Дэлхий дахинд
Кадыров: Украины дайчид чечений дайчдаас зугтсаар байна
Оросын зэвсэгт хүчний Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны бүрэлдхүүнд орон байлдаж байгаа чеченийн тусгай салбар Украины нутгийн гүн рүү давшсаар байна гэж ОХУ-ын Чеченийн ерөнхийлөгч Рамзан Кадыров өөрийн Telegram сувагтаа бичсэнийг lenta.ru хэвлэл нийтэлжээ.
Түүнийхээр бол оросын арми нутгийн ард иргэдийг “удаан хүлээсэн аврал хамгаалалтад авч байгаа” гэнэ. Чеченийн тэргүүн бас Орос улс, оросын зэвсэгт хүчин тун удахгүй Украиныг “Үндсэрхэг үзэлтэн хэмээх муу ёрын сүнс сүүдрээс “ ангижруулна гэжээ.
“Украины зэвсэгт хүчин, үндсэрхэг үзэлтний “хөөрхүү” батальонууд манай дайчдыг харангуутаа л хүнд зэвсэг, сум хэрэгслээ орхин байрлалаа хаян зугтаж байна” гэж Кадыров мэдэгдсэн байна.
Кадыров үүний өмнө чеченийн офицер амь үрэгдлээ гэсэн украины талынхны мэдээллийг няцаасан юм. Тэр манай офицер амьд, эх орон нэгтэн, оросууддаа мэндчилгээ илгээсэн, “манай дайчид байлдааны талбарт хэрхэн дайтаж байгаа талаар” украины үндсэрхэг үзэлтнүүд юу ч гэж мэдээлээд нэмэргүй дээ гэжээ.