Нийгэм
ОРОН СУУЦАА ЗАХИАЛААД, 10 ХУВИА БУЦААН АВАХ БОЛОМЖ

Ирж буй Цагаагчин хэмээх үхэр жилийг угтан Сар шинийг тохиолдуулан RIVER VILLA хотхон захиалагч бүртээ 10%-н буцаан олголтыг олгож байна/
ОНЦЛОХ МЭДЭЭ
- RIVER VILLA: БАЙРАА ЗАХИАЛААД 10% БУЦААН ОЛГОЛТ АВААРАЙ
- RIVER VILLA: БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН 119МКВ 3 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА
- RIVER VILLA: 0%-Н ХҮҮТЭЙ ЗЭЭЛ, ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ
- RIVER VILLA: ГЕРМАН ЧАНАР RIVER VILLA
- RIVER VILLA: ЗАХИАЛАГЧ БҮРТ БЭЛЭГТЭЙ
/Эрхэм таныг шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхийг шингээсэн River villa хотхоноос хүссэн орон сууцаа захиалаад төлсөн төлбөрөөсөө 10%-н буцаан олголт эдлэхийг урьж байна/
БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН RIVER VILLA ХОТХОН
Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман стандартын дагуу Герман архитекторын шийдлээр баригдаж буй RIVER VILLA хотхоны захиалга явагдаж байна. Захиалагч таны хэрэгцээ, сонголтонд нийцсэн бүрэн шинэчлэгдсэн шинэ төлөвлөлт, бодит үнэ, орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс,пентхаус орон сууцыг бид танд санал болгож байна. Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Замын цагдаагийн чанх урд цогцлоож буй RIVER VILLA хотхоны давуу талууд
/Хотхон дотроо Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй/
/30.000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй/
- RIVER VILLA: БҮРЭН ШИНЭЧЛЭГДСЭН 119МКВ 3 ӨРӨӨ ОРОН СУУЦНЫ ТАНИЛЦУУЛГА
Энэ удаа эрхэм танд орчин үеийн интерьер загварын цогц болсон RIVER VILLA хотхоны 119,0м.кв стандарт 3 өрөө орон сууцыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
/119,0 м.кв стандарт 3 өрөө орон сууцны зохион байгуулалт/
/119,0 мкв стандарт 3 өрөөний орчин үеийн загварын интерьер бүхий зочны өрөөний ухаалаг зохион байгуулалтаас/
/119,0 мкв стандарт 3 өрөөний зөв төлөвлөлт бүхий Гал тогооны хэсэг/
/119,0 мкв стандарт 3 өрөөний таны тав тухыг бүрэн хангасан мастер унтлагын өрөө/
/119,0 мкв стандарт 3 өрөөний мастер унтлагын өрөөний хувцасны өрөө болон 00-н өрөөний зохион байгуулалтаас/
/119,0 мкв стандарт 3 өрөөний таны алдрай бяцхан үрсийн унтлагын өрөөний хэсэг/
/119,0 мкв стандарт 3 өрөөний зочны 00-н өрөөний зохион байгуулалтаас/
- RIVER VILLA: 0%-Н ХҮҮТЭЙ ЗЭЭЛ,ТӨЛБӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ
Танд RIVER VILLA хотхоны 46мкв-218мкв талбай бүхий 2-6 өрөө энгийн стандарт болон пентхаус загварын орон сууцыг дараах төлбөрийн нөхцөлүүдээр худалдан авах боломжийг санал болгож байна.
0% -ийн хүүтэй зээл: Та RIVER VILLA хотхоноос хүссэн орон сууцаа захиалан урьдчилгаа 30%-с дээш төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрөө ХҮҮГҮЙ зээлээр хуваан төлөх боломжтой.
Ипотекийн 6%-ийн хүүтэй зээл: Эрхэм та RIVER VILLA хотхоноос хүссэн орон сууцаа Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банкны ипотекийн 6%-ийн зээлд хамрагдан худалдан авах боломжтой.
Жилийн 3-6%-ийн хүүтэй зээл: Бидэнтэй хамтран ажилладаг Централ Капитал ББСБ-н жилийн 3-6%-ийн хүүтэй зээлд урьдчилгаа 30%-иа төлөн хамрагдах боломжийг санал болгож байна. Та энэхүү зээлд гадаадад байсан ч хамрагдах боломжтой бөгөөд мкв харгалзахгүй хүссэн орон сууцаа сонгох боломжтойгоороо давуу талтай юм.
Та урьдчилгаа 10% төлөөд 46мкв-218мкв хүртэл 2-6 өрөө энгийн стандарт болон пентхаус загварын хүссэн орон сууцаа хүссэн давхартаа захиалаад байр ашиглалтанд орох хүртэл урьдчилгаа төлбөрөө ямар ч хүүгүй бүрдүүлж төлөн шинэ орон сууцтай болоорой.
/River villa хотхоны 1-р ээлжийн барилга 2021 оны 2-р улиралд ашиглалтанд орох тул таныг сонголт ихтэй байхад хүссэн байраа захиалахыг урьж байна. Борлуулалтын үнэ мкв-2,590,000₮/
4.ГЕРМАН ЧАНАР RIVER VILLA ХОТХОН

Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
Нийгэм
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийслэл хүрээнд 1923 онд хотын бие даасан захиргаа байгуулах, хотын захиргааны дүрэм боловсруулах тусгай комисс байгуулах тухай МАН-ын Төв хороо, ардын Засгийн газар шийдвэр гаргаж “Монгол Улсын хотын түр захиргааны дүрэм”-ийн төслийг боловсруулан батлуулжээ.
Улмаар 1925 оны 4-р сарын 27-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын клубт нийслэлийн Монгол ардын намын хороо буюу Улаанбаатар хотын Намын хорооны Анхдугаар бүгд хурал хуралдаж, дарга тэргүүлэгчдээ сонгон байгуулагдаж байжээ. Анхны даргаар нь Б.Шийтэр томилогдож байсан бол одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ажиллаж байна.
Энэ онд Нийслэлийн МАН-ын 100 жилийн түүхт ой тохиож байна. Тус ойн хүрээнд 2025 оны 4-р сарын 26-ны өдөр Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая төгрөгийн бай шагналтай аж.
Нийгэм
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 688 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм22 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Улс төр3 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм3 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Улс төр3 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ