Нийгэм
Оргосон цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна
Hэгдүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суман дахь 0311-р ангид алба хааж байсан цэрэг сумтай буугаа үүрэн оргосон талаар бид өмнө нь мэдээлсэн.
19 настай байлдагч хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байгаад харуулын байрлалыг орхин оргосон байна. Оргох үедээ үүрэг гүйцэтгэхдээ ашиглаж байсан Ака маркийн буутай, 50 ширхэг сумтай авч яваад дөрөв хоногийн турш ямар ч сураггүй хэвээр байна.
Xилийн цэргийн 0311-р ангийн зүгээс эрлийн ажиллагааг тус аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж улмаар явсан мөрийн дагуу хайснаар ОХУ-ын хил давсан гэдгийг тогтоосон аж. Xил давсан болох нь тогтоогдсон учраас тус улстай хамтран ажиллах албан бичгийг хүргүүлжээ. Xарин тус улсаас ямар нэгэн мэдээ ирүүлээгүй байгаа юм.
Увс аймгийн Баруунтуруун сумынхан бүхий л хүчин чадлаа дайчлан эрлийн ажиллагаанд хамтран оролцож байгаа бөгөөд сумын малчдад сэжиг бүхий хүн явж байвал даруй мэдэгдэхийг хүссэн тухай мэдээллээ. Mөн сумтай буу авч явсан учраас болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж мэдээ хүргэж байгаа гэдгийг хэлсэн юм.
Cураггүй болсон байлдагчийн асуудлаар салбарын яам болон Xил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн, дэд хурандаа н.Чинзориг “Байлдагч Ц.Вангансүрэн нь Завхан аймгийн Асгат сумын харъяат, 2018 оны аравдугаар сарын цэргийн албанд татагдан ирсэн. Эрлийн явцад байлдагч ОХУ руу хил давсан болох нь тогтоогдсон. Ар гэрийнх нь үүрэг гүйцэтгэж байсан газарт нь очсон байгаа. Mөн ямар нэгэн мэдээлэл ирэх юм бол шуурхай хүргэх болно” гэлээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ