Улс төр
тэргүүтний Хятадуудад өгсөн Багануурын цахилгаан станцыг шалгах хэрэгтэй

Ч.Сайханбилэгийн удирдаж байсан Засгийн газрын үед БНХАУ-ын компани Багануур дүүрэгт концессоор буюу барих, шилжүүлэх, ашиглах нөхцөлтэйгээр 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станц барих тендэрт ялж 25 жилийн ноёрхол тогтоосон тухай “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн болон Багануур дүүргийн иргэдийн төлөөлөл мэдэгдээд буй.
Тодруулбал 21 жил Хятадуудад ашиглуулах энэхүү гэрээг буюу концессыг Хятадуудад өгөх гол түлхүүр нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар. Тухайн үед Эрчим хүчний сайд байсан Д.Сономпил , Д.Эрдэнэбат Д.Зоригт нар гардсан бөгөөд Багануурын 700 МВ-ын хүчин чадалтай цахилгаан станцыг концессоор барих шалгаруулалтад БНХАУ-ын Фен Кауг групп тэнцсэн байдаг. Ингэсэнээр Багануур холдинг лимитид компанийг Хонг Конгд болон түүний 100 хувь охин компани болох Багануур Фавер компанийг Монгол улсад байгуулан концесс эзэмшигчээр бүртгүүлж гэрээ байгуулан 2015 оны 4-р сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан.
Үндсэндээ концессын барилгын хугацаа нь 4 жил, ашиглалтын хугацаа нь 21 жил гэж бодоход нийт 25 жилийн хугацаатайгаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан байна. 700МВ хүчин чадалтай цахилгаан станц түүнийг дагалдах байгууламжуудад 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтууд шаардлагатай гэгддэг.
Хамгийн гол нь гэрээнд зааснаар жил бүр хамгийн багадаа Монгол улс 4,2 тэрбум кв цаг эрчим хүчийг тохирсон тарифаар худалдаж авах үүрэгтэй гэнэ. Хэрэв хэмжээндээ хүрээгүй тохиолдолд зөрүү төлбөрийг заавал төлж барагдуулах үүргийг Засгийн газар хүлээсэн байна. Ингэсэнээр 1 кв цахилгааныг хамгийн багадаа 9 центээр буюу 220 төгрөгөөр үг дуугүй худалдаж авах заалт оруулжээ.
Гэтэл ОХУ-аас импортоор худалдан авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ 2010 онд 60 төгрөг, 2013 онд 81,8 төгрөг байсан байна. Ийм өндөр үнээр уг цахилгааныг авч жил жилээр хятадуудад шулуулах нь хэнд ашигтай вэ гэдгийг “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийхөн сануулав. Мөн тэд уг цахилгаан станц ашиглалтанд орсноор монголын нийт цахилгаан эрчим хүчний 60-70 хувийг хангахуйц хэмжээний станц ашиглалтанд орно. 4,3,2-р цахилгаан станцуудын үйлдвэрлэлийг зайлшгүй бууруулж улмаар хаахад хүргэж болзошгүй, 3000 орчим хүн ажилгүй болох аюултай гэсэн мэдээллийг өгөв.
Концессын гэрээний дор хятадуудын халаасыг зузаатгаж эрчим хүчийг 2 дахин үнэтэйгээр Монголд нийлүүлж нийт иргэдийн цахилгааны үнэ нэмэгдэх хэмжээнд хүрээд байна. Улмаар Монгол улсын Үндэсний аюулгүй байдал ноцтой алдагдах хэмжээнд ч хүргэж мэдэх юм. Хятадын гадаад бодлого, үзэл баримтлал, гадаадад байгаа хөрөнгө оруулалт өмчийг цэрэг зэвсэгийн хүчээр хамгаална гэсэн байдгийг санахад илүүдэхгүй. Наад зах нь цахилгааны төлбөр саатвал жишээ нь яах вэ? Хэдэн зуун мянгаараа хятад цэргүүд орж ирэх асуудалд ямар эрсдэл байж болох вэ гэхчлэн олон асуудал байх талтай.
Эцэст нь концесс нэрийн дор ямар их мөнгийг идэж ууж, авилгал хээл хахуулд явдаг нь тодорхой болж байна. Ер нь Багануурын уурхай Эрдэнэт үйлдвэр шиг хэдхэн буруу нөхдүүдийн гарт орчихлоо хэмээн тэд хэлж байсныг тодотгоё. Мөн уг асуудалтай холбоогдуулан хууль хяналтын байгууллага шалгах үндэслэлтэй гэдгийг ч иргэний нийгмийн байгууллагууд сануулж байна.
Дашрамд сонирхуулахад уг ордын эзэн нь өнөөгийн анхаарлын түвшинд байгаа Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан гэгддэг “Монголын зэс” компанийн захирал 27 настай Ц.Пүрэвтүвшин. Мөн Багануурын цахилгаан станцын концессын гэрээнд ялахын тулд Хятадын компанид 60 сая ам долларыг зарцуулсан гэх эх сурвалжийн мэдээлэл байдаг.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ