Улс төр
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл АН-ын даргын сунгаанаас нэрээ татаж, нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Харин АН-ын даргын сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа хоёр нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Аливаа бүхэн цагтай гэж ухаантнууд айлдсан нь бий. Ардчилсан намын уналт, сорилт шийдэгдэх цаг аль хэдийн болсон. Нам маань аль болох хурдан цэгцрэх нь зөвхөн бидний асуудал биш нийт Монголын төлөөх үйл хэрэг.
Намын даргын сунгаанд нэр дэвшигчид тодорлоо. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөгийн топ улстөрчдийн нэг. Түүнд Монголын төрд гүйцэтгэсэн гавьяа ч бий, гай ч бас бий. Ер нь нэгэнт улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүн хүртэл ажиллачихсан эрхмүүд талцал өрсөлдөөнд орох биш нэгдэл, нягтрал ойлголцлын төлөө явах ёстой гэж боддог.
Ийм учраас энэ сунгаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ялах ёстой. Тэгж байж АН эргэн нэгдэн, сэргэн бадарна. Надад Ж.Батсуурийгаа дэмжих бодит шалтгаануудад бий.
Би ардчиллын зарчим, хүний эрх, Үндсэн хуулийн үзэл санааны дагуу аливаа ялгаварлалыг дэмждэггүй. Гэхдээ АН-д өнөөдөр ялалт ч үгүй үе солигдох ёстой. Би, зөвхөн би гэсэн анхдагч ах нарын талцал өнөөдөрт хүргэсэн. Тэд өш хонзонгоо үүрцгээгээд холдох ёстой. Ж.Батсуурьд нөхөдтэйгээ хамтарч, цугтаа зүтгэж хүрсэн амжилтын түүх бий. Түүнийг би биш бид төвтэй удирдагч гэж итгэдэг.
Намайг өмнө нь дэвшихэд миний материалыг эргэлзээгүй бариад зогсож байсанд нь хүн ёсны хувьд, найзын хувьд би “өртэй”. Миний найз миний чадаагүйг чадаасай, намаа нэгтгээсэй, Монголдоо хувь нэмрээ оруулаасай гэсэн хор шар, хүсэл мөрөөдөл надад, миний үеийнхэнд, нөхдөд маань бий. Төгс хүн гэж үгүй, олуулаа нийлж дутуугаа гүйцээж дундуураа дүүргэж байж амжилтанд хүрнэ. Ж.Батсуурь эрхэм найз минь, улам хүчтэй зориглоорой, чамд ухрах зай байхгүй ард чинь Ардчилал, Ардчилсан намын хувь заяа харж байна” гэжээ

Улс төр
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Улс төр
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.
Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.
Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.
Тодруулбал,
– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.
Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
-
Улс төр20 цаг өмнө
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 800 болжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийгдэх засварын хуваарь
-
Улс төр18 цаг өмнө
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ