Connect with us

Эдийн засаг

Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ

Нийтэлсэн

-

Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгч татвар төлөгчдөдөө 24 дэх “Татвар төлөгчдийн өдрүүд” тохиож байна.

Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг иргэд, хуулийн этгээдүүддээ цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготойгоор “Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.

Өнөөдөр ЕБС-ийн сурагчдад “Татварын тухай ойголт өгөх” хичээлийг улс орон даяар татварын байцаагч нар заана.

Татварын ерөнхий газарт 2022 оны шилдэг татвар төлөгчдийг зарлах Хэвлэлийн бага хурал 11:00 цагт болно .

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Үндэсний Статистикийн Хороноос 2025 оны гуравдугаар сарын  орон сууцны үнийн мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, орон сууцны үнийн индекс 2025 оны 3 дугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар, өмнөх сараас 0.9 хувиар тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгож эхэллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121,500 төгрөг тараасан. Үүний дараа цагаан сарын баярын өмнө 100,006 төгрөгийн ногдол ашиг олгосон билээ.

​Иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцаатай бол татварын дараах дүнгээр  93.5 мянга орчим төгрөг авна. Хэрэв та 750 ширхэг хувьцаатай бол 75 мянган төгрөгөөс татвар суутгаад 69 мянган төгрөг авах юм байна.

Дэлгэрэнгүй ...

Эдийн засаг

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурал боллоо. Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо Монгол Улсын экспорт, импорт, гадаад валютын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Тэрээр, Монгол Улсын экспортын орлого өмнөх 7 хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн. Үүнд: зэсийн баяжмалын экспорт 26 хувиар,  төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна гэв.

Мөн  “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, Засгийн газраас төрийн өмчийн уул уурхай компаниудад өгсөн чиглэлийн дагуу хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал, экспортоо 442.5 сая ам.доллароор нэмэгдүүлж, 137.2 ам.долларын өртөг бүхий зарим томоохон хөрөнгө оруулалтаа хойшлуулах байдлаар 580 сая ам.доллар бүрдүүлэхэд анхаарч байна.

Түүнээс гадна төслийн хөрөнгө оруулалт татах чиглэлд 220 сая ам.доллар, “Ногоон зээл” урьдчилгаа төлбөрийн санхүүжилт татах хүрээнд 200 сая ам.доллар зэрэг нийтдээ валютын нөөцийг 1 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна хэмээн танилцуулав.

Хуралдаанаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн хурлыг Сангийн сайд Б. Жавхлан даргалж, Сангийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С. Наранцогт,  ГЕГ-ын дарга Р. Отгонжаргал, “Эрдэнэс таван толгой”  ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х. Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

Үлийн цагаан оготнотой тэмцэж байна

Нийгэм14 цаг өмнө

Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ

Улс төр14 цаг өмнө

Засгийн газрын гишүүд Хангайн бүсийн хуралдаанд оролцож байна

Нийгэм19 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 516 тохиолдол батлагдаад байна

Нийгэм19 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Нийгэм19 цаг өмнө

Сэрэмжлүүлэг: Хачигт халдварын идэвхжилийн үе эхэлсэн тул хазуулахаас сэргийлээрэй

Нийгэм19 цаг өмнө

Архангай аймаг агаарын чанарыг хянах автомат станцтай боллоо

Нийгэм19 цаг өмнө

НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Нийгэм19 цаг өмнө

Зургаадугаар сарын 15 хүртэл нуур, голоос загас барихыг хориглолоо

Эдийн засаг19 цаг өмнө

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 17.4 хувиар өсжээ

Нийгэм19 цаг өмнө

Говь-Алтай аймагт хүчтэй шороон шуурганы улмаас 130 орчим айлын гэр нуржээ

Нийгэм20 цаг өмнө

Нийслэлд гал түймрийн 96 дуудлага бүртгэгджээ

Улс төр20 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд

Энтертайнмент3 өдөр өмнө

Чингис хаан үндэсний музейгээр “YouTuber IShowSpeed” -ийн 38,6 сая дагагч зочлов

Нийгэм4 өдөр өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм4 өдөр өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм4 өдөр өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр4 өдөр өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр4 өдөр өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм4 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд5 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг5 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм5 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм5 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Сав шим