Дэлхий дахинд
“КИМ ЖОН УН ЦӨМИЙН ЗЭВСЭГЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ ЧАДАХГҮЙ”
“Ким Жон Ун цөмийн зэвсгээсээ татгалзахгүй. Харин Пёньяны эдийн засагт хохирол учруулж буй олон улсын хоригийг сулруулахын тулд зэвсэглэлийг бууруулах хэлэлцээ хийхэд бэлэн байж болох юм” гэж Хойд Солонгосын дипломатч асан Рю Хэн У саяхан “CNN” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Тэрбээр Кувейт дэх Хойд Солонгосын элчин сайдаар ажиллаж байгаад саяхан Сөүл рүү дүрвэсэн юм.
Тэрбээр “Цөмийн зэвсэг гэдэг бол Хойд Солонгосын дэглэмийн тогтвортой байдалтай шууд холбоотой зүйл. Ким цөмийн зэвсгийг өөрийнхөө өнөөгийн эрх мэдлийг хадгалах гол түлхүүр гэж үзэж байгаа. АНУ цаашид цөмийн зэвсгээс нь ангижруулах шахалтаа үргэлжлүүлэх ч Хойд Солонгос үүнээс татгалзаж чадахгүй. Гэхдээ АНУ хатуу хориг арга хэмжээнүүдээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Ингэж байж л Кимийг хэлэлцээний ширээний ард суулгана. АНУ хэлэлцээ хийхдээ Хойд Солонгост нүүрлэж буй хүний эрхийн асуудлг огт мартаж болохгүй. Хойд Солонгосын дэглэм үүнийг няцаадаг ч бодит байдал маш хүнд байдаг” хэмээн ярьсан байна.
Түүний ажиллаж байсан Кувейт улс нь Хойд Солонгосын эрх баригчдын хувьд “саалийн үнээ”-тэй адил гэж Рю ярьжээ. Учир нь Персийн булангийн энэ улсад Хойд Солонгосын 10,000 орчим ажилчин ажиллаж амьдардаг байсан ба Пёньяны хувьд орлогын чухал эх үүсвэр байв. Тэдгээр ажилчдыг Хойд Солонгосын эрх баригчил боолууд шиг үзэж, бүх орлогыг нь Засгийн газраас хураан авч, цөмийн хөтөлбөр зэрэг Кимийн дэглэмийн тэргүүлэх чиглэлд зарцуулдаг байжээ. Мөн тус улсад байгаа дипломат ажилтнууддаа Засгийн газарт төлөх мөнгөний квот тогтоон шахаж шаарддаг байсан гэнэ.
Рю Хэн У нь болон түүний гэр бүл 2019 оны есдүгээр сард Өмнөд Солонгос руу дүрвэсэн ч энэ талаарх мэдээлэл нууцын зэрэглэлд байж байгаад саяхан ил болсон ажээ. Үүнээс өмнө Нэгдсэн Вант улсад Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан дипломатч Тэ Ён Ху 2016 онд гэр бүлийн хамт дүрвэж байсан билээ. Тэрбээр дөрвөн жилийн дараа буюу 2020 онд БНСУ-ын парламентад суудалтай анхны дүрвэгч болсон юм.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр37 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр35 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр38 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр