Эдийн засаг
“Монложистикс холдинг” ххк-ийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа нийлүүлэлтээсээ давж хаагдлаа
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/101 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 185 төгрөгийн үнэ бүхий 59,378,822 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулан хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Тус компани нийт хувьцааныхаа 15% буюу 59,378,822 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 185 төгрөгөөр, 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд санал болгож, нийт 10.98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.
Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 1,271 хөрөнгө оруулагчаас 61,204,882 ширхэг буюу 11,322,903,170 төгрөгийн үнийн дүн бүхий 1,307 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 500 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 92.5 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.