Эдийн засаг
2020 ОНД ББСБ-УУДЫН НИЙТ ҮЛДЭГДЭЛ ӨМНӨХ ОНООС 7,6%-ААР ӨСӨЖ 1,3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
Санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн тойм мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ танилцууллаа.
СЗХ нь 2020 оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд хяналт тавин ажилласан байна.
Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал:
- Үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогчид,
- Даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор,
- Банк бус санхүүгийн байгууллага 532
- Хадгаламж зээлийн хоршоо 249
- Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага 167
- Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онтой харьцуулахад 12.5 хувиар өсөж 3 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.1 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 3.2 нэгжээр буурч 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оноос 336 нэгжээр буурч 19,285.8 нэгжид хүрсэн.
2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас,7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 82.5 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оноос 30.7 хувиар буурч таван төрлийн 488.7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар өсөж, 382.1 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж, 173.5 тэрбум төгрөгт хүрчээ.
Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оноос 16.5 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант онд өмнөх оноос даатгалын зүйлийн тоо 25.3 хувиар буурч 4.1 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оноос 8.6 хувиар буурч 59.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30 хувийг эзэлж байгаа юм.
Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 16 хувиар өслөө.
Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 46.8 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлээс харвал
- 85.2 хувийг иргэдийн зээл,
- 14.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ББСБ-уудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин нэмэгдэж 788 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оноос 0.2 пунктээр буурч 2.8 хувьтай байна.
Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оноос 4.6 хувиар буурч 249-д хүрсэн бөгөөд 72,651 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оноос 14.9 хувиар өсөж 256 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 182.2 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна.
Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 6.9 хувиар өсөж 167.6 тэрбум төгрөгт хүрснээс 4.4 хувийг чанаргүй зээл эзлэв. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 35,870 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,827 байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: Энэхүү салбарт 2020 оны байдлаар нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.
Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ