Нийгэм
ШҮҮХИЙН ШИНЭТГЭЛИЙН АСУУДЛААР ШҮҮГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын дээд шүүх, тус шүүхийн дэргэд байгуулагдсан Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шүүхүүдтэй хамтарсан уулзалт зохион байгуулж эхэллээ.
Уулзалтын үеэр шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг шүүгчдэд танилцуулан саналыг нь төсөлд тусгах юм.
Мөн бүх шатны шүүхийн шүүгчдийн сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг судалгаа, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн талаар танилцуулга хийнэ.
2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн шинэтгэлийн асуудлаар харилцан санал солилцож ажиллах хэрэгцээ, шаардлага байгаа талаар нийслэл болон орон нутаг дахь анхан, давж заалдах шатны шүүхүүдээс тодорхой санал ирүүлснийг харгалзан дээрх уулзалтыг зохион байгуулахаар болжээ.
Шүүхийн тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын дэд хэсэгт ажилласан Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Ц.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нар 2021 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад онлайнаар мэдээлэл өгч, санал бодлыг нь сонссон бөгөөд энэхүү уулзалтад Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нар оролцож байсан юм.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент8 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм9 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр7 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм9 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна