Connect with us

Нийгэм

УБТЗ-ын Д.Жигжиднямаатай холбоотой баримтууд

Нийтэлсэн

-

-Д.Жигжиднямааг “Ийст винд” ХХК-ийн талд үйлчилсэн гэх гомдлыг “МОНРЕТРАНС” ХХК-ийн албан ёсоор гаргаж байжээ-

Төмөр зам бол улс орны эдийн засаг, аюулгүй байдалтай шууд холбоотой стратегийн чухал салбар. Тэрчлэн манай улсын тухайд төр, хувийн хэвшлийн төмөр замууддаа 100 хувь эзэн шиг байх цаг болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхийн тулд төр засгийн шийдвэр гаргагчид хийгээд энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүдийн байр суурь нэг цэгт огтлолцох ёстой.

Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төмөр зам тойрсон улстөржилт, попролт хэрээс хэтэрсэн. Тэрдундаа улсын эдийн засагт жин дарах хувь нэмрийг оруулж ирсэн УБТЗ-ыг, утга замбарааг нь алдагдтал улстөржүүлсний цаана Монголын эрх ашигт үйлчилсэн аливаа бодлогын шийдвэрүүд гарах үнэтэй цаг хугацааг алдаж өнөөдрийг хүрэв.

Монголчууд “Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлдэггүй л дээ. Тэгвэл УБТЗ гэдэг их айлыг сүүлийн жил гаруйн хугацаанд удирдаж буй Д.Жигжиднямаа гэдэг хүний үг нь шударга янзтай ч, үйл хэрэг нь балаг дагуулсан нэгэн үү гэж харахаас өөр аргагүй анхаарал татсан мэдээллүүд олон байна. Гол нь Д.Жигжиднямаа УБТЗ-ын дарга болохоосоо өмнө орлогч даргаар ажиллаж байсан. Тэрчлэн түүний балагтай үйлдлүүдийн үүх түүхийг баримтад тулгуурлан харахад орлогч дарга байх үедээ хувь эрх ашигтаа нийцүүлсэн үйл ажиллагаануудыг хийж гаршсан нэгэн үү? гэдэг асуулт эрхгүй тавигдаж буй юм.

Чухал салбарыг, чухал байгууллагыг залж байгаа хүнээс бид хариуцлага асуух, шаардах эрхтэй. Тиймээс ч Д.Жигжиднямаатай холбоотой ноцтой мэдээллүүдийг цувралаар нийтлэх нь зөв болов уу. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, хэвлэл мэдээллийн салбар бол хууль хүчний байгууллага биш! Мөрдөн шалгаж, хянаж, шүүдэг хуулийн байгууллага шиг бүтэц биш учраас бид хэн нэгнийг буруутган яллах бус харин нийгмээ эрүүл саруул байлгахын төлөөх эрэлхийлэл, тууштай байдалдаа хөтлөгдөн, асуудлыг баримтад тулгуурлан өгүүлэх учиртай. Харин тэрхүү асуудлуудын араас холбогдох байгууллагууд нь анхаарал тавьж, нийгэмд зөв мэдээлэл очиж байвал, хэвлэлийнхэн бид үүргээ биелүүлж буй хэрэг билээ. Ингээд олныг үл нуршин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой мэдээллийн эхний цувралыг хүргэе.

Д.Жигжиднямаа ба “Ийст Винд” ХХК

Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилогдох үед Киприйн оффшорт бүртгэлтэй “Ийст Винд” компанитай холбоотой, төмөр замыг хувь эрх ашигтаа, хөлжихдөө ашиглаж өдийг хүрсэн гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа нийтлэгдэж байв. Тэр талаар нь бичсэн “Өглөөний сонин”-ыг “Ийст Винд” компанийн зүгээс хуулийн байгууллагад өгсөн байдаг. “Ийст Винд” компанийн тухайд Д.Жигжиднямаатай ямарч холбоогүй гэсэн байр суурийг илэрхийлдэг аж.

Тэгвэл одоо таны харж буй баримт өөр зүйлийг өгүүлнэ.

Олон улсын тээвэр зуучлалын “Монретранс” ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тухайн үед УБТЗ-ын даргын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан Л.Пүрэвбаатарт илгээсэн албан захидлын Монгол, Орос хэл дээрх хоёр хувилбарын баримт юм.

Захидалд: “Монретранс” ХХК нь энэхүү захидлаар танд “ОК РУСАЛ” компанийн зар шалгаруулалтаар УБТЗ-ын Замын-үүд өртөөнөөс “РЖД” НХНН-ийн Обпорска, Гончарова, Камьнита, Красноярск-Северный, Обпорская и Орловка өртөө хүртэп өнгөт металлын нунтаг, цахиурын талстыг тээвэрлэхэд хагас болон задгай вагоны хариуцах цогц зуучлагчаар ОХУ-ын Эн-Логистика НХНН нь 2016 оны гуравдугаар сард ялагчаар сонгогдсон гэдгийг мэдээлж байна. Бид ОХУ-ын Эн-Логистика НХНН-ийн Монгол дахь эрх бүхий төлөөлөгч юм.

УБТЗ-д өмнө нь илгээсэн захидал болон энэхүү мэдээллийн эсрэг орлогч дарга Д.Жигжиднямаа ОАХХ тээврийн бичиг баримтын 23 дахь параграф, тээврийн хөлсний төлбөрийн өөрчлөх тухай үүрэг өгчээ. Түүний даалгавраар “ОАХХ-ийн зааврын 25 дугаар тээвэрлэлтийн гэрээг зөрчих”- ийг зөрчиж Монгол дахь талбөр төлөгч “Монретранс” ХХК-ийн бичлэгийг дарж илгээгчийн болон ачааны өмчлөгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр тээврийн бичиг баримтын 12-т “Ийст винд” гэж тавигдсан байна.

Вагонууд нь “Ийст винд”-ээс УБТЗ-ын удирдах газарт илгээсэн захианы дагуу Сүхбаатар өртөө хүртэл аялаад зогсоод байна. Өнөөдрийн байдлаар ачааг хүргэх хугацааг зөрчиж ОК РУСАЛ компанийн ачаатай арван нэгэн вагон зогсонги байдалд байна. Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан “Монретранс” ХХК нь ОК РУСАЛ компанийн ачааны талаар шийдвэр гаргах зуучлах эрхээ алдаад байна. “Монретранс”ХХК-ийн удирдлага нь бичгээр болон амаар тухайн асуудлыг шийдвэрлэх талаар нэг бус удаа хандсан боловч танай орлогчоос ямар нэгэн хариу өгөөгүй.

ОК РУСАЛ компани нь таниас тухайн хөдөлгөөний процесст хөндлөнгөөс шууд оролцохыг шаардаж байна. Үүнийг удаашруулах нь ОХУ дахь хөнгөн цагааны тээвэрлэлтийг зогсоох, ОК РУСАЛ компанийн ачаатай вагоныг саатуулснаар материалын хариуцлага хүлээх нөхцөл байдлыг үүсгэж болох юм. Таниас үүсээд байгаа нөхцөл байдлын учрыг олохыг гүнээ хүсэж тухайн асуудлаар нааштай шийдвэр гарган вагонуудыг удаахгүйгээр Монголоос гаргана гэдэгт итгэж байна” хэмээн өгүүлсэн байгаа юм.

Тэгэхээр энэ баримт бол ямар ч байсан зар шалгаруулалтаар хууль журмын дагуу шалгарсан компанийн зүгээс гаргасан гомдол. Тэрчлэн замын орлогч дарга Д.Жигжиднямааг “Ийст Винд” ХХК-д давуу эрх олгосон асуудлыг шалгаж өгөөч гэж хүссэн албан захидал байна. Тэгэхээр Д.Жигжиднямаа ба “Ийст Винд”ХХК нь тодорхой холбоо сүлбээтэй байж болзошгүйг энэхүү захидлын агуулга сануулж буйг тодотгоё.

Мөн бас нэг анхаарал татсан баримтыг хүргэе.

Энэхүү баримтад Монголын үндэсний компаниуд транзит ачаа олж тээвэрлэх боломж муу байгаа талаар, мөн нөгөөх л “Ийст Винд” компани давуу эрхтэй байгааг харуулж байна.

Д.Жигжиднямаа төмөр замын салбарт олон жил ажилласан туршлагатай байж болох ч, “Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх мэдээлэлд холбогддог нь үнэн. “Монретранс” ХХК-ийн зүгээс илгээсэн албан захидалд дурдсан үйл явцаас болоод хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болсон талаар тухайн үед яригдаж байсан билээ.

Хэрэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал “Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэж Д.Жигжиднямаа дарга зарлигдсаны балаг нь тэр байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Киприйн оффшор бүсэд бүртгэлтэй “Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа дарга түшиг болоод байж байдаг гэх мэдээлэл эх сурвалжуудаас гадагшилж байлаа.

Ер нь бол Д.Жигжиднямаатай холбоотой сүүлийн үед дэлгэгдэж буй баримтуудаас үзэхэд тэрээр оффшортой “сүжирдэг” нэгэн байж болзошгүй байгаа юм.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчид УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрнямын “Фрейткоммондити консалтантс” ХХК-д нэгжлэг хийгээд байгаа юм. Д.Жүгдэрням сүүлийн 3 жил гаруйн хугацаанд Хонконгод бүртгэлтэй ‘Class trading limited’ компаниар дамжуулан 7.5 сая ам.доллар хил гарган мөн оруулж ирсэн, оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгагдаж буйг хэвлэлүүд эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн нийтлэсэн.

Мөн Хонгконгд бүртгэлтэй компаниас Д.Жигжиднямаа, Ц.Жүгдэрням нарын Монголд эзэмшиж байсан “Фрейткоммондити Консалтантс” ХХК-луу 5,8 сая ам.доллар орж ирсэн. Гэтэл тус компаниа татан буулгаж шинээр “Скай профейшнл ложистик” ХХК-ийг Д.Жигжиднямаагийн дүү Ц.Жүгдэрням, хүү Ж.Гарьд нар нь үүсгэн байгуулж ажиллуулж байгаагийн цаана, мөнгөний урсгалаа нуух гэсэн арга нуугдаж байгаа юу гэдэг асуулт яах аргагүй тавигдана.

Гол нь Хонгконгд бүртгэлтэй компаниас УБТЗ-ийн дарга Д.Жигжиднямаагийн дансанд 250 000 ам.доллар, “Скай профейшнл ложистик” ХХК-ийн захирал Ц.Жүгдэрнямын дансанд 320 000 ам.доллар, хүү Ж.Гарьдын дансанд 120 000 ам.доллар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы дүү Б.Учирсайханы дансанд 120 000 ам.доллар, УБТЗ-д ажилладаг Б. Энхбаярын дансанд 38 000 ам.доллар тус тус шилжиж орсон нь илэрсэн тухай мэдээлэл хуулийнхнаас гадагшилж, хэвлэлийнхний анхааралд орж ирээд байна. Чухам харин нягталж шалгах ажлыг хуулийнхан сайтар хийх ёстой юм.

Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоолыг АТГ-аас Нийслэлийн прокурорт хүргүүлсэн гэх мэдээллийг албаны эх сурвалж өгснөөс хойш тодорхой хугацаа өнгөрч буй. Тэрчлэн Монгол руу оруулж, гаргаж тоглосон олон сая ам.долларын эх үүсвэр нь чухам юу вэ? УБТЗ-ыг өөрийн хөрөнгөжих эх үүсвэрээ болгосон уу гэдэг асуултад хуулийнхан тодорхой хариуг өгөх биз.

Дараагийн цувралд Д.Жигжиднямаа болон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарын бизнесийн түншлэлийн цаана чухам юу нуугдаж буй талаар баримтад тулгуурлан өгүүлнэ.

Үргэлжлэл бий…

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тус тэмцээн Төв аймгийн Зуун мод хотын Өв соёлын төв цогцолборт 2025 оны 6 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд  болно.

Тэмцээний төрөл тус бүрийн ялагчдад Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах бөгөөд цахилгаан хайчны мэргэшсэн түвшний ялагчид 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу энэ оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Макс моллын урд замд мотоциклтой мөргөлдлөө” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан 24 настай, эрэгтэй, Э мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 19 настай, эмэгтэй, Ш гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд тухайн мотоциклийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогдоод байна.

Иргэд, жолооч Та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг сайтар мөрдөж, бусдын хөдөлгөөнд саад учруулалгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний таван сарын байдлаар гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл, 11484 иргэнд виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 12268 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 14430 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 4135 иргэний бүртгэлд хасалт хийсэн байна.

Дээрх тоон үзүүлэлтийг 2024 оны мөн үетэй харьцуулахад виз олголт 2.8 дахин, оршин суух зөвшөөрөл олголт 76.3 хувь, сунгалт 15.4 хувиар тус тус өссөн бол  оршин суух зөвшөөрлийн хасалт 31.1 хувиар буурчээ.

2025 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 136 орны 40003 гадаадын иргэн байна.

Албан хэргээр 607, хөрөнгө оруулагч 4404, хөдөлмөр эрхлэгч 20839, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 8466, суралцагч 3734, цагаач 1834, шашны зорилгоор 119 гадаадын иргэн оршин сууж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 цаг өмнө

“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно

Нийгэм7 цаг өмнө

Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ

Улс төр7 цаг өмнө

Мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангасан парламентын шийдвэр

Нийгэм7 цаг өмнө

Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ

Нийгэм8 цаг өмнө

Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо

Нийгэм8 цаг өмнө

Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна

Нийгэм8 цаг өмнө

Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм8 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Нийгэм8 цаг өмнө

Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Энтертайнмент8 цаг өмнө

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Бусад8 цаг өмнө

Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна

Улс төр8 цаг өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Нийгэм1 өдөр өмнө

Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийгэм1 өдөр өмнө

Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа

Нийгэм1 өдөр өмнө

Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй

Эдийн засаг1 өдөр өмнө

Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 7717 бүртгэгдэж, нас баралт 6 болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө

Нийгэм1 өдөр өмнө

“Хүрээ цам-Даншиг наадам 2025″ энэ сарын 28, 29-нд болно

Улс төр1 өдөр өмнө

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Уурхайчдын спортын их наадамд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баг тамирчид оролцож байна

Нийгэм4 долоо хоног өмнө

“Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

Нийгэм1 сар өмнө

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежерүүд уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Нийгэм1 сар өмнө

Элчин сайд Шэнь Миньжуань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайтай танилцлаа

Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим