Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Тайландын хорт утаа Монголын хувьд цэвэр агаар л гэсэн үг

Нийтэлсэн

-

Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча нийслэл Бангкок хотын иргэдэд хандан уриалга гаргасныг дэлхийн томоохон хэвлэлүүд дуу дуугаа авалцан мэдээлэв.

Тус хотод агаарын чанарын индекс 182 хүрч өссөн нь Азийн хамгийн их бохирдолтой хотууд болох Шинэ Дели, Бээжин, Жакартагийн хэмжээнд хүрчээ. Тиймээс хотын иргэдийг онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гарсан тохиолдолд амны хаалт заавал хэрэглэхийг Ерөнхий сайд нь сануулав.

Тайланд бүс нутагтаа агаарын бохирдол ихтэй орны тоонд ордог бөгөөд барилгын ажил, автомашины утаа, үйлдвэрүүд бохирдлын эх үүсвэр болдог тухай Bloomberg мэдээлсэн юм. Нэгэнт агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн тул Засгийн газрын зүгээс барилгын талбайг хянах, машины утааг шалгах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Тайландууд ийнхүү сэхээ авч хөдлөөд эхэллээ. Харин Монголд ийм нөхцөл байдал тохиолдвол яах бол. Тийм ээ, таны бодож байгаа хариулт мөн. Манай төр засаг яах ч үгүй. Энэ байтугай гамшиг нүүрлэчихээд байхад нүдэн балай, чихэн дүлий байдаг нөхдийн хувьд 182 гэдэг үзүүлэлт юу ч биш. Өдгөө Монголд мөрдөгдөж буй стандартаар агаарын чанарын индекс 0-50 бол цэвэр, 51-100 бол хэвийн, 101-200 нь бага бохирдолтойд тооцогддог. Харин 201-300 нь бохирдолтой, 301400 бол их бохирдолтой, 401500 бол маш их бохирдолтой гэж үздэг. Тэгээд 500-гаас дээш бол гамшгийн үеийн нөхцөл байдал гэж тооцогддог. Эндээс харвал Ерөнхий сайд нь ард иргэдээ гэрээс гарахгүй байхыг сануулж буй 182 гэдэг үзүүлэлттэй тайландын нөхцөл байдал Монголын хувьд “бага бохирдол” гэсэн ангилалд орох нь. Ер нь ихэнх тохиолдолд агаарын чанарын индекс онц аюултай хэмжээнээс хэд дахин давдаг Монгол Улсын хувьд 182 гэсэн үзүүлэлт цэвэр цэнгэг агаар мэт ойлгогдох болжээ. Тайланд болон Монголын нөхцөл байдал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа биз.

Уг нь дэлхийн ихэнх оронд мөрддөг стандартаар бол индекс 151-200-д хүрвэл агаар бохирдолтой, 201-300-г маш их бохирдолтой, 300-гаас дээш гарвал гамшгийн хэмжээний үзүүлэлт гэж тооцдог. Харин манай стандарт олон улсын жишгээс яагаад зөрөөд байна вэ. Монгол хүн утаанд тэсвэртэй гэж үзсэнийх үү. Эсвэл бид хүний анатомоос өөр бүтэцтэй, мутацид орсон ард түмэн гэж үү. Энэ талаар УЦОШГ-ын мэргэжилтэн С.Энхмаагаас тодруулахад “Агаарын чанарыг тооцох аргачлал, мөрдөх стандарт улс орон бүрт өөр. Мэдээж Улаанбаатарын утааг Токио, Бангкокийн нөхцөл байдалтай харьцуулах аргагүй. Яагаад гэвэл, утааны эх үүсвэр нь өөр өөр. Манай улсын хувьд АНУ, Хятадад мөрддөг арга, стандартаар агаарын чанараа хэмжиж байна. Монголд хамгийн тохиромжтой гэж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан байх” гэсэн юм.

Америкийнх ч бай, Хятадынх ч бай, бид ямартай ч нэлээд зөөлөн стандарт мөрддөг байх нь. Улс орнууд аюулын харанга дэлдэж, ард иргэдээ сэрэмжлүүлээд буй үзүүлэлт бидний хувьд санаа зовох хэмжээний биш гэсэн үг.

За яахав, улс орон бүрийн мөрдөх стандарт өөр гэдгээр энэ асуудлыг хаацайлаад өнгөрлөө гэж бодъё. Гэтэл бидний мөрдөөд буй өнөөх зөөлөн стандартаас нь хэд дахин давсан нөхцөл үүсчихээд байхад манай дарга нар яагаад чимээгүй сууна вэ. Ард иргэддээ уриалж, сэрэмжлүүлэх сэтгэлтэй дарганцар алга уу, цаана чинь.

Манай улс 2014 оноос хойш агаарын чанараа хэмжих болсон. Энэ үеэс хойш хорт утаа жил бүр нэмэгдсээр иржээ. Agaar.mn сайт дахь зарим тоон үзүүлэлтэд анхаарлаа хандуулъя. 2018 оны 12 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд агаар дахь РМ 2.5 тоосонцрын хэмжээ зөвшөөрөгдөх  стандартаас 13.9 дахин давжээ. Энэ өдрүүдэд 100 айл, Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын индекс мянгын босго давсан байв. 500-гаас хэтэрвэл гамшиг нүүрлэлээ гэж үздэг байтал гамшгийн үзүүлэлтээс хоёр дахин давсан. Харин хамгийн сүүлийн мэдээллээр буюу нэгдүгээр сарын 7-13-ны хооронд хамгийн их хөнөөлтэй, хамгийн нарийн ширхэгтэй РМ 2.5 тоосонцор зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан байна. Энэ үед 100 айл, Баянхошуу, Баруун дөрвөн зам, 13-р хорооллын орчимд агаарын чанарын индекс 1400-1500-гийн хооронд хэлбэлзэж байлаа. Бид ийм л нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа нь эмгэнэл биш гэж үү. Гэтэл асуудлыг хариуцсан сайд, дарга нар юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргисоор. Тэр ч байтугай Байгаль орчны өмнөх сайд нь “Энэ бол гамшиг зарлах хэмжээний аюул биш” гэж мэдэгдэн ард түмнийг доромжилсон шигээ сууж байв.

• Агаарын чанарыг тооцдог манай стандарт олон улсын жишгээс яагаад зөрөөд байна вэ. Монгол хүн утаанд тэсвэртэй гэж үзсэнийх үү.

• Индекс 500-гаас хэтэрвэл гамшиг нүүрлэлээ гэж үздэг байтал гамшгийн үзүүлэлтээс гурав дахин давжээ.

• Зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан, гамшгийн хэмжээнээс гурав дахин ихэссэн агаараар амьсгалж буй хүмүүс яаж ч эрүүл байх билээ.

Манай хүний үнэргүй дарга нар аюулыг аюул биш гэж харагдуулахыг хичээж, статистик үзүүлэлтүүдийг дарахыг оролдох зуур агаарын бохирдлоос үүдэлтэй үй түмэн асуудал ард олныг нэрвээд дууслаа. Дүүргийн эмнэлгүүдэд хэдэн зуун ор нэмж тавиад байгаа хэрнээ багталцахгүй байгаа тул эцэг, эхчүүд хонгилд эвхдэг ор тавиад хүүхдээ асарч байна. Ганц өдөрт 200 гаруй хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байгаа талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга нь ярилаа. Ханиаданд сайн гэсэн эм нь олдохгүйгээс болж сошиал орчинд нэгнээсээ эм гуйх өрөвдөлтэй дүр зураг улам ихсэв. Яг ингэж ядарч зовсон үед нь эм, тарианы үнэ дунджаар 11.4 хувиар өссөн болохыг үндэсний статистикийн хорооны мэдээлэл баталлаа. Энэ хэрээр иргэдийн халаасан дахь цөөн хэдэн төгрөг улам нимгэрсээр байна. Ханиад томууны дэгдэлт ихэссэн шалтгаанаар Дорнод, Төв аймагт хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний газруудыг хаах шийдвэрийг салбарын яам нь гаргав. Энэ бүгд эцэстээ утаа гэгч ганц л зүйлтэй холбогдож байгаа нь хэнд ч илэрхий. Зөвшөөрөгдөх стандартаас 15 дахин давсан, гамшгийн хэмжээнээс гурав дахин ихэссэн агаараар амьсгалж буй хүмүүс яаж ч эрүүл байх билээ.

Утаа өтгөрсөн хүйтний улиралд хатгаагаар нас барсан хүүхдүүдээс 12.5 дахин олон хүүхэд эхийнхээ хэвлийд хүн болж чадалгүй буцдаг талаар манай сонин өмнө нь бичсэн. Бүр тодруулбал, өсөлтгүй жирэмслэлт манай улсад жилд 5000 орчим бүртгэгдэх болов. Тиймээс агаарын бохирдол ихтэй 11-1 дүгээр сард жирэмслэхгүй байхыг эмч нар анхааруулж байна. Харин манай дарга нар болохоор өсөлтгүй жирэмслэлт, эндсэн ураг, өвчилсөн хүүхдээ тоолж суухаас хэтэрсэнгүй. Гэхдээ “бид бүгдийн төлөө” албан тушаал, сандал ширээ булаалдан тэмцэлдэх ажлаа бол сайн хийж байгаа шүү.

Одоо бид яах ёстой юм бэ. Лав л энэ төр засаг утааг арилгаж, биднийг сайн сайхан амьдруулна гэсэн гэнэн үлгэрт итгээд хэрэггүй. Гэхдээ ядаж агаарын бохирдлыг тооцдог аргачлалаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан стандартад нийцүүлж болдоггүй юм уу. Ингэвэл бид ядаж л бусад улс оронтой өөрсдийгөө харьцуулах боломж бүрдэнэ. Мөн асуудлыг хариуцсан сайд, дарга нар бодит үнэнийг хүлээн зөвшөөрч, ард иргэддээ анхааруулга сануулга өгч, гамшгийн үеийн нөхцөл байдалд ажиллаж эхэлмээр байна. Гамшиг нүүрлэсэн гэдгийг мянга нуугаад нэмэргүй шүү дээ, нүдэн дээр илхэн байхад.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр4 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр5 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд5 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент5 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент6 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм6 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм6 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм6 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм6 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим