Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “ЭТТ-бонд”-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг түр зогсоолоо
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар дамжуулан нээлттэй арилжсан “ЭТТ-Бонд”-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн 766,182 ширхэг бондыг эргэн дуудах шийдвэрийг компанийн төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж, тус бондын арилжааг зогсоох зөвшөөрөл хүссэн 01/1814 дугаартай албан бичгийг Санхүүгийн зохицуулах хороон (СЗХ)-д хүргүүлсэн байна.
Иймд СЗХ-ны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот албан шаардлагын дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “ЭТТ-Бонд”-ын 4 дүгээр транчийн хоёрдогч зах зээлийн арилжааг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түр зогсоолоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.