Эдийн засаг
“Худалдаа хөгжлийн банк” ХК олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт танилцууллаа
“Худалдаа, хөгжлийн банк” ХК нь анхдагч зах зээлийн арилжаанд нийт 83.5 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Тус банк нь активын зохистой бүтцийг бий болгох, иргэд болон жижиг, дунд бизнесийн зах зээлд тэлэлт хийх стратеги төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтыг бизнесийн сегментүүдэд дараах хувиар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:
- Байгууллагын сегментэд олгох дүн: 50.0%
- Жижиг, дунд бизнесийн сегментэд олгох дүн: 20.0%
- Иргэдийн сегментэд олгох дүн: 30.0%
2023 оны 3-р улирлын байдлаар байгууллагын сегментэд 520 сая төгрөг, жижиг, дунд бизнесийн сегментэд 2.7 тэрбум төгрөг, иргэдийн сегментэд 5.0 тэрбум төгрөгийн зээл олгож нийт 8.3 тэрбум төгрөгийн зарцуулалт хийсэн байна.
Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.