Нийгэм
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хуулийг нийтэлжээ
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар өнөөдөр хэвлэгдэн гарлаа.
Эмхэтгэлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудыг нийтэлжээ.
Дээрх хуульд “Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 16.1, 16.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.” хэмээн заасан хэсэг нэмсэн байна.
Мөн дугаарт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Чүлтэмийн Улааныг томилсон юм.
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт”, “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн зохицуулалтаар Цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон холбогдох хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг нийтэлсэн байна. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэсэн Сонгуулийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон холбогдох хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээн батлаагүй байна хэмээн шийдвэрлэжээ.
Тодруулбал, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалтаас агуулгын хувьд ялгаатай байна гэж Цэц үзсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн уг зохицуулалтаар сонгуулийн зардлын хяналт, нээлттэй, ил тод байдлын үндсийг тогтоон сонгуулийн санхүүжилтийн болон зардлын тайлан гаргахыг шаардаж улс төрийн намын санхүүгийн үйл ажиллагааг хөндлөнгийн хяналттай, хариуцлагатай болгож, сонгуулийн тэгш, шударга байдлыг баталгаажуулах, иргэний улс төрийн эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлсэн байна.
Мөн энэ заалт нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн зохицуулалт болсон байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ