Дэлхий дахинд
Иракийн 38 жуулчин Москвад алга болжээ
Иракаас Орост ирсэн 38 хүнтэй жуулчдын бүлэг нийслэл Москвагийн нэгэн зочид буудлаас гараад сураггүй алга боллоо гэж аялал жуулчлалын ажилтан эмэгтэй цагдаагийн газарт мэдэгдсэнийг pixabay.com хэвлэл мэдээлжээ. Эмэгтэйн үгээр бол энэ багт есөн гэр бүлийн хүмүүс багтаж төрөл бүрийн аялал хийхээр төлөвлөсөн юм байна. Жуулчид ирээд паспорт бичиг баримтаа зочид буудлын захиргаанд хадгалуулж тойрон аяллаар явахдаа хөтөч нь авч явдаг болохоор тэд ямар ч бичиг баримтгүй явцгаасан гэнэ.
Иракчууд цаашид ямар нэгэн аяллаар явж юм үзэх сонирхолгүй байгаагаа илэрхийлээд зочид буудлын ажилтнуудаас бичиг баримтаа өгөхийг шаарджээ.
Харин зочид буудлын ажилтнууд бичиг баримтыг нь өгөөгүй учраас тэд тавдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд хэсэг хэсгээрээ буудлаас гарч явцгаасан гэнэ. Аялал жуулчлалын компанийн ажиллагсад тэднийг аялах биш дүрсвэгсдийн статус олж авахаар ирсэн гэж таамаглаж байна.