Нийгэм
Хятад Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая, Зүрх сэтгэлээрээ холбогдсон хөрш орнууд

Энэ жил Ши Жиньпин даргын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааний 10 жилийн ой тохиож байна. Саяхан Хятад улс “хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг гар нийлэн байгуулцгаая: Хятадын санаачилга, үйл хэрэг” цагаан номыг нийтэлсэн, хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах үзэл санааны утга учир, амин сүнс, хэтийн зорилго ач холбогдлыг бүх давхаргын хүмүүс болон олон улсын хамтын нийгэмлэгүүдэд илүү гүн гүнзгий ойлгуулхаар системчилэн тайлбарласан нь Хятадын онцлог бүхий томоохон улс орнуудын дипломат харилцааны агуу зорилгыг илүү гүнзгий ойлгох боломжтой.
Арван жилийн өмнө “Дэлхий дахинд юу болоод байна, бид яах ёстой вэ?” гэсэн дэлхий дахины түүхийн бүх цаг үеийн асуулттай нүүр тулахдаа Ши Жиньпин дарга том гүрэн, том намын удирдагчийн өргөн цар хүрээтэй стратегийн алсын хараа, улс төрийн онч мэргэн ухаан, эрхэм зорилгоо ухамсарлаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах саналыг дэвшүүлж, түүхэн эргэлтийн үед дэлхийн хөгжлийг зөв чиглэл рүү хандуулж, эмх замбараагүй байдал газар авсан энэ цаг үед олон улсын хамтын ажиллагааны төлөөх нийтлэг ойлголтыг нэгтгэсэн.
Сүүлийн арван жилийн хугацаанд, Хүн төрөлхтний хувь заяны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал өсөн нэмэгдэж, цаг үеийн ороо бусгаа дундуур хүний ертөнцийн зөв замнамыг баримталсаар, хямрал, сорилт бэрхшээлийг даван туулж зоригтойгоор урагшилж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бодит үр дүнд хүрч, цаг үеийг манлайлж буй үзэл санааны хүчийг харуулсан. Төрийн айлчлалаас эхлээд олон талт дээд хэмжээний уулзалтуудад Ши Жиньпин дарга энэхүү гол чухал үзэл баримтлалыг олон удаа системтэйгээр танилцуулсаар, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн ойлголтыг тасралтгүй гүнзгийрүүлж, урт хугацааны энх тайван, бүх нийтийн аюулгүй байдал, хамтын хөгжил цэцэглэлт, нээлттэй хүртээмжтэй, цэвэр цэмцгэр, гоо үзэсгэлэнт дэлхийг цогцлоохыг үндсэн зорилго болгох, бүх хүн төрөлхтний хувь заяаны нийтлэг үнэт зүйлээр үнэт зүйлээ эрэлхийлэх, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг бий болгохыг үндсэн замналаа болгох, “Бүс ба зам”-ын бодит платформыг хамтран байгуулж Даян дэлхийн хөгжлийн санаачлага, Даян дэлхийн аюулгүй байдлын санаачлага, Даян дэлхийн соёл иргэншлийн санаачлагууд шинжлэх ухааны онолын системд чухалчлан түшиглэх онолын системийг аажмаар бүрдсэн юм.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, цахим орчны аюулгүй байдал зэрэг томоохон сорилтуудад авч хэрэгжүүлэх стратегийн хариу арга хэмжээ гэдгээрээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолд зургаан жил дараалан тусгагдаж олон талт тогтоол эсвэл тунхаглалд олон удаа тусгагдаж, олон улсын хамтын нийгэмлэгүүдээр хүлээн зөвшөөрөгдөж ялангуяа хөгжиж буй орнуудын ойлголцол дэмжлэгийг авсан. хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийн бодит биелэл болсон “Бүс ба Зам”-ын энэ жил мөн 10 жилийн ойтойгоо золгож байна. Хятад улс дэлхийн 152 орон, 32 олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, 3000 гаруй төсөл хөлөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн байна. Дэлхийн банкны тооцооллоор 2030 он гэхэд “Бүс ба Зам” санаачилга нь дэлхий нийтэд жил бүр 1.6 их наяд ам.долларын ашиг өгч, 40 сая орчим ард иргэдийг ядуурлаас гаргахад тусална хэмээн урьдчилан тооцоолсон байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын болон бүс нутгийн байдал хямарч, хүйтэн дайны үеийн сэтгэлгээ дахин сэргэн ирж, лагер хоорондын сөргөлдөөн улам ширүүссэн нь дэлхийн эдийн засагт ноцтой хүндрэл учруулсаар байна. Энэхүү нөлөөн дор ч Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний хагаст Хятадын ДНБ 5.5%-иар өссөн, Дэлхийн банк, ЭЗХАХБ, Олон улсын валютын сан 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-иас давна хэмээн таамагласан байна. Хятад улс бодлогын бие даасан байдал нь мэдээж илэрхий давуу тал, макро бодлогын арвин их арга хэрэгсэлтэй , том орон зай бүхий ирээдүйтэй зах зээлтэй, олон улсын валютын сан болон бусад байгууллагуудын таамаглаж байгаагаар Хятад улс 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 гаруй хувийн хувь нэмэр оруулснаар дэлхийн эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байсаар байна.
Хятад, Монгол хоёр улс уул усаар холбогдсон, соёлын нягт харилцаатай, бие биедээ чин сэтгэлээсээ ханддаг “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй уужуу багтаамжтай байх” гэсэн хөрш орнуудын дипломат үзэл баримтлал Монгол Улсад гүн гүнзгий суусан байдаг, Хоёр улс өндөр дээд хэмжээний айлчлал, эдийн засаг худалдааны солилцоо, иргэд соёлын солилцоо зэрэг түвшинд хамтран ажиллаж, үр дүнд хүрч, хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтын шинэ хуудсыг нээж байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь хоёр орны удирдагчдын стратегийн удирдлага юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин даргатай хэд хэдэн чухал зөвшилцөлд хүрч, хоёр орны хамтын харилцааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон. Хоёр улсын удирдлагч “Бүс ба зам” санаачилга болон Монголын “Талын зам” стратеги, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилт болон Монголын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжил бодлогын уялдуулахаар тохиролцож, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн гурван том хөдөлгүүр болсон байна.
Хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь эдийн засаг, худалдааны нягт хамтын ажиллах юм. Хятад, Монгол хоёр улс бол хөрш орон, салшгүй түншүүд бөгөөд хоёр тал эдийн засгийн хувьд харилцан биенээ нөхдөг давуу тал, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. 2022 онд Хятад, Монгол хоёр улс цар тахлын нөлөөг даван туулж, хоёр талын худалдааны хэмжээ 12 тэрбум 200 сая ам.долларт хүрч, энэ оны эхний гурван улирлын худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 30%-иар өсч, 20 тэрбум ам.долларын зорилго болгосон томоохон амжилт руу ойртсоор байна. Монголын нүүрсний экспорт энэ онд Хятадад 55 сая тонн давж, түүхэн дээд хэмжээндээ хүрэх төлөвтэй байна. Монголын талын тооцоолсноор, Хятадын эдийн засгийн 1%-ийн өсөлт тутамд Монголын экспортын хэмжээ хагас жилээс нэг жилийн дотор 4%-иар, эдийн засаг 0,6%-иар өсдөг.
Хоёр орны хамтын нийгэмлэгийг бий болгох шалтгаан нь ард түмэний хоорондын нягттай харилцаатай байгаа юм. Хятад Монголын ард түмний найрамдал өнө эртний түүхтэй бөгөөд шинэ эрин зуунд шинэ хөдөлгөх хүчээр хөгжиж байна. Цар тахлын үед “хонины хариуд цай” домог мэт яригдах сайхан түүх болсон. Хятад Монгол хоёр тал цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Монгол Улсад элсний нүүдлийг тогтоох бүс байгуулж, Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг нээж, хоёр орны экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын шинэ жишиг тогтоов. Цар тахлаас хойш “Монголд зочлох жил” аяны хүрээнд Хятадын жуулчдын урсгал тасралтгүй нэмэгдсээр Эрээнхот боомтын олон улсын авто тээврийн хүлээлгийн танхим хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Монголын баруун бүсийн гурван аймаг 21 мянган оршин суугчийг “Хятадын цахилгаан”-ыг тогтвортой ашиглах боломжийг олгосон нь “Бүс ба зам” санаачилга юм, эрчим хүчний хангамжийг хариуцан ажиллаж буй Хятад иргэн дөрвөн жил дараалан Монгол Улсын “Төрийн хүндэтгэлийн одон медал”-аар шагнагдсан. БНХАУ-ын Шинжианг Бэйшин зам гүүр групп компани Монголын баруун бүсийн Арвайхээр—–Баянхонгорт өндөр чанарын хурдны замуудыг тавьсан бөгөөд тус группийн Монголд суугаа төлөөлөгчийн газар ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
Хятадын тал “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтыг гурав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Бид харилцан зөвшилцөх, харилцан хувь нэмэрээ оруулах, харилцан үр өгөөжөө хуваалцах зарчмыг үргэлжлүүлэн баримтлана. Монгол Улстай “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, дэлхий дахинд ашиг тустай энх тайван, найрамдал, хөгжил цэцэглэлтийн замыг бий болгоно. Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн төрөлхтний хвь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санаа бодит биелэлээ олсон амжилт нь хүн төрөлхтний хөгжлийн түүхийг зогсоох боломжгүй гэдгийг дахин нотоллоо. Хувь тавилан, эрх ашиг нь хоорондоо уялдаа холбоотой дэлхийн тосгонд хэн ч хямралыг хэн ч ганцаараа даван туулж чадахгүй, хэн ч дэлхийг ганцаараа байлдан дагуулж чадахгүй. Зөвхөн нэгдэж, нэг хөлөг онгоц дээр гарж, “zero sum тоглоом” гэсэн сэтгэлгээнээс татгалзаж байж л бид илүү сайн хүний нийгмийг байгуулж, дэлхийн тосгонд амьдарч буй энгийн нэгэн хүн бүрт үр өгөөжөө өгөх болно.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань

Нийгэм
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд санал, дүгнэлтээ хүргүүлэхээр тогтов
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.04.22) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд даргаллаа. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм. Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаарх бүлгийнхээ байр суурийг илэрхийлж, завсарлага дууссан болохыг мэдэгдэв. Өнөөдрийн хуралдаанаар санал хураалт явууллаа. Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 11 нь дэмжсэнгүй. Иймд энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Дараа нь Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийсэн, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь түүхэн дээд амжилт бөгөөд экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болсон байна. Улмаар гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Экспортын орлогын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлдэг нь манай улсын эдийн засгийн эмзэг цэг хэмээн Л.Гантөмөр сайд тэмдэглээд эдийн засгийг төрөлжүүлэх шаардлагатай гэлээ. Эдийн засгийг төрөлжүүлэх хүрээнд уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл, төрлийг нэмэгдүүлж, экспортын зах зээлийг тэлэх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр бодит ажлуудыг хийх хэрэгцээ маш өндөр байгаа хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Эдийн засгийг солонгоруулах, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлтэй болох талаар Улсын Их Хурал, Засгийн газар, эдийн засгийн салбарын оролцогчид олон жил ярьж, зүтгэснийг хэлж байв. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “бүс нутгийн эдийн засгийн интергацад нэгдэх”, “хөрш орнуудтайгаа чөлөөт худалдааны хэлэлцээр хийх”, ялангуяа “Евразийн эдийн засгийн холбоотой 2030 он хүртэл чөлөөт худалдааны хэлэлцээр хийнэ” гэсэн зорилтуудыг тусгаж, үүнээсээ улбаалан дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр болгон хэрэгжүүлж байгааг хэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт холбогдох зорилтууд туссан байдаг.
Нийт экспортын 91.2 хувь, түүнээс уул уурхайн бүтээгдэхүүний 94.7 хувийг, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7 хувийг зөвхөн БНХАУ-д экспортолдог. Гадаад худалдаа ийм хэлбэрээр хэт хамааралтай буюу нэг туйлтай болсноос үүдэх эрсдэлийг бүх түвшиндээ цар тахлын үеэр хил хаагдахад нийтээрээ ойлгож, мэдэрсэн гэдгийг сайд дурдсан. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшин гэдгийг тоо баримт илтгэж байгааг Л.Гантөмөр сайд хуралдаанд танилцуулав.
Эдийн засгийн болон худалдааны тэнцвэрийг бий болгох нь Монгол Улсын хувьд чухал хэмээгээд “Өөрөөр хэлбэл, нэг улс болон цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа эдийн засгийн бүтцийг өөрчилж, олон худалдан авагчтай өргөн хүрээний бараа нийлүүлэх тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлага бий болсон байна. Үүн дээр бид шийдвэр гаргаж чаддаггүй. Өнөөдрийг хүртэл манай хөрш орнууд ийм боломжийг бидэнд олгоогүй. Засгийн газар асуудлаа олон удаа тавьдаг, хөрш орнууд шийдвэр гаргаагүй. Өнгөрсөн оны 9 дүгээр сараас уг асуудлаар ярилцаж, шийдвэр гарсан” хэмээлээ.
Хоёр удаагийн зөвлөлдөх уулзалт, гурван шатны хэлэлцээг зохион байгуулжээ. Мөн тус хэлэлцээрийг байгуулах асуудал болон хэлэлцээрийн явцыг Засгийн газрын хуралдаанд зургаан удаа танилцуулж, гадаад худалдаа эрхлэгч, бизнес эрхлэгчдийн дунд дөрвөн удаа нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна.
Монгол Улс болон Евразийн Эдийн Засгийн Холбоо, түүний гишүүн орнууд хооронд худалдааны түр хэлэлцээр байгуулах тухай албан ёсны яриа хэлэлцээг 2023 оны 09 дүгээр сараас эхлүүлэхдээ өргөн хүрээний чөлөөт худалдааны хэлэлцээ биш, тодорхой хүрээний богино хугацааны хэлэлцээ хийх саналыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад газраас гаргасан болохыг танилцууллаа. “Ямар бараан дээр хэлэлцээр хийх жагсаалтыг Эдийн засаг, хөгжлийн яам бие дааж гаргадаггүй. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим тухайн үед 375 нэр төрлийн барааг экспортолно гэдэг санал өгснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эцэслэсэн байдаг” хэмээн Л.Гантөмөр сайд тодотгосон.
Тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг анх Эдийн засаг, хөгжлийн дэд сайд ахлан хариуцаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 44 дүгээр тэмдэглэлийн дагуу тус хэлэлцээрийг хийх ажлын хэсгийг шинэчлэн байгуулах үүргийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болгожээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу хэлэлцээр хийх ажлын хэсгийг 2025 оны 01 дүгээр сард шинэчлэн зохион байгуулсан аж. 2024 оны эцсээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны үеэр үндэсний үйлдвэрлэлийг хамгаалах чиглэл өгсний дагуу, үүнтэй уялдуулан хоёр ажлын хэсэг байгуулжээ. Хэлэлцээрийн төслийн бичвэрийг эцэслэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, гишүүний бүрэлдэхүүнд холбогдох яамдын газрын дарга нарыг оролцуулсан байна. Харин барааны жагсаалтад санал зөвлөмж боловсруулах чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ахалж, салбарын мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж, холбогдох яамдын оролцоо бүхий 25 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Тал талын оролцоог хангаж, бараа бүтээгдэхүүний хэлэлцээр дээр ажилласан гэдгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд тодотгож байлаа.
Барааны жагсаалтад санал боловсруулах дэд ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нийт 375 бараа дотроос 23 барааг тус хэлэлцээрийн Монголын тарифын үүрэг амлалтын жагсаалтаас хасуулах саналыг ирүүлжээ. Энэ хүрээнд нийт 3 удаа албан бичгээр санал солилцож, нэг удаа биечлэн хэлэлцээр хийсэн байна. Хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцсон бөгөөд Монгол Улсын талаас импортын нөлөөлөлд эмзэг тодорхой бараануудад айлын талаас буулт хийлгэж, харилцан ашигтай тохиролцоонд хүрсэн гэв. Монгол Улс энэ хэлэлцээрээс маш их ашиг хүртэнэ гэдэг итгэлтэйгээр Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байгаагаа Эдийн засаг, хөгжлийн сайд тэмдэглэлээ.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу “Бараа тодорхойлох кодчлолын уялдуулсан систем”-ийн 6 оронтой кодоор 367 нэр төрлийн бараанд “тарифыг шууд тэглэх”, “тариф бууруулах”, “тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх”, “тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх” гэсэн үндсэн 4 төрлөөр тарифын саад тотгорыг бууруулахаар тохиролцсон байна.
Манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоон хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуулалтыг хэлэлцээрийн төсөлд тусгуулжээ. Тухайлбал, өндөгний хувьд манай улсын сүүлийн 3 жилийн дотоодын хэрэглээ жилд дунджаар 448.6 сая ширхэг байсан бөгөөд үүнээс 165 сая ширхэг буюу 36.8 хувийг импортоор нийлүүлсэн байна. Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн зах зээлийг хамгаалах зорилгоор өндөгний зах зээлийн 20 хувийг импортын орон зайд үлдээжээ. 90 сая ширхэг хүртэлх импортын өндөгт гаалийн татварыг 50 хувь бууруулж, 7.5 хувь байхаар, харин 90 сая ширхэгээс илүү өндөг импортлогдсон тохиолдолд гаалийн татвар 15 хувь хэвээр байхаар тохиролцжээ. Улаанбуудайн хувьд манай улс жил бүр ургац хураалтын нөхцөл байдал, гурилын үйлдвэрлэлийн технологийн шаардлагаас шалтгаалж 70.0 мянга хүртэлх тонн улаанбуудайг импортлох шаардлага үүсдэг бөгөөд айлын талаас хатуу болон зөөлөн улаанбуудайд нийтэд нь 180.0 мянган тонны квот санал болгосныг 50.0 мянган тонн хүртэл хэмжээнд одоогийн татварын хэмжээг 1.25 нэгж хувиар бууруулж, 3.75 хувийн татвар ногдуулах бөгөөд 50.0 мянган тонноос дээш импортлогдсон хэмжээнд 5 хувийн татвар хэвээр хадгалагдахаар тохиролцсон аж. 50.0 мянган тонн гэдэг нь квотоор олгогдож буй хэмжээ гэдгийг Л.Гантөмөр сайд онцоллоо.
Эдийн засгийн хэлэлцээр хийснээр Евразийн зах зээлд нийлүүлэх мах, махан бүтээгдэхүүний экспорт 125-140 хувь, хувцас 84 хувь, ноос ноолуур 64 хувь, нэхмэл сүлжмэл хувцас 55 хувь, арьс ширэн эдлэл 46 хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэх боломжтой гэлээ. Гэхдээ энэ боломжийн ашиглалт нь дотоодын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар, гадаад худалдааны чадавхаас шууд хамаарна гэдгийг тодотгож байв. Евразийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүн ийнхүү гаалийн татваргүй нэвтэрч чадсанаар зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвараа цаашид нэмэгдүүлэх, эдгээр салбарт хөрөнгө оруулалт татах өргөн боломжууд бий болох боломжтой хэмээн үзэж байгаа аж. Үүнийг тодотговол, Евразийн эдийн засгийн холбооны улсууд 2023 онд 706 сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 6.9 тэрбум ам.долларын арьс ширэн бүтээгдэхүүн, 7.5 тэрбум ам.долларын ноос, ноолууран эдлэлийг импортолсон байна. Эдгээрийг нэгтгээд харвал манай экспортын бүтээгдэхүүний хүрээнд 15 тэрбум орчим ам.долларын импортын зах зээл гэдгийг сайд танилцуулгадаа онцолж байв.
“Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” зэрэг хөтөлбөрийн хүрээнд дотоодын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо бэхжиж байгааг дурдсан. Энэ тогтолцоог бүрэн утгаар нь хөгжүүлж, дотооддоо боловсруулах, экспортлох хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, бизнесийн орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү хэлэлцээр ач холбогдолтой хэмээв. Улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэн нэмэгдэж, Монголын 250 мянган малчин өрхийн орлого, ашиг бодитоор нэмэгдэх учиртай гэлээ. Энэхүү худалдааны түр хэлэлцээрийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийн экспортын зардал буурахаас гадна худалдааны үйл ажиллагаа илүү нээлттэй болж, гадаад худалдаа эрхлэгчдэд нийтлэг тулгамддаг асуудлуудыг хөнгөвчилж, хялбаршуулах юм байна.
Хэлэлцээрт туссан худалдааг хөнгөвчлөх онцлох зохицуулалтуудаас сайд дурдсан. Зайлшгүй ашиглагддаг боловч дотооддоо бэлтгэн нийлүүлж чадахгүй байгаа гадаад улсын гаралтай орц, материалыг экспортлох барааны өртгийн 50 хүртэл хувьд тооцуулах боломж бүрдүүлснээр илүү хялбараар экспортлох бараандаа тарифийн чөлөөлөлт авах боломж бүрдэх аж. Гаалийн байгууллагууд 4 цагийн дотор худалдаа эрхлэгчид барааг олгож худалдаа эрхлэгчдэд тулгардаг бодит саад бэрхшээл буурна хэмээн үзжээ. Барааны гарал үүслийн гэрчилгээг хатуу шаардахгүйгээр 12 сарын дотор нөхөн гаргаж, тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна. Бүх бараанд тавьдаг гаалийн шалгалтыг багасгаж, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлнэ гэлээ. 5000 еврогоос бага үнэтэй бараанд гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болж жижиг дунд бизнес, цахим худалдаа эрхлэгчдэд хялбар экспортын боломж бүрдүүлэх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Ж.Ганбаатар, Б.Найдалаа, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Ө.Шижир, Р.Батболд нар асуулт асууж, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан юм. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Цогтгэрэл, Б.Жаргалан, П.Сайнзориг, Ч.Лодойсамбуу, М.Бадамсүрэн нар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан нар асуулт асууж, төсөл санаачлагч Э.Батшугар гишүүнээс хариулт, тайлбар авсан юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Нийгэм
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хялбар, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор Улаанбаатар хотын 100 байршилд карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа.
Үүнээс гадна нийтийн тээврээр төлбөрийн өөр олон сонголтоор зорчих боломжтой. Тодруулбал,
- UBCARD аппликейшн ашиглан картаа цэнэглэх,
- Номин, Emart, CU сүлжээ дэлгүүрээр картаа цэнэглүүлэх,
- Гар утсаараа цэнэглэх,
- Нийтийн тээврийн автобусанд бүх төрлийн банкны картаа уншуулж, төлбөр төлөх боломж бүрдсэн.
UBCARD аппликейшн ашиглан карт цэнэглэх заавар:
Мөн Umoney карттай зорчигч та дараах хаягаар зочлон, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Нийгэм
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 14-нөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд 254 хүнд холбогдох 208 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 58, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 39, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлигын 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн хүмүүсийн дийлэнх буюу 44.9 хувь нь 31-44, 31.5 хувь нь 18-30, 18.9 хувь нь 45-аас дээш, 4.7 хувь нь 18 хүртэлх насны иргэд байна. Үүнээс 90.1 хувь нь эрэгтэй, 9.9. хувь нь эмэгтэй, 53.5 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн дугаар цэцэрлэгийн албан тушаалтан О.О, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,
Автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалтан П.Б, Д.Ө нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэргэшсэн жолоочийн шалгалт өгсөн иргэдийг тэнцүүлж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, Б.О нь иргэдийг шалгалтад тэнцүүлэх зорилгоор хахууль өгсөн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 3 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд,
Архангай аймгийн прокурорын газраас сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн А.А эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх компанийн өмнөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулж, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас тус сум дахь гаалийн газрын албан тушаалтан Ц.Н, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн дугаар ангийн албан тушаалтан З.Т нар нь тусгай зөвшөөрөлгүй, иргэн Б.Б-ийн авч явсан 480.8 кг гоёл чимэглэлийн чулуу, амьтны яс зэрэг эд зүйлсийг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөвшөөрөл олгож, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүллээ.
-
Нийгэм13 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм16 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр14 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг14 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Улс төр20 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг19 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм18 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ