Эдийн засаг
“БИД БОНД” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/34 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “БИД ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 18 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нийт 8 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий 80,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 150 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
“Бид бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд хүлээн авч арилжааг амжилттай зохион байгууллаа.
“БИД ББСБ” ХХК-ийн гаргаж буй бондыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК үндсэн андеррайтераар ажилласан бөгөөд арилжааны системд нийт 80,000 ширхэг буюу 8,000,000,000 /найман тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 127 хөрөнгө оруулагчийн 127 захиалга бүртгэгдсэнээр арилжаа амжилттай хаагдлаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.