Эдийн засаг
“Худалдаа хөгжлийн банк”-ны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2/2195 тоот албан бичгийн дагуу “Худалдаа хөгжлийн банк”-ны нийтэд санал болгон арилжаалсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг “TDB” үсгэн кодтойгоор эхлүүлэхээр боллоо.
Хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс эхлэн үүссэн болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Эдийн засаг
Монголбанк гуравдугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 3 дугаар сард 281.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 2.2 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 35.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 55.4 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 254.1 кг үнэт металл худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 333,309.34 төгрөг байв.
Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурчээ
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17351 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19919 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар өсөж 19919 төгрөг, үхрийн цул махны үнэ 0.2 хувиар буурч 22394 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны дөрөвдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
-
Нийгэм1 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм26 минут өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Энтертайнмент59 минут өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм34 минут өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм28 минут өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна