Эдийн засаг
Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрчээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны зургадугаар сарын 21-нд болж, Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор, зэсийн баяжмалын экспорт 630 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.2 мянган тонноор өссөн байна. Улсын жилийн инфляц тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна.
Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад бондуудын төлбөр хийгдэж, эдийн засаг тогтворжиж байгаа ч 2023 оны төсвийн зарлагыг 1.9 их наядаар нэмэгдүүлэх тодотгол хийгдсэнтэй холбогдуулан инфляц эргэж өсөх, төгрөгийн ханш сулрах зэрэг сөрөг эрсдэл бий.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
· Зах зээл дэх төрийн зайлшгүй оролцоог хялбарчилж, боломжит төрийн үйлчилгээг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах;
· Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг дэмжих;
· Нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээнүүдийг 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлснээр үр нөлөө нь энэ оны 4 дүгээр улирал болон ирэх онд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.