Connect with us

Дэлхий дахинд

Эцэг эхтэйгээ шүүхээр заргалдсан одууд

Нийтэлсэн

-

Америкийн дуучин, жүжигчин Рианна эцгийнхээ эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Өөрийнх нь гоо сайхны бүтээгдэхүүн, хувцасны “Fenty” брэндийг хувийн бизнесийн зорилгоор ашиглаж байна хэмээн тэрбээр эцгийгээ буруутгаж байгаа аж.

Рианнагийн эцэг авъяастнуудыг хайх “Fenty Entertainment” агентлагийг байгуулснаас хойш эцэг охины дунд маргаан дэгдэж эхэлжээ.  Барбадосын дуучин бүсгүйн бүтэн нэр нь Робин Рианна Фенти юм. Эцэг нь “Fenty Beauty ба Savage & Fenty” брэндийнх нь нэрийг хувийн бизнесийн зорилгоор ашиглахыг оролдож байна гэж дуучин Рианна үзэж байгаа аж. Ингээд эцэг эхтэйгээ шүүхээр заргалдаж байсан алдартнуудтай танилцая.

Бейонсе

Дөнгөж карьераа эхэлж байхад нь Америкийн алдарт дуучин, жүжигчин Бейонсегийн хамгийн гол дэмжигч, урамшуулагч нь түүний эцэг Мэтью Ноулз байжээ. Тэрбээр охиныхоо төлөө ажлаа хаяж, продюсорын ажилд бүхий л цагаа зарцуулдаг байсан аж.

Гэсэн хэдий ч энэ бүхэн үнэн хэрэгтээ ашиг харсан шийдвэр байсныг Бейонсе 2011 онд олж мэджээ. Хөрөнгө мөнгөнөөс нь хэдэн саяар нь хувьдаа авсан эцгээ Бейонсе шүүхэд өгсөн байна. Бейонсегийн эцэг луйвар хийсэн хэргээр ногдуулах шийтгэлээс бултаж чадсан хэдий ч охинтойгоо одоо хүртэл харьцаагүй байдаг гэнэ.

Эминем

Ээжтэйгээ тааруухан харилцаатай байдгаа Америкийн рэпер Эминем нууж байгаагүй юм. Тиймдээ ч ээжийгээ хар тамхи, согтууруулах ундаанд донтсон гэж буруутгадагаа дуунууддаа тусгадаг байжээ.

Эминемийн ээж Дебби Мэтерс 2008 онд “Миний хүү Маршал, миний хүү Эминем” нэртэй номоо гаргаж байсан бөгөөд өөрийг нь гүтгэн доромжилсны төлөө хүүгээ шүүхэд өгч байжээ. Жилийн дараа зүрхэндээ хагалгаа хийлгэж, хүндээр өвдсөн ээж нь хүүтэйгээ харилцаагаа сэргээхийг оролдож байсан хэдий ч Эминем ээжтэйгээ эвлэрэхээс татгалзсан байна.

Дрю Бэрримор

Америкийн жүжигчин Дрю Бэрримор хүүхэд байхаасаа л нэрд гарсан юм. Түүний ээж Жейд Бэрримор охиноо багаас нь л задгай амьдралын хэв маягт сургажээ. Дрю 9 насандаа тамхи татаж, 11 насандаа согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн бол 13 насандаа анх удаа хар тамхины эмчилгээ хийлгэж байсан аж.

Амиа хөнөөхийг завдсаныхаа дараа Дрю ээжийгээ шүүхэд өгч, асран хамгаалагчийнх нь  эрхийг хасуулж байжээ. Мөн түүний ээж Жейд охиныхоо багадаа хэрэглэж байсан эд зүйлийг нь зарж худалдаж байсан аж. Ээж охин хоёр олон жилийн туршид харилцаагүй явсан хэдий ч 2001 онд харилцаагаа сэргээсэн байна.

Маколей Калкин

“Гэртээ ганцаараа” кинонд гол дүр бүтээсэн, Холливүүдийн хамгийн алдартай жүжигчин хүү Маколей Калкинд олсон мөнгөө шударгаар захиран зарцуулах эрхийнхээ төлөө эцэг эхтэйгээ шүүхээр заргалдахад хүргэсэн үе байжээ. Олон саяын хөрөнгө мөнгө нь эцэг эхтэйгээ байнгын зөрчилдөх гол шалтгаан болж байсан аж.

Маколей Калкины эцэг эх нь асран хамгаалагчийн эрхийг өөрсөддөө авахыг завдаж, продюсоруудад хэтэрхий их шаардлага тавьж байсан нь эцсийн дүндээ залуу жүжигчний карьерыг сүйрүүлж орхисон юм. Насанд хүрмэгцээ Маколей Калкин шүүхэд хандаж, дансанд нь байсан 17 сая ам.доллараа өөрөө захиран зарцуулах эрхтэй болсон байна.

Эх сурвалж: montsame.mn

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлхий дахинд

Украины дулааны станц Оросын цохилтод өртөж, 100 мянган хүн халаалтгүй болжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос дрон буюу нисгэгчгүй онгоц Украины өмнөд хэсэг рүү харважээ. Агаарын цохилтод Миколаев дахь дулааны цахилгаан станц өртөж, гэмтэл үүссэн байна.

Үүний улмаас 100 мянга орчим хүн хасах температурын хүйтэнд халаалтгүй болоод байгааг Украины эрх баригчид ням гарагт мэдээллээ.

Оросын талаас 143 дрон харвасны 95-ыг нь Украины цэргүүд унагасан байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленський “Оросууд Украины ард иргэдийн эсрэг дайралт хийлээ. Тэд дайныг зогсоох биш, үргэлжлүүлсээр байна.

Энх тайван тогтоохыг хүсэж, хэлэлцээ хийхээр бэлтгэж буй хүмүүс ийм зүйл хийхгүй” хэмээн Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

Трамп, Путин нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярьж, дайныг зогсоох хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр санал нэгдээд байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

АНУ дөрөвдүгээр сараас авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

АНУ дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байна.

Тэрбээр энэ төлөвлөгөөгөө баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд зарласан байна.

Гэхдээ үүнд ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. “Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу” хэмээн Дональд Трамп ярьсан байна.

Хэрэв түүний төлөвлөгөө урагшилж, авто татвар нь бүх улс оронд хэрэгжвэл Америк руу авто машин экспортлодог 1 гол төлөөлөгч болох Япон улсад энэ нь цохилт болно гэсэн таамаг байна.

Япон улсын Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.

Цагаан ордны шинэ тэргүүний хувьд импортын машинуудад татвар тавих магадлалтай гэдэг санаагаа хэд хэдэн удаа илэрхийлж, шударга бусаар тогтоосон бага үнэтэй импорт Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна хэмээж байсныг NHK дурджээ.

Тэрбээр пүрэв гарагт тус улсад бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэн зурсан байна.

“АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно гэсэн үг юм” хэмээн Доналд Трамп мэдэгдээд байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

“TikTok” аппликейшний дэлгүүрүүдэд эргэн байршжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“TikTok” нийгмийн сүлжээний аппликейшн пүрэв гарагт АНУ дахь “Apple”-ийн “App Store”, “Google”-ийн “Play Store” дэлгүүрүүдэд дахин байршжээ.

Ерөнхийлөгч Д.Трамп уг платформыг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү байршлаа.

Өмнөх Ж.Байдены засаг захиргаа “TikTok”-ын Хятадын толгой компани болох “ByteDance”-д хандаж, Америк дахь үйл ажиллагааг нь хариуцсан компанийг олох шаардлага тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм.

Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хойшлуулснаар аппликейшний худалдаа эрхэлдэг компаниуд “TikTok”-ыг татаж авах боломжтой хэвээр байлгасныхаа төлөө торгууль хүлээхгүй юм.

Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг цаашид дахин хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна. “Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.

Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулаад байгаа атал “90 хоног” гэж хэлсэн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байна. “Sensor Tower” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Америкийн хэрэглэгчид “TikTok”-ийг 52 сая гаруй удаа татаж авснаар хамгийн олон удаа татагдсан аппликейшнүүдийн хоёрдугаарт жагсжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 минут өмнө

Сурагчдын хоёрдугаар улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-ноос эхэлнэ

Нийгэм28 минут өмнө

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа

Нийгэм2 цаг өмнө

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Нийгэм3 цаг өмнө

10 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

Улс төр3 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Нийгэм3 цаг өмнө

Түймэртэй байгаа Сүхбаатар аймгийн нутгаар цаг агаарт зориудаар нөлөөллөө

Нийгэм4 цаг өмнө

Түймэрт өртсөн зүүн аймгуудад тусламж үзүүлэх ажлын хэсгийг байгууллаа

Бусад4 цаг өмнө

2025 оны анхны бороо Улаанбаатар хотод орлоо

Улс төр4 цаг өмнө

Монгол, Чехийн төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Нийгэм21 цаг өмнө

Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ

Нийгэм21 цаг өмнө

Гадаадын иргэн харьяатын газар бямба гаргуудад нөхөж ажиллана

Нийгэм22 цаг өмнө

Улаанбурхан өвчний 9 болон 10 дахь тохиолдол батлагдлаа

Нийгэм22 цаг өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Нийгэм23 цаг өмнө

Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил эхэллээ

Нийгэм23 цаг өмнө

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ

Нийгэм23 цаг өмнө

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгдлээ

Улс төр1 өдөр өмнө

ХЗБХ: Бүгд Найрамдах Чех Улстай байгуулах Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Бусад1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Нийгэм1 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан хоёр иргэн живж, амь насаа алджээ

Нийгэм1 өдөр өмнө

“Турин-2025” тусгай олимпын өвлийн наадамд Монгол Улсын 24 тамирчин өрсөлдөнө

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

Монгол эрдэмтэн дэлхийн шинжлэх ухаанд шинэ төрөл зүйл нээлээ

Нийгэм1 өдөр өмнө

Ой, хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 18.880 га талбай өртөөд байна

Нийгэм4 өдөр өмнө

Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгжээр нэмж, өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо

Эдийн засаг4 өдөр өмнө

Монголбанк: Хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ

Энтертайнмент4 өдөр өмнө

Өнөөдрөөс төрийн өмчийн бүх музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийгэм5 өдөр өмнө

Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллалаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад3 долоо хоног өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр3 долоо хоног өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм3 долоо хоног өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм6 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм6 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм8 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм9 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад10 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг10 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм12 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим