Дэлхий дахинд
НИГЕРИД БАРЬЦААЛАГЧ НАР 27 ХҮҮГ СУЛЛАСАН Ч 300 ОХИН ОР СУРАГГҮЙ БАЙНА
Зэвсэгт этгээдүүд өнгөрсөн долоо хоногт Нигерийн төв нутагт 27 эрэгтэй сурагчийг сургууль дээрээс нь хулгайлсан хэрэг гарсан билээ. Мөн хэрэг гарсан сургуулийн ойролцоо дахин нэг сургуульд зэвсэгт этгээдүүд халдаж, 317 охин хулгайлсан хэрэг гараад удаагүй байгаа юм. Орон нутгийн цагдаа нар охидыг хайж эхэлсэнээс хойш барьцаалагч нар 27 хүүг суллан явуулсан ч охидоос сураггүй хэвээр байгаа аж.
Сүүлийн үед Нигерийн зэвсэгт бүлэглэлүүд сургуулиудыг гол байгаа болгож байгаа юм. Жишээлбэл, энэ сарын 17-нд нэр нь тодорхойгүй зэвсэгт бүлэглэл Нигерийн Кагара мужийн засгийн газрын шинжлэх ухааны дунд сургууль руу дайрч, 27 эрэгтэй сурагч, сургуулийн гурван ажилтан болон зарим сурагчдын ар гэрийнхнийг хулгайлжээ. Болсон явдлын үеэр нэг сурагч харамсалтайгаар амь насаа алдсан байна.
Суллагдсан хөвгүүд ихэд ядарч туйлдан, цангасан байсан бөгөөд ихэнх нь цэргүүдээс ус өгөхийг гуйжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр, хөвгүүд бүгд 15-18 насныхан аж.
Хөвгүүдийг суллахаас хэдхэн хоногийн өмнө мөн л тодорхойгүй зэвсэгт бүлэглэл ойролцоох Замфара мужийн сургууль руу дайран, 317 охин хулгайлсан хэрэг гарчээ. Ноцтой хэрэг гарсан тул нутгийн цагдаа нар бүх хүчээ дайчлан охидыг эрэн хайж байгаа аж.
Барьцаалагч нар засгийн газраас мөнгө шаарджээ. Харин охидын ар гэрийнхэн барьцааны мөнгийг төлөх чадвартай тул удахгүй төлж, охидыг эсэн мэнд гэрт нь авчирна хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.
Эхэндээ Африкийн баруун хэсгийн Исламын улс бүлэглэл болон “Боко Харам” жихадист бүлэглэлүүд ихэвчлэн сургуулиуд руу халдан, сурагч барьцаалж мөнгө нэхдэг байсан бол удалгүй нэр нь тодорхойгүй янз бүрийн бүлэглэлүүд гарч ирэн, тэдний аргыг хэрэглэдэг болжээ.
Энэ сарын 26-нд болсон хурал дээр тус улсын засгийн газрынхан Ерөнхийлөгч Мухаммаду Бухариг гэмт этгээдүүдэд мөнгө, машин өгч өөгшүүлдэг бодлогыг даруй өөрчилж, таслан зогсоохгүй бол энэ мэт хэргүүд хэзээ ч тасрахгүй хэмээн шүүмжилсэн байна.
Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Кацина мужид 350 орчим эрэгтэй хүүхэд хулгайлагдсан бөгөөд цэргүүд амжилттай аварсан юм. Мөн 2014 онд “Боко Харам” бүлэглэл Чибок хотоос 270 гаруй охин хулгайлсан хэрэг гарч байв. Хулгайлагдсан охидын 10 орчим нь одоо хэр нь сураггүй хэвээр байна.
Эх сурвалж: REUTERS
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр20 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Нийгэм23 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм23 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна