Эдийн засаг
“Мон Бийф” ХК-ийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны А/186 тоот тушаалаар МХБ-ийн II ангилалд бүртгэлтэй “Мон Бийф” хувьцаат компанийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 214,285,700 /хоёр зуун арван дөрвөн сая хоёр зуун наян таван мянга долоон зуу/ ширхэг хувьцааг МХБ-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.
“Мон Бийф” хувьцаат компанийг бүртгэлээс хасах шийдвэрийг Компанийн тухай хуулийн 23 дугаар зүйл, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийн 6.9.3 дугаар заалт, “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 23 дугаар зүйл, “Мон Бийф” ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 40/А-107 тоот албан хүсэлтийг тус тус үндэслэн МХБ-ийн бүртгэлээс хассан болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.