Дэлхий дахинд
ӨНГӨРСӨН ОНД АНУ-Д ТОХИОЛДСОН БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛҮҮД 688 ХҮНИЙ АМИЙГ БҮРЭЛГЭЖ, $145 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ
Даваа гарагт АНУ-ын Далай, Агаар мандлын Үндэсний Захиргаа өнгөрсөн оны байгалийн гамшгийн тайлангаа танилцуулжээ.
Өнгөрсөн оны турш тус улс даяар тохиосон ой хээрийн түймэр, үер, хар салхи зэрэг байгалийн гамшгуудын улмаас 688 хүн амиа алдаж, $145 тэрбумын эдийн засгийн хохирол учирсан байна. Эдийн засгийн хохирлын хэмжээгээр тус улсын түүхэнд гуравт бичигдэх өндөр хохиролтой жил болжээ.
2021 онд $1 тэрбум давсан хохиролтой 20 байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон байна.
“Сүүлийн таван жилийн байгалийн гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хохирлын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ буюу $742 тэрбумд хүрсэн нь АНУ-д цаг уурын эрс тэс үзэгдлийн давтамж улам нэмэгдэж буйг харуулж байна” гэж дээрх тайланд өгүүлжээ.
2021 он АНУ-ын түүхэнд дөрөвт бичигдэх халуун жил болсон бол 2021 оны арванхоёрдугаар сар түүхэнд тэмдэглэгдэж байгаагүй дулаан арванхоёрдугаар сар болжээ.
Уур амьсгалын өөрчлөлт улам гүнзгийрч буй нь олон тооны судалгаагаар батлагдаж байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пост сонины гаргасан тооцооллоор 2021 онд Америкчуудын 40 хувь нь ямар нэг хэмжээгээр байгалийн гамшигт үзэгдлийн хохирогч болсон байна. Тэдний 80 гаруй хувь нь агаарын хэт халалтад өртжээ.
Эх сурвалж: Business Insider
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм27 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм24 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ