Дэлхий дахинд
Украины үйл явдлын дараа Орост “байх газар хайх”-ыг Киссинжер уриалав
Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулсан үйл явдлын дараа “байх газар хайх” хэрэгтэй болно гэдгийг Орос мартаж болохгүй гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер “Times” сонинд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэжээ.
“Бид Оросыг европ дахь хятадын төлөөний застав болгохыг хүсэхгүй л байгаа бол цэргийн тусгай ажиллагаа дууссаны дараа Украины байх газар, Орост ч ялгаагүй байх газрыг хайх хэрэгтэй болно гэж Киссинжер санал болгожээ.
НАТО-гийн тухай ярихдаа төрийн нарийн бичгийн дарга асан тэрбээр энэ байгууллагыг “европ америкийн хамтын ажиллагааны шижим” хэвээр хадгалах хэрэгтэй гэсэн байна. Димпломат бас Америкийн хувьд Ойрхи Дорнод, Ази, Европын харилцаанд “ихээхэн асуудал” бий гээд энэ талаар Умард атлантын эвсэл заавал “ижил байр суурьтай” байх албагүй. Харин цэргийн энэ эвслийн орнууд Украины нөхцөл байдлын талаар санал нэг байгаа ч энд хуучин “аюул” байгааг сануулжээ.