Connect with us

Нийгэм

Утаанаас салах маш амархан, ердөө хагас кокс

Нийтэлсэн

-

Ч.ЧУЛУУН

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлахтай зэрэгцээд өнөө уушигны дайсан утаа хаалга тогшиж эхэллээ. Гэр хорооллынхон ч хэдийнэ галаа түлээд эхэлчихэж. Намрын хүйтэн бороо гэрийн дээвэр дэлдэж байхад  утаа гаргахгүй  гээд хөвөнтэй хөнжилдөө  бөмбөлзтөл чичирч хонолтой биш, шахмал түлшээ түлэн утаагаа үйлдвэрлэж  л таарна.  Одоохондоо яах вэ, айлууд өглөө оройдоо  пийшингээ галлах байх. Харин өвлийн эхэн сар гаруут Монголын тэнгэрт утаа жинхнээсээ олгойдно. Ядарсан нэг нь хөлдөж үхэхгүйн тул  гал гарч  болох бүхнийг түлж  эхэлнэ. Арваад жилийн өмнө гэрэл зурагчин, соёлын гавьяат Т.Чимгээтэйгээ   хамтран Дэнжийн мянга, Далан давхрын айлууд  шөнийн цагаар юу түлж байгаа талаар шөнийн сурвалжлага хийж явахдаа  үнэмшихэд бэрх зүйлтэй нүүр тулсан.  Түлээ, нүүрс худалдаж авах тэнхэлгүй иргэд дугуйн хаймар түлэх  энүүхэнд. Хөлдөж үхсэн, муур, нохой, гөлөг түлж байсан гээд төсөөл дөө.  Хөлдөж үхсэн ч амьтан л юм хойно арьс, яс ,мах нь тослог байдаг тул уугиад  нэг шөнийн ая даадаг юм гэх нэгэнтэй таарсан.  Тийм зүйлээс гарч байгаа утаа ямар хор хөнөөлтэйг хэлүүлэх юун.  Ирэх өвөл ч тийм  амьдрал үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй. Амьдрал жилээс жилд дордож байна  шүү дээ, үнэндээ.

Ирэх долоо хоногоос шөнөдөө хасах хэм рүү шилжинэ. Ингээд л та бид  утаат амьдралдаа морилж,  зуны гурван сар түр амсхийсэн уушиг дахиад л хордож, хамрын нүхнээс минь нус биш тортог гоожих вий.  Тэр их утаа униар, угаар, өмхий самхайг яаж шуухан давах талаар  хорин жил дэвхцэж.

 Шулуухан хэлэхэд, Монгол Улс утаатай тэмцэх аргаа олохгүй мунгинаж, мөлхсөөр 20 жил  болсон юм биш үү. Тэр хэмжээгээр утаа хэмээх ёроолгүй сав руу тэрбум тэрбумаар нь цутгасаар. Утаа байх байдгаараа.Өнөөдөр мөн л утааныхаа асуудлыг ярьсаар.  Харин утаатай тэмцэх нэрээр элдэв төсөл санаачилсан нөхдүүд баяжсан сураг дууллдаг.  Утаатай хэрхэн тэмцсэн түүх цахим сүлжээнд он дарааллаараа байгаа тул түүнийг дахин нурших нь илүүц.  Харин би сонирхож үзлээ. Бид чинь эхлээд энэ муу утаа чинь зуухнаас болоод байгаа юм байна гээд л утаа гаргадаггүй зуух гээчийг тарааж. Асуудал шийдэгдээгүй тул гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инженерийн шугамд холбох нь хамгийн зөв гарц гэж үзсэн ч  санаан зоргийн ажил биш байж таарсан. Мэдээж шүү дээ.  Аргаа бараад алдагдал хүлээн, хүлээн  цахилгааны шөнийн тарифт хөнгөлөлт үзүүлсэн байх юм. Ирэх өвөл ч үзүүлэх биз.  Энэ мэтчилэн  мунгинаж явсаар  буруутныг илрүүлсэн нь түүхий нүүрс байж таарч.  Засгийн газар ч яаралтай арга хэмжээ аван нийслэлийн хэмжээнд Түүхий нүүрс түлэхийг  хориглох тухай шийдвэр гарган   шахмал түлшний үйлдвэр байгуулан тонн тонноор  үйлдвэрлэж эхэлсэн.  Түүнийгээ нутагшуулахын тулд  хөөрхий Таван толгой түлш ХХК-ний ажилтан, албан хаагчид үйлээ үзсэн дээ.  Өвөлжин  гэр хорооллын гудамжаар бэдэрч  айлын хаалга нүдэн,   айлын пийшин зууханд  үзлэг хийн,  авгайд нь    галаа хэрхэн  түлэх, үнсээ  яаж авахыг  зааж өгсөн.  Яг үнэндээ  Монголын төр  яндан  хөөлөх хэмжээнд очтолоо “доошоо” орсон. Тэгэхгүй бол иргэд нь хэдэн арваараа угаартаж үхээд байсан юм чинь. Угтаа  “Баяраа өөрөө ширээн дээрээс үсэрчихсэн юм байна лээ шүү дээ” гэдэг шиг иргэд өөрсдөө буруутай. Дулааны улирал эхэлмэц  яндангаа таглаж бөглөхгүй хаячихаар  зунжин  орсон бороонд  тоосго нь нурж  пийшингийнх нь хоолойг бөглөж орхино. Үүний улмаас  шаталт явагдах үед түлшнээс ялгарах утаа жам ёсоороо дээшээ сорогдох бус пийшингийн амаар гарч  угаартдаг байна.   Үүний буруутан нь  төр болсон. Түүхий нүүрсээ түлж сурсан иргэдийг хүчээр шахмал түлш  гээчийг бий болгож, түлүүлсэн гэдгээрээ төр бурууддаг.  Гэтэл дэлхий дахин хэдийнэ түүхий нүүрсээс татгалзаж, кокс рүү  шилжсэн байдаг.  Харин манайх шахмал түлштэйгээ сууж буй.  Гэхдээ үүнийг алдаа гэж бодохгүй байна.  Дэлхий дахины туулсан замаар бидэнтэй ижил. Тэр л жамаар явж байна даа. Монгол Улсын нийслэл утаатай,  агаарын бохирдол ихтэй  хотуудыг тэргүүлсэн хэвээр. Салхитай өдөр цэлмэг тэнгэрийн хаяа харж баясчихаад салхигүй үед нь утаандаа  хөвөөстэй.  Бидний сонсохыг, ойлгохыг хүсэхгүй байгаа бодит үнэн энэ. Бид одоо яах ёстой вэ.  Шахмал түлштэйгээ хорвоог барах уу. Өөр арга зам  хайх уу. Энэ л бидний толгойн өвчин болоод буй. Тавантолгой түлшийн үйлдвэрлэж  буй  угаасан нүүрсний чанар муудаж байгаа тухай муу мэдээ чих дэлсээд байдаг. Үнэн бол арайхийж барьж авсан  агаарын чанарын үзүүлэлт салхинд хийсч  хуучиндаа очино хэмээн  албаны  нөхөд хэлж байна лээ.

  Европ  шиг хийгээр халаадаг болъё гэхээр өнөөдрийн утаагаа дахин  20 жил уушгилах гээд байдаг.  Бээжин, Сөүл гэх мэт хүчирхэг эдийн засагтай хотууд ч хийн хэрэглээнд шилжиж хэрэглээгээ бүрэн хангаж  чадахгүй юм чинь Монгол Улсын хувьд цаг нь болоогүй байна.  Тиймээс  дэлхийн жишгийг даган хагас кокс руу шилжих явдал. Шилжсэн улс утаанаасаа салж чадсаныг үзээд ирлээ.   Бээжингийн тэнгэрт од яралзаж буй харах Ши Жинпиний мөрөөдөл биелэхээд тун ойрхон иржээ.  БНХАУ  хагас коксийн цогц үйлдвэрүүдийг  ар араас нь шил даран  ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар150 гаруй үйлдвэр хагас кокс үйлдвэрлэн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ орших Солонгос, япон руу экспорлож эхэлсэн байна.  Бидэнд хөтчилсөн хөтчийн танилцуулснаар, БНХАУ–ын  нийслэл Бээжин болоод бусад томоохон хотууд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрмэгц хүнд үйлдвэрүүдээ яаралтай нүүлгэж, 2015 оноос хагас коксон түлш үйлдвэрлэхэд гол хүчээ хаях бодлого хэрэгжүүлсний үр дүнд утаанаасаа ангижирчээ.  Үйлдвэрүүдийн  дийлэнх нь жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан цогцолбор  үйлдвэр.  Хүчин чадлын тухайд манайд яг тохирох юм байна лээ.   Ямар өртгөөр босох бол гэх асуулт сэтгүүлч бүрийн амнаас гарч байсан.  Бидний үйл ажиллагаатай нь танилцсан  цогц үйлдвэрүүд манай мөнгөөр бол 500 тэрбум орчим төгрөгөөр боссон байна лээ.   Манайд арай өндөр дүнгээр босох нь ойлгомжтой. Яаж ийж аргалж байгаад ганц ч болов үйлдвэртэй болохсон доо.

Хагас кокс бол коксжсон нүүрс биш гэдгийг та бүхэнд онцолж хэлэх байна. Нүүрсийг угаасны дараа 600-800 хэмд боловсруулахад гурван төрлийн  бүтээгдэхүүн гаргаж авдгийн нэг нь хагас кокс. Түүгээр нь манай дарга нарын ойлгуулах гэж үйлээ үзээд байгаа  орчин үеийн технологийн шийдэл бүхий шахмал  түлш үйлдвэрлэдэг аж. Тэрхүү түлш нь бидний хэрэглэдэг сайжруулсан шахмал түлшний  дараагийн хувилбар  болох  илчлэг өндөртэй, илүү шаталттай  түлш гээд ойлгочиход гэмгүй. Харин хэрэглэхдээ мод өрж түүнийгээ цаасаар асаах бус  зориулалтын аса уурыг ашиглах  ёстой юм билээ. Үүнийг газар дээр нь нүдээр үзсэн хүний хувьд нэг бүрчлэн тайлбарлаж буй хэрэг. Эрчим хүчний яамныхан миний хэлсэнчлэн цогцолбор үйлдвэрийг оруулж ирэх саналаа төрд тавьжээ. Ингэхдээ  Багануурын нүүрсний уурхайг түшиглэх гэнэ. Нүүрснээс хагас кокс ялгаж авах үйлдвэр байгуулахад хамгийн багадаа 18 сарын хугацаа шаардагдана гэж холбогдох албаны хүмүүс нь танилцуулсан. Нүүрснээс хагас коксоос гадна хий, давирхай ялгардаг. Цог үйлдвэр гэсний тухайд  гаргасан авсан хийгээр цахилгаан станц нь цахилгаан үйлдвэрлэдэг бол хоёр дахь түүхий эд болох давирхайгаар  нь нүүрсхимийн үйлдвэрүүд нь  шатах тослох материал цаашлаад цардмал замын үндсэн гол материал болох битумыг гаргаж авдаг аж. Дашрамд өгүүлэхэд, Үйлдвэржилт өндөр хөгжсөн улсад бол нүүрс-хими-эрчим хүчний цогц үйлдвэрүүд  хагас кокс биш давирхайг нь чухалчилдаг гэсэн.

Хагас коксон түлш гэдэг ийм л учиртай ажээ. Үнэндээ хятадууд нүүрсээр тоглож байна лээ. Хагас коксоор шорлогны нүүрс хүртэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буйгаа үзүүлж байсан. Шорлогны нүүрс гэхээр хус модноос гаргаж авсан гэх америк нүүрсийг л  та бид мэддэг. Харин урд хөршийнхөн  утаа ялгардаггүй,  хүний эрүүл мэндэд  нөлөө байхгүй байгальд ээлтэй технологи хэмээн томорч байдаг шүү. Тиймээс бидэнд  хагас коксон түлш рүү шилжихээс өөр гарц байхгүй юм билээ. Хятадууд бидэнд нэг д зүйлийг хэлсэн. Тэр нь “Та бүхэнд  шинээр  унадаг  дугуй зохион бүтээх  шаардлага бий гэж үү” хэмээсэн явдал. Үнэндээ тийм.  Бидний нэг муухай араншин бол аливааг монголчлох гэдэг эс бөгөөс өөрийн  эрх ашгийн төлөө  гүлдийж хэвтсээр цаг хугацаа алдан эдийн засгаараа хохирч үлддэгийн жишээ бол утаа.  Утаа болохоо байлаа хэмээн улаанбаатарчууд боож үхэх шахдаг байсан бол эдүгээ Өвөрхангай, Дархан, Орхон, Дорноговь гээд аймгийн төвүүд утаанд идэгдэж буй. Тиймээс хагас коксон түлшний үйлдвэрийг оруулж ирэх, нутагшуулах тал дээр саналаа нэгтгэх хэрэгтэй байна.

Дэлхийн жишгийг дагахаас өөр зам бидэнд үгүй гэдгийг дахин дахин хэлье.  Монгол  утаа гэж тусдаа зүйл үгүй.   Хамгийн том гарз хохирол бол эрүүл мэнд, цаг хугацаа.  Хамгийн үнэ цэнэтэй хоёр зүйлийнхээ төлөө  бүсээ чангалаад л болов зүтгэх цаг иржээ.

Тодорхой хэмжээний туршлага, нөөц бололцоо ч байна шүү дээ. Хагас коксоор хийсэн түлшийг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, хорт утаанаас салах явдал.  Нийгэмд дуулиан, шуугиан дагуулаад байгаа  хагас коксжсон түлшийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодорхой бүсүүдэд туршилт хийж, энгийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан нь дэмжвэл зохих асуудал мөнөөс мөн.  Энэхүү шийдвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэх бөгөөд 45 хоногийн турш айл өрхүүдийн хэрэглээнд  нэвтэрнэ гэсэн үг юм. Ингэснээр хүссэн ч, эс хүссэн ч коксжсон түлшийг хэрэглэх нь тодорхой. Гэхдээ улс төр, нам, сонгууль ярихгүйгээр нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж байгаа л бол Монгол Улс коксжсон түлшийг энгийн хэрэглээнд заавал нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж Улаанбаатар утаанаасаа салах юм.

———— Ганзоооо  доор бичсэн зүйлээр цонх хийгээрэй ————

– БНХАУ-ын Шань Ин мужид байрлах Сентай Нью шахмал түлшний үйлдвэр нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. Тус үйлдвэр нь хагас коксын шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд жилд 600 мянган тонныг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлдэг аж. Тус үйлдвэрийн ажил  хавар зогсч есдүгээр сарын 15 -аас  мужуудынхаа  захиалгын дагуу  үйлдвэрлэлээ эхлүүлж нийлүүлэлтээ эхлүүлдэг байна.   Энэ үйлдвэрийн технологийн тухайд  хагас кокс түлш  үйлдвэрлэхийн тулд шороо, барьцалдуулагч, нунтаг  кокс гурваа  нийлүүлж, гурван төрлийн орцоор шахмал түлш үйлдвэрлэдэг аж.  Коксжсон түлшнээс утаа гардаггүй бөгөөд угаартах тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй байна. Түүнээс гадна илчлэг өндөртэй тул дулаанаа удаан хадгалах, үнс бага гардаг хэмээсэн.  Харин  коксжсон шахмал түлшийг тусгай зориулалтын асаагчаар асаах бөгөөд тус үйлдвэр  аргалаар зориулалтын асаагчийг үйлдвэрлэжээ. Мөн хийн газаар асааж болох аж.

-Шэнмү энержи девелопмент нь дэргэдээ химийн болон коксжсон түлшний цогцолбор үйлдвэр.  Тус үйлдвэр нь 14 жилийн туршлагатай бөгөөд коксоор хийсэн түлш утаагүй, илчлэг өндөр, асахад хялбар, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх тайлбарыг өгч байв. Тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксжсон түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай  гэсэн.

– Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын үйлдвэр нь 1999 онд байгуулагдсан бөгөөд нүүрс, коксжсон шахмал түлш, хими, цахилгаан станц зэргээс бүрдэнэ. Тус үйлдвэр нь техник, технологиороо БНХАУ-д нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг аж. Түүхий нүүрс угаах үйлдвэр нь 900 мянган тонны хүчин чадалтай. Энэхүү үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, коксжсон шахмал түлш, шорлогны түлш, давирхай  зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг байна. Гадны улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг гэж байлаа. Савлагааны хувьд манайх шиг 25 кг уутанд коксжсон шахмал түлшээ савладаг.   Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь коксжсон болон шорлогны түлш байдаг байна. Утаа гарахгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас ийнхүү эрэлт хэрэгцээ их байдаг ажээ.                      

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Нийтэлсэн

-

Нийтэлч

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.

Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.

Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.

Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.

Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.

Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.

Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.

Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.

Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.

Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.

Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.

“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.

Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.

Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,

  • UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
  • Номин,  Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
  • Гар утсаараа цэнэглэх,
  • Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.

UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:

Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.

 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын  албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,

Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм19 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр20 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг20 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм21 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм22 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм23 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм1 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр1 өдөр өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм1 өдөр өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг1 өдөр өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр1 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм1 өдөр өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр1 өдөр өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм2 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм5 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр5 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим