Эдийн засаг
Б.ЛХАВГАСҮРЭН: 300 САЯЫН ТЕНДЕР ШАНТААЖНЫ СЭДЭВ БОЛЖ ҮЙМҮҮЛСЭНД УУЧЛААРАЙ
Сайд дарга нар төсөв мөнгөгүй байна, тийм ч татвар нэмнэ, ийм ч шимтгэл нэмнэ гэж иргэдийн халаас руу гараа дүрэх атал өөрсдийн эрх ашгийн төлөө баруун солгойгүй цацаж байна. Зарим нь 20 мянган төгрөгөөр нэг ширхэг маск авах тендер зарлаж, зарим нь 300 саяар фитнесийн төхөөрөмж авах гэж тендер зарлаж, зарим нь иогийн сургалтанд суусан төлбөрөө төлүүлж байгаа бол зарим нь бүр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлүүлээд амжсан.
Тэгвэл МонголБанкнаас 300,000,000₮ үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмжүүд авахаар тендер зарлажээ.
- Суугаа гуяны 2 толгойт булчин хөгжүүлэгч
- Гүйлтийн цана
- Олон үйлдэлт тэмээ
- Мөр болон цээжний 3 үйлдэлт шахалтын төхөөрөмж
- WiFi-LCD дэлгэцтэй гүйлтийн зам
Энэ тендер нь олны шүүмжлэлд өртсөн тул цуцалсан талаар Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Тэрбээр “Өнгөрсөн онд буюу 2020 онд Монголбанкны захирлуудын зөвлөлөөс Монголбанкны нийт ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд бялдаржуулах танхимыг тохижуулах, энэ хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах хөрөнгийг 2021 оны төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөндөө тусгасан. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд, зохих шаардлагын дагуу нээлттэй тендерийг зарласан ч цаг үеийн нөхцөл байдал, нийгмийн сэтгэл зүй бухимдалтай байгаа энэ цаг үед зохимжгүй гэж үзэж, уг тендерийг цуцалсан болно.
Уг тендерийн зориулалт, худалдан авах тоног төхөөрөмж нь Монголбанкны нийт ажилтан, албан хаагчдад зориулагдсан байсан гэдгийг үүгээр мэдэгдье” гэжээ.
Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны залуучуудын санаачлагыг захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, төсөвтөө тусган хуулийн дагуу нээлттэй тендер зарлан явж байгаа худалдан авах ажиллагаа маань цагаа олоогүй нийгмийн сэтгэл зүйг хөндөж, шантаажны сэдэв болж үймүүлсэнд уучлаарай, цуцлагдсан шүү” гэж өөрийн цахим хуудсаар мэдэгдэв.
Монголбанкнаас зарласан тендер хэдийгээр цуцлагдсан ч Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл бүр ч олны дургүйцлийг хүргэв. Энгийн иргэн цалин хөлсөө авч чадахгүй төв талбай дээр шатаж, амиа хорлож байхад том дарга нар төсвийн мөнгөөр гараа угааж байна, коронавирусний хүнд цаг үед ийм тансаглал хэрэггүй гэх мэт байр сууриа илэрхийлжээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент4 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд3 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ