Дэлхий дахинд
АНУ-ын сэтгүүлч Брэнт Рэнод оросуудын довтолгоонд өртөж, нас барлаа
Украины Ирпин дүүрэгт АНУ-ын сэтгүүлч Брэнт Рэнод оросуудын довтолгоонд өртөж, нас барлаа. Уг сэтгүүлч нь Нью-Йорк Таймсын ажилтан бөгөөд тухайн үед Украинд томилолтоор ажиллаагүй байсан гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Брэнт Рэнод нь Нью-Йорк Таймсд дүрвэгсдийн тухай видео төсөл дээр ажиллаж байсан гэв.
Нью-Йорк Таймсын удирдлага мэдэгдэл хийхдээ, “Кино найруулагч, сэтгүүлч мэргэжилтэй Брэнт Рэнод нь дэлхийн өнцөг булан бүрт тохиолдож буй хамгийн хүндхэн үйл явдлуудыг байнга хөнддөг байсан. Сүүлийн долоо хоногийн хугацаанд Брэнт дэлхийн дүрвэгсдийн хямралыг хөндсөн “TIME Studios” төсөл дээр ажиллаж байсан” гэжээ.
Ирпин дүүрэг нь нийслэл Киевээс тав орчим км зайд байрладаг захын дүүрэг юм. Тус дүүргийн гудамжинд болсон ширүүн тулалдааны улмаас олон энгийн иргэд амь үрэгдсэний дунд АНУ-ын сэтгүүлч Брэнт Рэнод байжээ.
Брент болон түүний ах Крэйг нар “Renaud Brothers” нэрээр баримтат киноны салбарт ажилладаг бөгөөд хэд хэдэн шагнал хүртэж байсан. Тэд Ирак, Афганистаны дайн, Гаитигийн газар хөдлөлт зэрэг халуухан цэг дээрээс мэдээлэл хүргэж байжээ. Мөн Египет, Ливи, Африк даяар улс төрийн хэт даврагч үзлийг сурвалжилж байсан.