Дэлхий дахинд
Боррель: Орос цэргийн ажиллагаагаа НАТО-гийн орнуудын эсрэг өргөтгөж болзошгүй
ОХУ-ын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа нь цаашид өргөжиж НАТО-гийн орнуудын аль нэг рүү юм уу, өөр улс руу чиглэн өргөжиж магадгүй хэмээн түгшиж байна хэмээн Европын холбооны Гадаад улс төрийн бодлогын албаны тэргүүн Жозеп Боррель туркийн Антальед болсон дипломат форумын үеэр “CNN Turk” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгджээ.
Европын холбооны Гадаад улс төрийн албаны тэргүүн бас тус байгууллага нэг талаас Украиныг эрчимтэй дэмжиж байгаагаа илэрхийлээд, нөгөө талаар “том дайн дэгдэхээс сэргийлэх”-ийг эрмэлзэж байгаа гэсэн байна.
“Үүнйи тулд бид Оросыг олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлаж, Украиныг дэмжих ёстой” гэж Боррель уриалжээ.
Дипломат бас Оросыг Украин дахь цэргийн тусгай ажиллагаагаа явуулж чадахгүй болох хүртэл нь Оросын эдийн засагт хохирол учруулахыг Европын холбоо эрмэлзэж байгаа гэдгээ энд тэмдэглэсэн байна.
Гэхдээ Европын холбоо Украинд болж байгаа үйл явдалд цэргийн шугамаар оролцохоос татгалзаж байгаа гэдгээ онцолжээ. Харин Орост хориг тавих замаар дарамт үзүүлэхийг эрмэлзэж байгаа гэнэ.