Эдийн засаг
Монголын хөрөнгийн биржээр нэг сая.тн нүүрс арилжаалав
Монголын хөрөнгийн бирж эхний 5 сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.0 сая.тн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүллээ.
Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй компани оролцож нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.
Эх сурвалж: Эрдэнэс Тавантолгой ХК
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.