Эдийн засаг
НЭГДҮГЭЭР САРД ГАДААД ХУДАЛДААНЫ НИЙТ БАРАА ЭРГЭЛТ ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 18%-ААР ӨССӨН БАЙНА

2021 оны эхний нэг сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт нэг тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 166.4 сая ам.доллар буюу 17.8 хувиар өссөн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, экспортын дүн импортын дүнгээс 181.1 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Экспортод нийлүүлсэн барааны 96.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
График. Гадаад худалдааны нийт бараа эргэлт /мян.ам.доллар/


Экспортын барааны нийт дүнг харвал:
- Эрдэс бүтээгдэхүүн 562.7 сая ам.доллар буюу 87.9%
- Хүнсний бэлэн бүтээгдэхүүн 16.7 сая ам.доллар буюу 2.6%
- Ургамлын гаралтай бүтээгдэхүүн 13.1 сая ам. доллар буюу 2%
- Нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 11 сая ам.доллар буюу 1.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 94.2%-ийг эзэлж байгаа аж.
Экспортолсон улсаар харвал:
- Боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100%, чулуун нүүрсний 92.6 хувийг БНХАУ-д
- Жоншны 81.6 хувийг БНХАУ-д, 18.4 хувийг ОХУ-д;
- Үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д
- Самнасан ноолуурыг 100% Итали-д
- Ямааны угаасан ноолуурыг 100%БНХАУ-д тус тус экспортлов.
Өөрөөр хэлбэл, дээрх нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.6 хувийг эзэлж байгаа юм.
Харин импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнг харвал:
- Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 85.2 сая ам.доллар буюу 18.6%
- Эрдэс бүтээгдэхүүн 96.2 сая ам.доллар буюу 21% (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 81.1 сая ам.доллар буюу 84.2%)
- Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 78.9 сая ам.доллар буюу 17.2%
- Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 75.6 сая ам.доллар буюу 16.5%
- Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 24.3 сая ам.доллар буюу 5.3%
- Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 29.6 сая ам. доллар буюу 6.5 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.1% ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр нэг сая ам.долларын барааг тус улсад нийлүүлснээс барааг гарал үүслийн улсаар нь авч үзэхэд БНХАУ-д 36.2%, Австри-д 36.2%, ХБНГУ-д 23.8% тус тус ногдож байгаа аж.
Үндсэндээ нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Тодруулбал,
- 28.7 хувийг БНХАУ-аас
- 36.2 хувийг Австри улсаас
- 23.8 хувийг ХБНГУ-аас тус тус олгосон байна.
Түүнчлэн нийт 7.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгджээ. Үүнд,
- ОХУ-д 85.4%
- БНХАУ-д 14.4% тус тус ногдож байгаа аж.

Эдийн засаг
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ