Эдийн засаг
“Симпл II бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаа хаагдлаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/182 тоот тушаалаар бүртгэгдсэн “Ашид капитал ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 150,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн.
Тус өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
“Симпл II бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажилласан байгаа бөгөөд арилжааны системд 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 150,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 156 хөрөнгө оруулагчийн 158 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.