Дэлхий дахинд
АНУ дөрөвдүгээр сараас авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна

АНУ дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэх төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн авто машины импортын татвараа нэмэхээр судалж байна.
Тэрбээр энэ төлөвлөгөөгөө баасан гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд зарласан байна.
Гэхдээ үүнд ямар улсууд өртөх, хэдэн хувийн татвар тогтоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. “Дөрөвдүгээр сарын 2-нд эхлэх болов уу” хэмээн Дональд Трамп ярьсан байна.
Хэрэв түүний төлөвлөгөө урагшилж, авто татвар нь бүх улс оронд хэрэгжвэл Америк руу авто машин экспортлодог 1 гол төлөөлөгч болох Япон улсад энэ нь цохилт болно гэсэн таамаг байна.
Япон улсын Үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр тус улс 2023 онд АНУ-д 1.48 сая машин экспортлож байжээ.
Цагаан ордны шинэ тэргүүний хувьд импортын машинуудад татвар тавих магадлалтай гэдэг санаагаа хэд хэдэн удаа илэрхийлж, шударга бусаар тогтоосон бага үнэтэй импорт Америкийн машины үйлдвэрлэлд хохирол учруулж байна хэмээж байсныг NHK дурджээ.
Тэрбээр пүрэв гарагт тус улсад бараа нийлүүлдэг улс орнуудад Гаалийн татвараа өсгөх албан бичигт гарын үсэн зурсан байна.
“АНУ манай бараа бүтээгдэхүүнд бусад улс орнуудын ногдуулсан татвартай ижил хэмжээний татвар тогтооно гэсэн үг юм” хэмээн Доналд Трамп мэдэгдээд байна.

Дэлхий дахинд
Украины дулааны станц Оросын цохилтод өртөж, 100 мянган хүн халаалтгүй болжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Орос дрон буюу нисгэгчгүй онгоц Украины өмнөд хэсэг рүү харважээ. Агаарын цохилтод Миколаев дахь дулааны цахилгаан станц өртөж, гэмтэл үүссэн байна.
Үүний улмаас 100 мянга орчим хүн хасах температурын хүйтэнд халаалтгүй болоод байгааг Украины эрх баригчид ням гарагт мэдээллээ.
Оросын талаас 143 дрон харвасны 95-ыг нь Украины цэргүүд унагасан байна.
Ерөнхийлөгч Володимир Зеленський “Оросууд Украины ард иргэдийн эсрэг дайралт хийлээ. Тэд дайныг зогсоох биш, үргэлжлүүлсээр байна.
Энх тайван тогтоохыг хүсэж, хэлэлцээ хийхээр бэлтгэж буй хүмүүс ийм зүйл хийхгүй” хэмээн Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдэв.
Трамп, Путин нар өнгөрсөн долоо хоногт утсаар ярьж, дайныг зогсоох хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээр санал нэгдээд байгаа юм.
Дэлхий дахинд
“TikTok” аппликейшний дэлгүүрүүдэд эргэн байршжээ

“TikTok” нийгмийн сүлжээний аппликейшн пүрэв гарагт АНУ дахь “Apple”-ийн “App Store”, “Google”-ийн “Play Store” дэлгүүрүүдэд дахин байршжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп уг платформыг хориглох шийдвэр хэрэгжиж эхлэх хугацааг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хүртэл хойшлуулснаас хойш хэдэн долоо хоногийн дараа ийнхүү байршлаа.
Өмнөх Ж.Байдены засаг захиргаа “TikTok”-ын Хятадын толгой компани болох “ByteDance”-д хандаж, Америк дахь үйл ажиллагааг нь хариуцсан компанийг олох шаардлага тавьсан бөгөөд эс бөгөөс нэгдүгээр сарын 19-нээс уг платформыг хориглохоор шийдвэрлэсэн юм.
Харин Д.Трамп нэгдүгээр сард тангараг өргөсөн даруйдаа уг хоригийг дөрөвдүгээр сар хүртэл 75 хоногоор хойшлуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хойшлуулснаар аппликейшний худалдаа эрхэлдэг компаниуд “TikTok”-ыг татаж авах боломжтой хэвээр байлгасныхаа төлөө торгууль хүлээхгүй юм.
Пүрэв гарагт сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Д.Трамп хоригийг цаашид дахин хойшлуулж магадгүй гэж хэлсэн байна. “Надад 90 хоног байгаа, үүнийг сунгаж болно гэдэгт итгэлтэй байна, гэхдээ юу болохыг харцгаая” хэмээн тэрбээр хэлжээ.
Гэхдээ хоригийг 75 хоногоор хойшлуулаад байгаа атал “90 хоног” гэж хэлсэн нь ямар учиртай болох нь тодорхойгүй байна. “Sensor Tower” фирмийн мэдээлснээр, өнгөрсөн онд Америкийн хэрэглэгчид “TikTok”-ийг 52 сая гаруй удаа татаж авснаар хамгийн олон удаа татагдсан аппликейшнүүдийн хоёрдугаарт жагсжээ.
Дэлхий дахинд
Берлиний кино наадам эхэллээ

Энэ оны Берлиний кино наадам Германы найруулагч Том Тыкверын “Das Licht” киногоор нээлтээ хийлээ.
Гол дүрд нь Ларс Эйдингер, Николетт Кребиц нар тоглосон энэхүү кинонд халуун дулаан уур амьсгалгүй болсон нэгэн гэр бүлийн амьдралыг Сириэс ирсэн нэгэн нууцлаг гэрийн үйлчлэгч үндсээр нь өөрчилж байгаа тухай өгүүлдэг. Найруулагчийн хувьд сүүлийн есөн жилд анх удаа бүрэн хэмжээний кино бүтээсэн нь энэ юм.
75 удаагийн Берлиний кино наадмын нээлтийн ёслол алдарт Берлинале ордны өмнөх Потсдамер-плац талбайд өчигдөр болжээ. Ёслолыг жүжигчин, телевизийн хөтлөгч Дезире Нозбуш хөтөлсөн байна.
Наадмын гол шагнал болох Алтан болон Мөнгөн баавгайн төлөө Ричард Линклейтерийн “Blue Moon”, Мишель Франкогийн “Dreams”, Раду Жудегийн ” Kontinental ’25”, Мэри Бронштейний ” If I Had Legs I’d Kick You” зэрэг нийт 19 кино өрсөлдөж байна. Шагналын эздийг хоёрдугаар сарын 22-нд буюу наадмын хаалтын үеэр зарлана.
-
Нийгэм5 цаг өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ
-
Нийгэм8 цаг өмнө
Улаанбаатарт 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ
-
Нийгэм9 цаг өмнө
Манай улсад хавдрын хими эмчилгээний 40 гаруй төрлийн эм хэрэглэгдэж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид ажиллалаа
-
Улс төр9 цаг өмнө
УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо “Гашуунсухайт-Ганцмод” боомтод ажиллаж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Халиа тошин үүссэн 5 дүүргийн 28 хороонд гамшгийн шар түвшин тогтооно
-
Нийгэм6 цаг өмнө
“Шинь шинь”-ийн бас нэгэн ШИНЭ амжилт
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо