Эдийн засаг
Хаан банк олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайлангаа танилцуулж байна
ХААН банк нь 2023 оны дөрөвдүгээр сарын 13-наас 19-ний өдрүүдэд олон нийтэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 183,379,788,200 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд:
- Цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалт 35% буюу 64.1 тэрбум
- Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт 34% буюу 62.4 тэрум
- Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 31% буюу 56.9 тэрбум
Үүнээс:
1-р зориулалт буюу цахим шилжилт, мэдээлэл технологийн хөрөнгө оруулалтын чиглэлээр 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 5,134.3 сая төгрөг зарцуулсан.
2-р зориулалт буюу ногоон ногоон төсөл хөтөлбөрүүдийн хувьд шинэ зээлийн бүтээгдэхүүнүүд батлагдсан бөгөөд санхүүжилт хараахан хийгдээгүй.
3-р зориулалт буюу орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт 100% буюу 56.9 тэрбум төгрөгөөр хийгдсэн дүнтэй байна.
Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.