Дэлхий дахинд
REUTERS: НОРВЕГИД ОРОСЫН СОГТУУРУУЛАХ УНДАА ЗАРАХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Украин дахь хямрал хурцдаж байгаатай холбогдуулан Норвеги улс оросын үйлдвэрийн архи, согтууруулах ундааг бүх дэлгүүрүүдээр зарахыг хориглосон байна. Энэ талаар нутгийн худалдааны монополь Vinmonopolet сүлжээний эх сурвалжаас авснаа Reuters агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна. “Энэ шийдвэрийг Орос улс Украин руу довтолсонтой холбогдуулан гаргаж байна” гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ.
Үүний өмнө тус улсын хөрш Финлянд, Шведийн согтууруулах ундаа үйлдвэрлэгч монополиуд бас ийм шийдвэр гаргасан юм.
Норвегид дэлгүүрүүдэдзөвхөнVinmonopolet компанийн үйлдвэрлэсэн дарс, хатуу архийг худалдаалах төдийгүй нисэх буудлын татваргүй дэлгүүрт ч энэ шийдвэр үйлчлэх юм байна.
Кадыров дайснаа удахгүй дуусгана гэнэ
ОХУ-ын Чеченийн тэргүүн Рамзан Кадыров украины үндэсний үзэлтнүүдэд хандаж телеграм сувгаараа илгээлт явуулсан байна. “Үндсэрхэг үзэлтнүүд, бандеровчууд, өөрсдийгөө чечень гэж нэрлэдэг шайтануудаа, бид тун удахгүй та нарт хүрч очно. Ганцхан битгий л зугтаарай, бид та нарыг газар дээр чинь хөнөөхийг хүсч байна” гэж Чеченийн ерөнхийлөгч Кадыров бичжээ.
Тэр бас чеченийн цэрэг, хүчнийхэн Украинд очоод байгаадүрс бичлэгийг оруулсан байна. Чечень амь үрэгдсэн цэргийн албан хаагчдынхаа гэр бүлд нөхөн төлбөр өгч байна гэсэн мэдээллийг Кадыров үүний өмнө няцаасан юм.
Кадыров мөн Украинд болж байгаа дайны үеэр чечений хоёр цэрэг амь үрэгдэж, зургаан цэрэг шархадсан гээд “Энэ залуус баатар болох замыг сонгосон. Хоёр орны аюулгүй байдлын төлөө амиа өглөө. Тэдэнд украины энгийн иргэдийн амийг хамгаалах, аль болох цөөн хүний амь эрсдүүлэх тушаал л өгсөн. Тэд ч үүнийг биелүүллээ” гэсэн байна.