Нийгэм
ГАЗРАА ОРОН СУУЦААР СОЛИХ БОЛОМЖТОЙ 24 БАЙРШИЛ
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд гэр хороолол дахь айл өрхийг үе шаттайгаар орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн орон сууцны корпораци дараах 24 байршилд газар чөлөөлөлт, үнэлэх, эргээд шууд “Буянт ухаа2” бэлэн байгаа байранд оруулах ажлыг эхлүүлжээ. Тус корпорацийн захирал Б.Сүхбаатар: Нийт 24 байршилд 1216 га газрын 20 477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээр хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгдээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэд шууд “Буянт-Ухаа 2” хороолол дахь бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байна. Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцанд орох явах зарчим баримтална. Нэг иргэний газар 40 саяар үнэлэгдээд, 70 саяын байранд орлоо гэхэд зөрүү мөнгөө 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй төсөлд хамруулах боломжтой. Эсвэл орон сууцны үнээс давсан газар байж болно. Энэ тохиолдолд мөн л иргэнтэй тохирч гэрээ хийгээд, зөрүүг 1-2 жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөсөн. гэлээ.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
- СХД 7, 8, 9, 10, 28-р хороо Баянхошуу дэд төв
- Чингэлтэй дүүрэг 14, 48-р хороо
- СБД 14-р хороо Сэлбэ дэд төв
- СБД 16,17-р хороо Дамбадаржаа дэд төв
- Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв
- БЗД 9, 17, 19, 24-р хороо Шархад дэд төв
- СБД 9, 10, 11 , 12-р хороо Орон сууцны 7-р хороолол
- БЗД 2, 4-р хороо Манбадацан
- БЗД 13,14-р хороо Орон сууцны 14-р хороолол
- БЗД 12-р хороо Чулуун-Овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим
- СХД 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим
- ЧД 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай. Эдгээр байршлуудад амьдардаг айл өрхүүд тухайн дүүргийн хороон дээрээ очиж мэдээлэл аван, бүртгүүлэх боломжтой юм байна.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав