Дэлхий дахинд
ОХУ-ын гадаад вальютын нөөцийн хэмжээ $640 тэрбумтай тэнцэж байгаа. Үүний $300 орчим тэрбум нь битүүмжлэгдээд байна”
ОХУ-ын гадаад валютын болон алтны нөөцийн тал орчим хувь эдийн засгийн хоригийн улмаас битүүмжлэгдсэн тухай тус улсын сангийн сайд Антон Силуанов өчигдөр Россия 1 телевизийн сувгаар ярьжээ.
“Энэ бол манай нөөцийн тал орчим хувь юм. Манай нөөцийн хэмжээ $640 тэрбумтай тэнцэж байгаа. Үүний $300 орчим тэрбум нь битүүмжлэгдээд байна” гэж Силуанов ярьсан байна.
Харин валютын нөөцийн битүүмжлэгдээгүй байгаа хэсэг нь Хятадын юаниар хадгалагдаж байгааг тэр нэмж мэдээлжээ.
Өрнөдийн орнууд одоо Оростой хийх худалдаанд нь хязгаар тавиулахаар Хятадын засгийн газарт шахалт үзүүлж байгаа.
“Мэдээж, юанийн нөөцийг маань ашиглуулахгүй байх шахалт дарамт үзүүлж байгаа. Гэхдээ Хятад улстай үүсгэсэн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа маань Өрнөдийн дарамт шахалтын дор ч хэвийн үргэлжилнэ гэж би бодож байна” гэж Силуанов ярьжээ.
Оростой “найрсаг бус харилцаатай” орнуудад төлөх өрийг рублиэр гүйцэтгэх шийдвэр гарсныг сангийн сайд энэ үеэр дахин баталгаажуулсан байна.