Эдийн засаг
ДУНДАЖ ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН 2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ГАРГАНА
Дундаж орлоготой иргэдээ дэмжих үүднээс 2 их наяд төгрөгийн, 3 хувь хүүтэй, 3 жилийн хугацаатай зээл гаргахаар төлөвлөжээ. Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зохицуулалтаар 1 их наяд төгрөг гаргах юм. Мөн Монголбанкнаас 1 их наяд төгрөгийн бондыг 0 хувийн хүүтэй гаргаж, арилжааны банкуудад олгохоор болжээ. Төрийн банкны менежментийг өөрчилж дундаж орлоготой иргэдийг дэмжих тогтолцоонд оруулах бөгөөд энэ сарын 23-наас шууд шилжинэ гэлээ. Дундаж орлоготой иргэдийг шууд дэмжих банк санхүүгийн байгууллага байх ёстой гэж үзэн дээр төлөвлөгөөг гаргажээ.
Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 500 сая төгрөгийн тэтгэлэг гаргана. Ажил хайж байгаа залуусыг цахимаар бүртгэнэ, энэ залуусыг дэмжсэн аж ахуй нэгжийг хөнгөлөлттэй бодлогод хамруулна гэв
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр2 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ