Дэлхий дахинд
ЯПОНЫ ФҮКҮШИМАД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС 150 ГАРУЙ ХҮН БЭРТЭВ
Өнгөрсөн бямба гарагт (2021.02.13) Японы Хоншю арал дахь Фүкүшима мужид болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас дор хаяж 12 хүн хүнд бэртэл авсан гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ өнөөдөр (2021.02.15) Японы парламентын доод танхимын төсвийн комиссын хуралдааны үеэр мэдэгджээ. Түүний мэдээлснээр, нийт 153 хүн бэртэл авснаас 12 хүн хүнд, 141 хүн харьцангуй хөнгөн бэртэл авсан ба нас барсан хүн байхгүй.
Газар хөдлөлтийн улмаас шинканзен хурдны галт тэрэгний замд гэмтэл гарсан ба энэ чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөг хүртэл нээгээгүй байна. Үүний сацуу Хоншю арлын зүүн хойд хэсэгт автомашины хурдны зам хаагдаад байгаа аж.
Энэ сарын 13-нд тус улсын Фүкүшима мужаас зүүн хойд зүгт Номхон далайд орон нутгийн цагаар 23.08 цагт хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн хүчийг эхэн үед 7.1 магнитуд гэж үнэлж байсан бол хожим нь 7.3 магнит болгон нэмэгдүүлжээ. Тус улсад цүнамигийн аюулын талаарх анхааруулга зарласан ч хожим нь цуцалсан байна. Газар доорх хүчтэй чичирхийлэл тус улсын хойд, зүүн хойд, төв хэсгийн 10 мужид мэдрэгджээ.
Японы эрчим хүчний “Tokyo Electric Power” компани газар хөдлөлтийн дараа Фүкүшима-1 атомын цахилгаан станц дээр хэвийн бус нөхцөл байдал ажиглагдаагүй гэж мэдэгдсэн байна. Ингэхдээ тус улс хэд хэдэн атомын цахилгаан станцын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацүнобү Японы нутаг дэвсгэрт байрладаг цөмийн объектууд газар хөдлөлтөд өртөөгүй гэж мэдэгдсэн ч Фүкүшима-1 АЦС-ын тав болон зургаадугаар реактор болон Фүкүшима-2 АЦС-ын нэгдүгээр реакторын боловсруулсан цөмийн түлш хадгалдаг усан сангаас баг хэмжээний ус хальсан нь тодорхой болжээ.
Өнгөрсөн ням гарагт Фүкүшима мужид 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин бүртгэгдсэн ба голомт нь 50 км гүнд бүртгэгджээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр21 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна