Улс төр
Э.Бат-Үүл болон түүний хүү нарт холбогдох хэргийг шалгах явцад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг хүлээн авч хянаад, Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан байна.
Хэргийг эргэн санавал Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Төрийн орон сууцны корпорац”/ ТОСК/-ийн захирал асан А.Гантулгыг уг албан тушаалыг хашиж байхдаа компанийн дүрэм,үндсэн зорилго, үйл ажиллагааны чиглэлд нийцээгүй гэрээ байгуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”-д давуу байдал олгосон. Тус компанийн барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам.доллар хахуульд авсан гэж буруутгасан билээ.
А.Гантулгатай холбоотой үйлдэлд Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм. Тодруулбал Гэр хорооллын дахин төлөвлөлтөд шалгарсан, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн “Гранд лайн” ХХК-ийн зээлийн төлбөрийг төлөхийн тулд “Бэрэн групп”-д мөнгө шилжүүлсэн бөгөөд АТГ-аас тус группын санхүүгийн бичиг баримтыг шалгаад ТОСК-аас шилжүүлсэн 9 тэрбум төгрөгийн тодорхой хэсгээр “Гранд лайн” ХХК-ийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсныг тогтоосон гэлцдэг.
Өөрөөр хэлбэл А.Гантулга ТОСК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны 8-р сард 5 тэрбум, 9-р сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн гэх бөгөөд энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэж үзэх үндэслэлтэй аж.
Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” ХХК Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Турк улсын “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан нь нэг хэсэг дуулиан болсон. Энэ зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд 1 их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг.
Тухайн үед МАН-н төлөөлөгчид “Өнөөдөр хотын даргаар ажиллаж байгаа энэ хүн өөрийнхөө хүүгийн компанид 5.1 тэрбум төгрөгийн тендер өгчихөөд яагаад хариуцлага хүлээдэггүй юм бэ. Шударга ёс байдаг л юм бол хариуцлага хүлээх ёстой. Хотын даргын 2013 тавдугаар сарын 29-ний өдөр хүүгийнхээ “Грандлайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр баталсугай гэсэн өөрийнх нь гарын үсэгтэй бичиг байна. 2013 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа хотын дарга маань “Грандлайн” компанийг огт дурдаагүй байдаг. Хүүгийнхээ бизнес гээд тэр хэсэг дээрээ “Сонор” рекордс гэж л бичсэн. Энэ бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. Үүн дээр нь зарим хууль хяналтын байгууллагууд асуудал үүсгэдэггүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд сууж байдаг нь өнөөдөр шударга бус зүйл юм. Тийм учраас бид энэ асуудлыг эцэст нь тултал явна” хэмээж байсан ч асуудал шийдэгдэхгүй байсаар намжсан.
Эцэст нь хэлэхэд Туркийн “216 Япи Үрэти худалддаа” гэх компани “Гранд лайн” ХХК-тай Гэр хороолллын дахин төлөвлөлтийн ажилд хамтарч ажиллахаар болж байсан ч явцын дунд асуудал үүсч тус компани бүх хувьцаа болон төслөө өндөр үнээр “Бэрэн групп”-т худалдсан гэгддэг. Эрх мэдэл, ашиг сонирхолын зөрчил асуудал дагуулж мэдэх эрсдэлтэй учир гадны компани замын голоос буцсан байж мэдэх юм.
Эх сурвалжууд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ийн гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан хэмээн мэдээлж байгаа билээ.

Улс төр
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
“Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ.
Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн шинэчлэл, шинэ сургууль, цэцэрлэг барих хөрөнгө оруулалт, бага сургуулийн цогцолборуудыг нэмэгдүүлэх, ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулиудын шинэчлэл, хөрөнгө оруулалт зэрэг асуудлууд тодорхой шийдэлд хүрэх боломж бүрдэх, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагаа, уялдааг хангах нөхцөл бүрдэх юм.
Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны гүйцэтгэлээр 30.4 сая тонн нүүрс олборлож, 3.0 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.6 сая тн нүүрс борлуулж, улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр нийт 3.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ.
Улс төр
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспорт нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг уул уурхайн экспортод тулгараад буй асуудлыг цогц байдлаар шийдвэрлэж, экспортыг эрчимжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Тус Ажлын хэсгийн дарга, Сангийн сайд Б.Жавхлан,
Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая.тонн, төмрийн хүдэр 1.8 сая тонн экспортолсон нь өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа бол зэсийн баяжмалын экспорт 456 мянган тоннд хүрч 24 хувиар өссөн дүнтэй байна.
Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтэй уулзаж, гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна.
Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 305 сая ам.доллароор нэмэгдэж, таван тэрбум ам.долларт хүрлээ гэж мэдээллээ.
-
Эдийн засаг12 цаг өмнө
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа
-
Улс төр15 цаг өмнө
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
-
Эдийн засаг14 цаг өмнө
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
-
Улс төр15 цаг өмнө
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долларт хүрлээ
-
Улс төр15 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
-
Эдийн засаг17 цаг өмнө
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
-
Нийгэм19 цаг өмнө
Олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
-
Улс төр15 цаг өмнө
ЗГ: Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ