Дэлхий дахинд
Украин дахь цэргийн ажиллагаа хэдий үргэлжлэх вэ
Украин дахь цэргийн мөргөлдөөн эхэлж байхад олон нийтийн сүлжээгээр оросууд энэ дайнаа 2022 оны тавдугаар сарын 9 гэхэд дуусгана гэж байсан нь худал болж өнгөрсөн. Өнөөдөр харин шинжээчид энэ дайныг нэг хоёр сараас бүр арваад жил үргэлжилнэ гэцгээж байна. Ингээд цэргийн шинжээчид Украин дахь дайны үргэлжлэх хугацааг хэрхэн таамаглаж байгааг дор өгүүлж байна.
Баширов: “Бид Днепр хүрнэ”
Украинд явуулж байгаа оросын цэргийн тусгай ажиллагаа нь оросын цэргүүд Днепр хүрч, украины өмнөд болон дорнод нутагт хяналт тогтоосноор дуусна гэж Луганскийн ардын бүгд найрамдах улсын ерөнхий сайд асан, “Политжойстик” телеграмм сувгийн автор Марат Баширов дээд сургуульд лекц уншихдаа мэдэгдсэнийг Business-gazeta.ru сонины сурвалжлагч дамжуулжээ.
“Энэ ажиллагааны ид халуун үе нь бид Днепрт хүрснээр өндөрлөнө. Улмаар Одесс, Приднестров хүртэлх өмнөд болон дорнод бүх мужийг хяналтдаа авна. Приднестровийг Румыны хүчний хамт Болгараар дамжуулан авах оролдлого гарч магадгүй, энэ тохиолдолд царцаана” гэж тэр хэлсэн байна.
Башировынхоор бол Украины зарим нутагт Донецк, Луганск шиг бүгд найрамдах улсууд бий болж магадгүй гэнэ. ”Минийхээр бол тийм бүгд найрамдах улсууд байгуулагдана. Тэгээд тэд бас ОХУ-ын бүрэлдхүүнд орохоо мэдэгдэнэ. Бид энэ үйл явцыг зогсооно гэж бодож байгаа ч тэд тусгаар улс болж халхавч бүс байгуулан өнөөдөр Харьковыг буудаж байгаа шиг манай хотуудыг буудахаас хамгаалах баталгаа болох юм. Харьковоос зугтаж Курскт хүрнэ. Дахиад зугтаан Белгород хүрнэ. Тэнд ердөө жаахан газар нутаг байгаа” гэж Баширов хэлжээ.
Пушилин: Украиныг цэрэггүй болгосон цагт дайн дуусна
Украин дахь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа өнөөдөр маш хурдан явж байна. Энэ нь Үндэстний “Азов” хорооны дайчид бууж өгсний дараанаас тодорхой боллоо гэж Донецкийн ардын бүгд найрамдах улсын тэргүүн Денис Пушилин хэлснийг РИА Новости агентлаг дамжууллаа.
Юу болж байгаа украины цэргийн албан хаагчид маш сайн харж байна гэж тэр онцолжээ. Тэр бүү хэл хангалттай сайн бэлтгэгдсэн үндэсний батальон нь бууж бусад салбаруудын ирээдүй, үүнээс ч дор болохыг хэн ч мэдэхгүй. Дайчид нь ингэж бууж өгөөд, ухраад байлдахаас татгалзаж байна гэж Пушилин хэлснийг Discover24.ru-д бичсэн байна.
ОХУ-ын болон Донецкийн ардын бүгд найрамдах улсын холбооны хүчин энгийн ард иргэдийн амь хөнөөхгүй байх талаар боломжтой бүхнийг хийж байгаа, үүний тулд цэргийн ажиллагаа төлөвлөснөөсөө удаан явж байгаа гэнэ.
Генерал: Таваас арван жил
Нэг цагт Чеченьд цэрэг команалж байсан, өдгөө Төрийн думын гишүүн генерал Владимир Шаманов Украиныг цэрэггүй болгох үйл явц олон жил, 5-10 жил үргэлжилж магадгүй гэж хэлснийг ИА DEITA.RU хэвлэл дамжуулсан байна.
Дотоодын цэргийн командлагч байсан Шаманов сэтгүүлч Оксана Кравцовад ярилцлага өгөхдөө цэргийн тусгай ажиллагааны гол алдаа нь оросын армийг Украинд “цэцэг барин угтана” гэж бодсон явдал гэжээ. Харамсалтай нь өнөөдөр байдал өөр болчихлоо.гэж Шаманов хэлжээ.
Цэргийн мэргэжилтэн Украиныг цэрэг зэвсэггүй болгоно гэдэг зөвхөн бүгдийг нь ийм болгож нацистуудгүй шинэ засаг тогтоох явдал гээд зөвхөн энэ тохиолдолд л Украин нь Оросын бүрэлдхүүнд орох тухай зарчмын хувьд ярьж болно. Үүнд хүрэхийн тулд 5-10 жил шаардлагатай гэж генерал Шаманов хэлж байна.
НАТО: Бидний эхний зорилт бол Украинд туслах
Украины цэргийн мөргөлдөөн сунжрах шинжтэй байгаа учраас НАТО-гийн орнууд Украинд удаан хугацааны туршид цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байх ёстой гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг үзэж байна. Түүнийхээр бол Украинд туслах нь манай эвслийн хойшлуулшгүй зорилт гэснийг Kommersant.ru хэвлэл иш татжээ.
“НАТО-гийн эхний зорилт бол Украинд туслах явдал. Дайныг урьдчилан таамаглах аргагүй, энэ дайн хэзээ дуусахыг хэнч хэлж мэдэхгүй, тэгэхээр бидний тусламж удаан хугацаагаар үргэлжлэхэд бид бэлэн байх ёстой болж байна”. “Зөвхөн шинэ зэвсэг нийлүүлэх төдийгүй ажиллах хүч, эд материалын дэмжлэг хэрэгтэй” гэж НАТО,ийн ерөнхий нарийн бичгийн дарга испанийн La Vanguardia сонинд ярирлцлага өгөхдөө онцолжээ.
“НАТО-гийн өөр нэг үүрэг бол хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэх явдал” гээд “Энэ дайн НАТО, Оросын хоорондох дайн болж өргөжвөл бүхийл Европт бүр их эвдрэл сүйрэл, хохирол учруулна. Тэгэхээр бид хурцадмал байдалд хүргэхгүй байх тийм арга замаар ажиллах үүрэгтэй. НАТО Украиныг дэмжинэ, гэхдээ дайнд оролцохгүй гэдээ бид сайн ойлгож байна” гэж Столтенберг хэлсэн байна.
Оросын эхлүүлсэн дайны эхнээс НАТО эвслийнхээ дорно зүгт байгаа цэргийн тоог 40 мянгад хүргэсэн гэнэ. “Гол зорилго нь дайн өдөөхөд биш, харин түүнээс урьдчилан сэргийлэх, энх тайвныг хадгалах бүхий л холбоотнуудаа хамгаалахад бэлэн байх, Москватай үл ойлголцохоос сэрийлэх явдал” гэж тэр онцолжээ.
Америкийн хэвлэлүүүд: Украин Хар тэнгисийн эргээ алдвал дайн дуусна
АНУ өөрийн ашиг сонирхлын төлөө Украиныг командалж Киевийг Оростой тэгш бус дайнд оруулчихлаа хэмээн испанийн Rebelión сайтад тавдугаар сарын 25-нд нийтэлсэн “Дайсагнасан дайн” өгүүлэлд дурдсан байна. Өгүүлэл зохиогч Америк нь Оросын холбооны улстай шууд сөргөлдөхөөс зайлсхийх гэж ийм тактик сонгож авсан гэснийг Osnmedia.ru хэвлэл нийтэлжээ.
Америк болон түүний холбоотнууд Украины цэргийг янз бүрийн төрлийн зэвсгээр тогтмол “хангаж” байгаа нь цэргийн тусгай ажиллагааг сунжруулах шалтгаан болж байна гэж нийтлэлд бичсэн байна.
“Хэрэв ингэж зэвсэг нийлүүлээгүй байсан бол дайн мэдээж дуусах байсан. Киев цэргийн хангалттай боломжгүй болж энхийн хэлцэл хийх юм уу эсвэл шууд бууж өгөх байсан” гэжээ.
Зохиогч оросын зэвсэгт хүчин Донбассыг чөлөөлж, Украин Хар тэнгисийн эрэг орчмоо алдсан тохиолдолд цэргийн мөргөлдөөн дуусна гэж таамаглаж байгаагаа онцолсон байна.
Оросын ptoday.ru хэвлэлд тавдугаар сарын 28-нд бичсэнийг орчуулав