Connect with us

Эдийн засаг

Л.АРИУНАА : ТӨР, ЭДИЙН ЗАСГАА ЗОХИЦУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Нийтэлсэн

-

Д.Нэргүй

 

“Багш хүн алхам тутамдаа хөгжиж боловсорч  байх ёстой” гэдэгт   бүрэн дүүрэн суралцаж  ирсэн Удирдлагын академийн Эдийн засаг,  Санхүүгийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, Эдийн засгийн ухааны доктор, профессор Л. Ариунаа Монгол Улсын төрийн санхүү төсвийн бодлогыг судлахад оюунаа чилээж яваа эрдэмтэн багшийн нэг билээ.  Тэрбээр  гадаадын олон оронд суралцаж, мэдлэг боловсролоо зузаатгаж, хамтран эрдэм судалгааны  ажил хийж,  уригдан ажиллаж, амжилт үзүүлсэн гээд яриад байвал ихийг дурьдаж болно. Эдүгээ  Удирдлагын академийн  Эдийн засаг санхүүгийн тэнхимийн эрхлэгч, Монгол банкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм билээ.

-Дөнгөж сургуулиа дүүр­гээд Удирдлагын академид урилгаар  ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Энэ торгон мөч таныг өнөөгийн байр сууринд авчирсан байх аа?

-Миний хувьд 1989 онд Уралын политехникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж ирээд Дөрөвдүгээр цахилгаан станцаас ажлын гараагаа эхэлж байлаа. Гэвч эдийн засгийн ухааныг судлах миний багын мөрөөдөл байсан. Энэхүү  хүсэлдээ  хөтлөгдөн Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтэд (одоогийн Удирдлагын Академи)- д суралцаж Бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. Удалгүй  тухайн үеийн Эдийн засгийн тэнхмийн эрхлэгч Энхтайван багш  “Манай тэнхимд эдийн засгийн багш хэрэгтэй байна, чи бол  манай бизнесийн удирдлагын магистрыг төгссөн, инженер хүн, математик  тоондоо  сайн, эдийн засгийн хичээлдээ сайн суралцсан учраас багшилж чадна гэсэн” санал тавьж билээ. Энэ үеэс  Удирдлагын Академийн эдийн засгийн тэнхимд багш болж, сургалт судалгаа шинжилгээ, эдийн засгийн ухааны салбартай холбогдсон доо. 

-Дуртай ажлаа хийнэ гэдэг амжилтын үндэс. Эндээс таны  багшилж байгаа он жилүүд дандаа сургалт, судалгаа шинжилгээний ажил, ном бүтээлд зориулагдаж ирсэн байдаг шүү дээ?

-1997 оноос эхэлж багшилсан. Энэ хугацаандаа “Макро эдийн засаг”, “Банк, санхүүгийн удирдлага”, “Санхүүгийн зах зээл”, “Төрийн эдийн засгийн бодлого, зохицуулалт”, “Улсын салбарын эдийн засаг”, “Орон нутгийн эдийн засаг, санхүүгийн удирдлага”, “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн тогтолцоо”, “Монгол Улсын эдийн засаг, хөгжил, хандлага” зэрэг хичээлийг төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалт, магистр болон докторын ангид зааж байна.  

Энэ чиглэлээрээ Төрийн санхүү төсвийн удирдлага, төсвийн бодлого, төсвийн харилцааны чиглэлээр судалгаа хийж, бодлогын зөвлөгөө өгч, ном бүтээл бичсэн. Дараа нь 2001 онд ХБНГУ-ын Потсдамын Их сургуульд төрийн удирдлагын чиглэлээр суралцаж Төрийн удирдлагын магистр хамгаалсан. 2006 онд Потсдамын Их сургуульдаа докторантаар элсэн орж, 2010 онд “Монгол Улсад  төвлөрөл сааруулах, төсвийн харилцааны асуудал” сэдвээр Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Маш чухал сэдэв байна. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Төсвийн харилцааны талаарх судалгаа гэдэг нь тухайн улсын засаг захиргааны түвшин тус бүрийн чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэл хоорондоо хэрхэн харилцан уялдаатай ажиллаж байгаад дүн шинжилгээ хийж, тэрхүү чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэлийг зөв тохируулсанаар төрийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулахад чиглэдэг гэсэн үг. Жишээ нь  орон нутаг бие даан хөгжиж, аймаг, сумандаа сайхан амьдрах нөхцөлийг яаж бий болгох, Улаанбаатар хотын хэт төвлөрөл замын түгжрэлийг хэрхэн шийдэх, хүрээлэн буй орчны бохирдолыг бууруулах, байгаль хамгаалах ажлын үр дүнг хэрхэн сайжруулах зэрэг шийдлийг олох зорилготой судалгаанууд хийдэг. Энэ чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнд нэг сэдэвт бүтээл, ном, гарын авлага, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл зэрэг 60 гаруй бүтээлээ англи, монгол хэлээр бичиж  хэвлүүлэн нийтийн хүртээл болгосон. Тодруулбал, 2007 онд Потсдамын их сургуулийн Төрийн санхүүгийн тэнхимд докторант байхдаа анхны нэг сэдэвт бүтээл болох “Монгол Улсад төсвийн төвлөрөл сааруулалтын нөхцөл байдал” (Status Quo on Fiscal Decentralization in Mongolia), 2010 онд “Монгол Улсад  төвлөрөл сааруулах, төсвийн харилцааны асуудал“ (Fiscal Federalism and Decentralization in Mongolia) номыг англи хэлээр бичиж хэвлүүлсэн. Эдгээр бүтээлд Монгол Улсад төсвийн төвлөрөл сааруулах реформ түүний хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, сорилт, тулгарсан бэрхшээл, сургамжид дүн шинжилгээ хийж шийдэх хувил­барыг дэвшүүлсэн. Ин­гэс­нээр төсөв хоорондын сан­хүү­гийн дэмжлэгийн тог­тол­цоог сайжруулах, санхүү­гийн шилжүүлгийг томьёонд тулгуурлан хуваарилах санал 2011 оны Төсвийн тухай хуульд Орон нутгийн хөгжлийн сангийн хувьд бодитоор хэрэгжсэн. 

-Үүгээр зогсохгүй гадны эрдэмтэдтэй хамтарч Монгол Улсдаа хэрэгтэй олон судалгааны ажлыг хийсэн байдаг?

-Төрийн санхүү төсвийн бодлого, орон нутгийн төсвийн удирдлага, төсвийн харилцааны чиглэлээр Герман болон Щвейцарын эрдэмтэд мөн Дэлхийн банк, Щвейцарын хөгжлийн агент­лаг, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагын эдийн засагчид, зөв­лө­хүүд­тэй хамтарч олон су­дал­гаа хийж, хамтын бүтээл гар­гаж хэвлүүлсэн. Мөн Япон улсын Квансей Гакуин их сургуулийн Бизнесийн сургуульд зочин профессор, ХБНГУ-ын Засгийн газрын харьяа Хөгжлийн бодлогын хү­рээ­лэнд судлаачаар ажиллаж хам­тар­сан судалгаа хийж, хам­тын бүтээл гарган ажиллаж байна. 2017 оноос Монголбанк­ны хяналтын зөвлөлийн гишүү­нээр томилогдон ажиллаж байна.

-Монгол Улсын хөгжлийн гол түлхүүр бол эд ийн засгийн бодлого, үр ашигтай зарцуулалт  байдаг?

-Аливаа улс орны хөгжлийг хувьд хоёр зүйлийг хэрхэн шийдэж байгаад үндэслэн үнэлдэг. Нэгдүгээрт: эдийн засгийн ховор хомс нөөц, баялагийг хуваарилахдаа  үр ашиг ба тэгш эрхийг хэрхэн шийдэж байна. Үр ашигтай байх гэдэг нь эдийн засгийн бодлого ажил эрхлэлтийн түвшин өндөр байхад илүү анхаардаг өөрөөр хэлбэл бүх хүмүүс ажилтай байх, харин тэгш эрхийг хангах гэдэг нь  ядуурлын эрсдэлийг бага байлгахад бодлогоо чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл ядууралыг бууруулахад илүү анхаарна гэж ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт: Эдийн засгийн өсөлт хөгжлийн гол орчин, нөхцөл нь тухайн  орны эдийн засгийн систем тогтолцоо. Улс орнуудын эдийн засгийн тогтолцоо нь зохицуулалтын механизмаас хамааран ялгаатай байдаг, энэ нь төвлөрсөн бус зах зээлийн зохицуулалт ба төвлөрсөн төрийн зохицуулалт ямар хослолоор хэрэгжиж байгаагаас хамаарна. Жишээлбэл, баруун Европын улс орнуудын хөгжлийн загварын нийтлэг шинж нь зах зээл болон төрийн зохицуулалтыг зохистой хослуулсан, хөгжлийн алсын хараа нь маш сайн ажиллах орчин бүрдүүлэх болон амжиргааны өндөр түвшинг хангахад чиглэдэг. Тиймээс эдгээр орны хөгжлийн үндсэн зарчим нь шударга ёсны зарчмаар иргэн бүрт тэнцүү боломж олгох, баялгийн хуваарилалтын тэгш эрхийг хангах юм. Хөгжлийн загварын хувьд ийм нийтлэг зүйл байгаа боловч улс бүр өөр өөрийн онцлог бүхий хөгжлийн загвартай. 

-Эндээс эдийн засагт төр ямар үүрэг гүйцэтгэх, өөрөөр хэлбэл Засгийн газар юу хийх вэ гэдэг нь тодорхой  байх ёстой шүү дээ. Дэлхийн улс орнуудын энэ талаархи арга туршлагууд ч байдаг?

 -Тийм ээ, Ямар үед зах зээлийн зохицуулалтын механизм байх, ямар үед төрийн зохицуулалтаар нөлөөлөх, ямар үед хувийн хэвшлийн оролцоогүй төрийн зохицуулалт байх вэ гэдэг асуудлыг өөрийн орны хөгжлийн онцлогт тохируулан шийдэх учиртай. Эдийн засаг дах төрийн оролцоо бага байвал сайн гэсэн ташаа ойлголттой байдаг. Манай улсад төрийн оролцооны үзүүлэлт 2011 онд 45 хувь байсан бол өнөөдөр 30 гаруй хувь хүртэл буурсан ч бидний амьдралын түвшин дээшлээгүй, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмж, чанар төдийлөн сайжраагүй, нийслэлийн авто замын түгжрэлийн асуудал шийдэгдээгүй, төрийн үйлчилгээ хүнд суртал авлига байсаар л байна. 2010 онд Засгийн газрын нийт зардал 3 их наяд төгрөг байсан бол 2020 онд 11 их наяд төгрөг болж даруй 3.6 дахин өссөн. Гэтэл ажилгүйдэл, ядуурал, наад захын төрийн үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд, авто зам, нийтийн тээврийн хангамж хүрэлцээ муу, дутагдалтай хэвээр л байна. Эдгээр  асуудлыг шийдэхийн төсвийн зардлын шинжилгээ буюу Засгийн газрын чиг үүрэгт дүн шинжилгээ хийж төрийн үүрэг оролцоог оновчтой болгох хэрэгтэй. Дэлхийн улс орон, ялангуяа өндөр хөгжсөн улсууд 2-3 жил тутамд төсвийн зарлагын дүн шинжилгээг хийсний үндсэн дээр төрийн үйл ажиллагаа, иргэдэд үйлчилгээ хүргэх ажлаа сайжруулж байдаг.

-Энэ талаар ч та судалсаар байгаа шүү дээ?

-Миний хувьд Засаг захиргааны түвшин хоорондын төсвийн харилцааны асуудлыг, тодруулбал  засаглалын түвшин тус бүрийн чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэл хэрхэн харилцан уялдаатай ажиллаж байгаа талаар судалдаг. Тэрхүү чиг үүрэг болон санхүүжилтийн арга хэрэгсэлийг зөв тохируулсанаар төрийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлж буй үйлчилгээг сайжруулах боломжтой болно. Энэ өөрчлөлт шинэчлэлийг хийж хэрэгжүүлэхгүй бол хичнээн зөв бодлого байлаа ч үр дүн муутай, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсаар байна гэсэн үг. Нөгөө талаас ашигт малтмалын баялагаа ашиглаж хөгжихийн тулд зөв бодлого гаргаж, түүнийгээ сайн хэрэгжүүлэх хэрэгтэй. Бусад орны туршлага, практикаас харахад байгалийн баялагаа ашиглаад эдийн засаг нь сэргээд хөгжсөн “байгалийн баялагаас ерөөл” хүртсэн ч улс байна. Харин үүнийгээ зүй зохистой ашиглаж чадаагүй ард түмний амьдрал нь дээшлэхгүй, улс нь өрөнд ороод “баялагийн хараал” хүрсэн олон орон байна. Баялагийн хараал, ерөөл хүртэх нь тухайн орны эдийн засгийн бодлогоос хамаардаг. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) -ээр хэмждэг, уул уурхайн ордыг ашиглаад олсон орлого нь ДНБ-д тооцогдож эдийн засаг өсч байгаа боловч тэрхүү бий болсон орлого гадагшаа гарч бидний амь амжиргаанд бараг нөлөө үзүүлэхгүй, түүнчлэн байгалийн баялагийг маань ашиглаж хорогдуулж байгааг тооцохгүй байна. Тиймээс үндэсний цэвэр бүтээгдэхүүн (ҮЦБ)-ээр эдийн засгийн өсөлтөө тооцох хэрэгтэй. Энэ үзүүлэлт нь тухайн орны иргэдийн олж буй орлогыг тооцдог, мөн баялгийн хорогд­лыг ч авч үзэх боломж олгодог. Ингэж зөв мэдээлэлд үндэслэн бодлогын шийдвэр гаргах хэрэгтэй.Дээр нь боловсруулах үйлдвэрлэлийн салбараа дэмжих нь маш чухал байна. Тэгэхгүйгээр бид байгалийн баялагаа ухуулж ашиглуулаад дуусна, эцэст нь өөрсдөө хоосон ядуу үлдэж байна. Тиймээс баялаг бүтээдэг салбараа дэмжих нь зүйтэй гэх мэтээр яриад байвал олон зүйл байна.

-Өнөөдөр ковидын үед эдийн засаг бүр их хямарч байгаа. Энэ үед ямар арга хэмжээ авбал Монгол Улс эдийн засгаа аварч чадах вэ?

-Энэ нь манай улс төдийгүй дэлхий дахинд тохиолдож буй эдийн засгийн шок юм. Коронавирусийн цар тахлын улмаас ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд бүх нийтийн хөл хорио тогтоож байгаа. Ийм нөхцөлд эдийн засгийн хувьд эрэлт, нийлүүлэлтийг нэгэн зэрэг тасалдуулах нөхцөл үүсч байна. Хорио цээрийн дэглэм тогтоосноор нэг талдаа үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдах, хүмүүс хагас цагаар ажиллах, бүтээмж буурах,цалингүй чөлөөлөгдөх, цомхотголд орох зэрэг орлогогүй болох нөхцөл үүслээ. Ингэж  эдийн засаг тасалдалд орсоноор хэрэглээ болон хөрөнгө оруулалт буурч эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орж байна. Манай улсын хувьд 2020 онд эдийн засгийн өсөлт 7.3 хувиар буурахаар байна. Эдийн засгийн үйл ажиллагааг тогтворжуулах, цаашдын хямралаас сэргийлэхийн тулд банк санхүүгийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангаж өрх гэрийн хэрэглээ, бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалтыг дэмжих зээлийн урсгалыг тогтвортой байлгах нь маш чухал юм.  Коронавирусээс үүдсэн эрүүл мэндийн хямрал шийдэгдэж дуусахад эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох реформыг хийх хэрэгтэй, учир нь бид энэ коронавирусийн дараа урьд өмнө байгаагүй цоо шинэ нөхцөл байдалд ажиллаж амьдарна. Тиймээс Засгийн газар, бизнесийн байгууллага, өрх гэр, хувь хүмүүс урьд өмнөх байдлыг дахин сэргээхэд чиглэх биш харин шинэ нөхцөлд цаашид хэрхэн ажиллаж, сайхан амьдрахаа цоо шинээр харах хэрэгтэй болж байна.Цаашид улс орон, бизнесийн байгууллага, өрх гэрийн хувьд хямралыг хохирол багатай даван туулахын тулд эрүүл мэндийн салбараа дэмжих цогц хөтөлбөр,  эдийн засгаа идэвхжүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. дэмжих зээлийн урсгалыг тогтвортой байлгах нь амин чухал асуудал юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм23 минут өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм36 минут өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм2 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм3 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг3 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр3 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм3 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр3 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр3 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент22 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм22 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм22 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим