сулруулдаг. Зах зээлийнхээ багтаамж, эрэлтэй харж байгаад ямар хэмжээнд мөнгөн дүнг нь нэмэгдүүлэх вэ гэдгээ тодорхойлно” гэлээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ