Эдийн засаг
Дорнын эдийн засгийн чуулган эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нэгэн талбар
Оросын эсрэг санхүү-эдийн засгийн хориг тавьсанаар тус улсын эдийн засгийг хямралд оруулна хэмээн барууныхан тооцоолсон боловч энэ нь биелэлээ олсонгүй. Хориг тавьж, баруунтай эдийн засгийн харилцаагүй болсон нь Оросын үндэсний үйлдвэрлэл хөгжихөд түлхэц болоод зогсохгүй бүр эсрэгээрээ Европын орнууд өөрсдөө хүнд байдалд орсон. Цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнээс хойш ОХУ-д үзүүлэх болсон эдийн засгийн шахалт улам нэмэгдсэн. Үүний хамгийн гол зорилго нь дэлхийн улс орнуудаас Оросыг тусгаарлаж, ганцаардуулах гэсэн явдал.
Гэтэл бодит амьдрал дээр бүх юм эсрэгээрээ эргэсэн. Оросыг бусдаас таслах гэсэн биш харин ч хөгжиж байгаа орнууд ОХУ-ыг эрх тэгш харилцаа, бусдын ашиг сонирхолыг харгалзсан зарчимтай олон улсын харилцааг бий болгож чадах цөм хэмээн үзэж, тус улс руу улам ихээр татагдах боллоо.
Харин Монгол Улс ЕАЭЗХ (Евразийн эдийн засгийн холбоо), БРИКС (BRICS), ШХАБ (Шанхайн хамтын ажиллагааны байгуулага) зэрэг байгууллагуудтай болгоомжтой харилцах болсон. Дашрамд дурдахад ОХУ нь тус байгууллагуудын гишүүн гэдгийг сануулмаар байна.
Дээрх байгуулагуудтай дотно харилцаатай болвоос Оросын талыг баримтлалаа хэмээн “гуравдагч хөршүүд” үзнэ хэмээн Монголын улс төрийн дээдчүүд болгоомжилж байгаа байх. Гэтэл БРИКС, ШХАБ нь барууны эсрэг бус бие даасан хүч. Тус байгууллагууд нь маш тодорхой үзэл баримтлал, зарчимтай. Тодруулбал, улс орны дотоод хэрэгт оролцохгүй байх, олон улсын эрх зүйг хүндэтгэсэн, олон ургалч бодлогыг баримталдаг. Тиймээс Монгол нь тус байгууллагуудын гишүүн болсон ч “гуравдагч хөршүүдтэйгээ” урьдын адио хамтран ажиллахад ямар ч саад байхгүй.
2022 онд БРИКС гишүүдийнхээ тоог нэмж, хүрээгээ тэлэх гэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үр дүн нь гэвэл энэ жил гэхэд 20 гаруй улс элсэх хүсэлтэй байгаа. ШХАБ болон БРИКС зэрэг байгууллагуудаар дэмжуулан харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх нь Монголын үндэсний эрх ашигт нийцээд зогсохгүй, тогтвортой хөгжихөд эерэгээр нөлөөлж магадгүй. Үүнд цар тахлын улс орны нийгэм-эдийн засгийн хөгжилд үзүүлсэн сөрөг нөлөө ч хамаатай.
Харин ЕАЭЗХ (Евразийн эдийн засгийн холбоо)-ны хувьд гэвэл тус байгууллагын гишүүн орнуудын сүүлийн жилүүдийн үйл ажиллагаа нь эдийн засгийн салбарт хамтран ажиллах нь ашиг тустай гэдгийг харуулсан. Сүүлийн жилүүдэд манай эрх баригчид гадаадын орнуудтай эдийн засгийн салбарт хамтрахдаа ОХУ-тай нягт хамтрахаас зайлсхийж байгаа нь эдийн засгийн хоригт өртөж магадгүй хэмээн болгоомжилж байгаатай холбоотой.
Цар тахал гарахаас өмнөхөн Монгол Улс ЕАЭЗХ-тай хамтрахаар гараагаа тун давгүй эхэлсэн. Тиймээс үүнийгээ үргэлжлүүлж, юуны түрүүн Оросын бүс нутгуудтай хамтарсан төслүүдээ идэвхжүүлэх хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн зургадугаар сард ОХУ-д айлчлахдаа хоёр улсын бүс нутгуудын хамтын ажиллагаанд нэлээд анхаарал хандуулж Эрхүү мужийн удирдлагуудтай уулзсан. Энэ талын хамтын ажиллагаанд Орос-Монгол- Хятад гурвын эдийн засгийн нэгдсэн коридорыг байгуулах нь ирээдүйтэй. Энэ нь ирээдүйд бүс нутагт дэд бүтэц болон тээвэр-ложистикийн бүтээн байгуулалтыг бий болгоно.ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улс болон Алтайн хязгаарт монголын бизнес эрхлэгчид амжилттай хамтран ажилласан.
Саяхан Эрхүү хотод Монгол, Беларусийн хамтран арьс боловсруулах, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх талаар яригдсан. Өөрөөр хэлбэл Эрхүү мужид Монголын даавуу болон утсыг ашиглах сүлжмэлийн үйлдвэр байгуулах асуудал юм. Энэ төлөвлөгөөг улам баталгаажуулахын тулд Владивосток хотноо 9-р сарын 10-13-нд болох Дорнын эдийн засгийн чуулганы үеэр хамтарсан тунхаг бичиг гаргах талаар ярилцаж байгаа. Тус чуулганд Монгол улс идэвхтэй оролцдог. Хоёр улсын хууль батлах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд парламент хоорондын бүлгийн ажилд онцгойлон анхаарч, хурлаа Улаанбаатар хотноо хийхээр болсон.
Хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай салбарууд ч бий. Худалдааны тэнцэвргүй байдалд, дэд бүтцийг хөгжүүлэх хамтарсан төслүүдийн хэрэгжилт удаан байгаад Монгол сэтгэл дундуур байдаг. Харин Оросын тал тус улсын бизнес эрхлэгчид болон компаниудын үйл ажиллагаанд албаар саад учруулж байгаа явдлыг гаргуулахгүй хэмээн найдаж байгаа. Ингэснээр шинжлэх ухаан, орчин үеийн технологийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломж бий болыно. Ямар ч байсан түүхэн харилцааныхаа үндэс дээр манай хоёр улс нааштай, хамгийн гол нь үр дүнтэй хэлэлцээ хийх боломжтой.Саяхан УБТЗ-ын ачаалал их байгаагаас хуваарийн дагуу түлш нийлүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгоно хэмээн тохиролцсон. Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар мөн л тохиролцоонд хүрсэн.
Ийнхүү Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаанд баруунаас тавьсан хоригтой холбоотой саад бэрхшээл байгаа хэдий ч манай хоёр улсад урьдын адил худалдаа-эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломж байгаа. Харин Дорнын эдийн засгийн чуулган нь түүнийг хөгжүүлэх нэгэн талбар юм.
Д.Цэрэнсамбуу
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.