Эдийн засаг
“Хот девелопмент” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо
Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 210 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/57 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хот девелопмент” хувьцаат компаниас хаалттай хүрээнд гаргаж буй нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 20,500,000 ширхэг энгийн хувьцааг нэмж бүртгэн, компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 28,970,054 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.