Connect with us

Эдийн засаг

Д.ЦОГТБААТАР: ОФФШОР ДАНСАНД ОДООГООР НИЙТ 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БИЙ

Нийтэлсэн

-

АТОЗ” ТББ хэдэн онд байгуулагдав. Одоо яг ямар ажил хийж  байна вэ?

-Манай 2017 оны нэгдүгээр сарын 18-нд байгуулагдсан. Гол зорилго нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон  оффшор данс гэдэг асуудлын талаар олон нийтэд мэдээлэл түгээх юм. Өөрөөр хэлбэл оффшор гэдэг чинь юу гэсэн үг, оффшор данс гэж ямар зүйлийг хэлээд байна, гадаадад байршиж байгаа оффшор дансууд ямар учиртай юм гэдгийг Монголын нийгэмд таниулах, ойлгуулах гэж яваа юм. Монголын оффшор данстай хамааралтай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнууд, улс төрчид ямар хамааралтай гэдэг талаасаа ард иргэдэд ойлголт өгөх гэж л байгуулагдсан. Анх байгуулагдаад бид Монголын нийгмийн эдийн засагт энэ оффшор яаж нөлөөлөөд байдаг, гол үндсэн агуулга нь юм. Дэлхий нийтээр аваад үзэхэд дэлхийн эдийн засаг чинь 40-50 жилд нэг хямардаг юм байна. Гэтэл сүүлийн үед 10-20 жилд хямрдаг нөхцөл байдал үүссэн гэдэг. Тэгэхээр энэ бүхэнд юу нөлөөлөөд байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Ийм учраас  дэлхийн өндөр хөгжилтэй орнууд,  түүний эдийн засгийн судлаачид юунаас болоод ингээд байгааг судлаад үзэхээр оффшор бүстэй холбоотой гэж тогтоосон. Өнөөдөр  оффшор бүсэд таван  их наяд  ам.доллар эргэлдэж байна. Үүнээс болоод дэлхийн эдийн засагт хямрал үүсч  байна гэж үзсэн.

-Оффшор данс гэхээр улс төрчид л харагдаад байдаг даа. Тэгэхээр авилгатай холбоотой гэсэн асуудал яригдах болсон.  Та энэ  тухай юу ярих уу?

-Тийм. Холбоотой байлгүй яахав. Тэд эрх мэдлийнхээ хүрээнд  илүү их  мэдээлэлтэй   байдаг. Тэгээд оффшор бүсэд ер нь татвараас зайлсхийж мөнгөө хадгалуулж, байршуулж болдог юм байна гэдэг үндсэн дээр л ийм асуудал үүсээд байна. Магадгүй зарим нь сайн ойлгоогүй оффшор бүсэд орсон ч байж магадгүй, нэг хэсэг нь сайн мэддэг болоод орсон гэдэг. Түүнээс бизнес эрхэлдэг  хүн ийм их хэмжээний мөнгийг байршуулах нь юу л бол. Мөнгөө эргэлдүүлж, хөрөнгө оруулалт хийж өсгөхийг л бодно шүү дээ.

-Хэдэн жилийн өмнө оффшор бүсэд байршиж буй мөнгөний тухай мэдээлэл  задарч Монголын улс төрчид байж магадгүй гэсэн байсан. Тухайн үед оффшор бүсэд  энэ дээр ер нь манайхаас хэчнээн хүн байсан юм бол?

-Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо гэж байдаг. Түүгээр анх удаа оффшор дансны мэдээллийг зарласан. Ингэж зарлахдаа Монголын 611 компани, 49 улстөрч   холбогдолтой юм байна гэж  гарсан. Эндээс л хүмүүс оффшор данс гэдгийг ойлгож эхэлсэн. Энэ байдлыг манай “АТОЗ” ТББ  монголчууддаа ойлгуулахыг хичээж анхны шүглийг үлээсэн гэсэн үг. Оффшорт мөнгө байршуулж байна гэдэг нь  Монголын эдийн засагт нөлөөлж байна л гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар  Авлигатай тэмцэх газар эцсийн байдлаар 23 хүний нэрс гаргаад байгаа юм. Манай байгууллага 2017 онд  12 хүний нэрийг УИХ-д оруулж үнэн мөнийг тогтоож өгөөч  гэдэг асуудал тавьсан. Тэгээд тухайн үеийн УИХ-ын дарга, байнгын хороодын дарга нар, 76 гишүүнд  бид албан бичиг хүргүүлсэн боловч шийдээгүй. Мөн хууль хяналтын байгууллага, АТГ, ТЕГ, ЦЕГ, татварын ерөнхий газар, ГЕГ, гэх мэт газруудад бүгдэд нь бичиг өгсөн. Бас л хариу өгөөгүй. Энэ юу хэлээд байна гэдэг нь ойлгомжтой.  Таг дуугүй байна гэдэг чинь энэ асуудлыг ерөнхийдөө нуугаад байна гэсэн үг. Монгол Улс 2015 онд авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг    соёрхон баталсан байдаг.  Үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх конвенц бас баталсан. Гэсэн хэдий ч бидний албан бичигт өнөө хүртэл хариу өгөөгүй байгаа нь харамсалтай. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол байна гэж бид харж байгаа.

-Энэ оны өмнөхөн Авилгын эсрэг хуульд эрх баригчид өөрчлөлт оруулж Авилгатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог болсон. Таны дээр дурдсанчлан олон улсын хоёр гэрээ хэлцэл конвенцоос  ухарсан зүйл гэж яригдаж байна л даа? 

-Одоо ерөнхийдөө инсти­туцын хоорондын тэнц­вэртэй байдал гэж байх ёстой. Энэ байдал ихээхэн алдагдаж байна. Хэтэрхий нэг талруугаа явж байгаа. Тэгэхээр бид үүн дээр хэрвээ тэнцвэртэй байдал алдагдах, нэг хүн дээр эрх мэдэл очих тусам эргээд дарангуйллын шинжрүүгээ орчихлоо. Гэхдээ хуучин нийгэм шиг шууд дарангуйлал бий болохгүй ч нөгөө талаас хууль эрх зүйн дарангуйлал тогтоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл  авилгын асуудлыг шийдэхэд нэг субъект бүгдийг мэдээд,  нөгөө талаас хяналт тавих ёстой байгууллага нь оролцохгүй болоод ирэх тусам албан тушаалын гэмт хэргийг  өөгшүүлнэ гэсэн үг. Эрх мэдэл Ерөнхий сайдад хангалттай байхад дахиад эрх мэдэл авч байгаа нь өөрөө инстутиц хоорондын тэнцвэртэй байдлыг алдагдуулж байна.

-Хууль хяналтын байгуул­лагаас 20 гаруй хүнийг оффшор данстай гэдгийг тогтоосон гэж та ярьсан.  Тэдний дансанд хэдий хэмжээний мөнгө байгаа тооцоо судалгаа гарсан уу?

-Оффшор дансанд одоогоор нийт 17 тэрбум ам.доллар бий гэсэн асуудал яригдаж байгаа. Бидний зүгээс математик аргачлалаар бодоход үүнээс  их хэмжээний мөнгө гарч ирнэ. Одоо энэ мөнгийг оффшор бүсээс   оруулж ирэх талаар ярилцаж байгаа. Үүнээс гадна бас нэг асуудал манай улсад тулгамдаж байна. Зөвхөн гадаадад байгаа оффшор данс ярихаас илүү чухал асуудал бий.  Тэр нь  “Таван толгой”, “Оюу-Толгой”, “Эрдэнэт үйлдвэр”-т шахаа хийдэг, эдгээрийг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж мөнгө ургуулах боломж гэж хардаг асуудал байна. Жишээ нь “Эрдэнэт үйлдвэр”-т  улс төрчид яагаад шахааны бизнес хийж байгааг хар л даа.  Тэнд оффшор бүс үүссэн учир эрх мэдэл албан тушаалаа  урвуулан ашиглах бодлого, ашиг сонирхол яваад байна.  Бид төрийн өндөрлөгүүдтэй уулзаж байхдаа эл асуудлыг тавьж байсан. Бас таг чиг. Бид өнөөдөр зөвхөн гадаад байгаа оффшор бүсээс гадна дотоодод үүссэн оффшор бүсээ давхар харах ёстой. Ийм цаг нь ч ирсэн.

-Гадна байгаа тэр оффшор дансанд байгаа мөнгийг ойрын хугацаанд татан оруулж ирэх ямар боломж байгаа юм бол. Зарим нэгэн эрх баригчид энэ нь ямар ч боломжгүй гэх тайлбаруудыг өгч байгаа шүү дээ?

-Оффшор бүсээс мөнгө татаж оруулж ирэх боломж, гарц бий. Олон улсын авилга,  санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагууд байдаг. Тэдгээрт манай улс гишүүнээр элсэх хэрэгтэй. Жишээ нь манай улсыг хар жагсаалтад оруулсан  ФАТФ гэдэг байгууллага бий шүү дээ. Гэтэл манай талаас эдгээр байгууллагад гишүүнээр элсэхээс зугтаасан. Ийм учраас эдийн засгийн хориг арга хэмжээнд орж, хар саарал жагсаалт гэсэн асуудал байсхийгээд л гарч ирээд байгаа юм. Эрх баригчид энэ асуудлыг цэгцлэхгүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр нөгөө оффшор данстай нөхдүүдийн булхайгаа нуух гэсэн ашиг сонирхол харагдаад байна. ТББ-ын бид хэд уг асуудлыг мянга, мянга яриад ч нэмэр алга.  Одоо манай “АТОЗ”  ТББ-ын хийх ажил бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад уг асуудлыг дахиад тавина. Монгол Улс яагаад авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагад гишүүнээр элсэхгүй байна вэ гэдгийг илүү нухацтай, чухалчилж тавина гэсэн үг.  Мөн бид өөрсдийн боломжоор ажиллаж ирсэн. Ийм ч учраас  2017 онд олон улсын байгууллагуудад албан тоот хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл бид шүгэл үлээсэн. Монголд улс төрийн үлэмж хэмжээний авилга байна гэдгийг зарласан юм. Ингээд  олон улсын байгууллагад та нартай хамтран авлига, санхүүгийн гэмт хэргийн асуудлыг шийдье гэсэн санал тавьсан.  Эдгээр байгууллагууд өөрсдөө мэдээлэл цуглуулаад ажилладаг юм билээ. Гэвч бид одоогоор Европын холбоо, ОУВС,  Дэлхийн банк, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газруудад авлига, санхүүгийн гэмт хэрэгтэй хамтран тэмцэх тухай саналаа явуулсан. Энэ дагуу Европын холбооноос манай улсад хандаж  Засгийн газарт үүрэг өгсөн байдаг. Үүнд  татварын орчноо ил тод нээлттэй болго, авлига, албан тушаал, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчноо илүү сайжруул гэсэн. Гэтэл өнөөдөр УИХ-ын гишүүн болсон Сангийн дэд сайд Х.Булгантуяа Европын холбооноос тавьсан шаардлагад хариу өгөхдөө “Одоохондоо ийм боломж алга. Танай байгууллагын тавьсан асуудлыг харж үзье” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсыг олон улсын хориг арга хэмжээнд оруулдаг хар жагсаалт руу чирсэн явдал болсон. Өөрөөр хэлбэл олон улсын авлига, санхүүгйн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас өгсөн зөвлөмжийг нь биелүүлээгүй учраас улс нийтээрээ  хүнд байдалд орох шалтгаан болсон. Үүнийг бид мартах учиргүй. Асуудал хүндэрсэн хойно эрх баригчид сая нэг ойлгосон, ойлгоогүйн хооронд мэдэн будилаж зөвлөмжийг нь биелүүлэх арга хэмжээ авсан шүү дээ. Тэгэхээр Монголын төр өөрөө ийм асуудал гаргаад байгаа нь их сонирхол татаж байна. Магадгүй цаанаа авлига, албан тушаал, санхүүгийн гэмт хэргийг хаацайлж, хамгаалж байж болзошгүй гэх хардах сэтгэл төрүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Шивээхүрэн боомтоор өнгөрсөн 7 хоногт нийт 758 мянган тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан байна гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.

 Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%)  их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%)  тэрбум  төгрөг, цахилгаан  хий,  уур, агааржуулалтын  салбар 169.5(27.2%)  тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  2025  оны  эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс   857.6 (18.6%)  тэрбум  төгрөгөөр  өсөхөд металлын  хүдэр  олборлолт 614.0(27.2%)  тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын  баяжмал, төмрийн  хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс  3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.

Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн  сүү, янжуур  тамхи зэрэг  гол  нэр  төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм32 минут өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм44 минут өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм2 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм3 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг3 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр3 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм4 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр4 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр4 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент22 цаг өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм22 цаг өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм22 цаг өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад1 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм1 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм4 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр4 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим