Нийгэм
ЗТХЯ: Улаанбаатар- Дархан чиглэлийн авто зам 90 хувийн гүйцэтгэлтэй, суурь хучилт бүрэн дууслаа
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Нийт 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 258 хүн, 119 машин механизм техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
21 аймаг, 96 сумыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холболоо
2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууссан. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.
Улаангом-Ховд, Улиастай-Алтайг хатуу хучилттай авто замаар холбоно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтай уулзаж Ховд-Улаангом, Улиастай-Алтай сумыг холбох авто замыг төслүүдийг эхлүүлэн тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа болон зорчигч тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлж Ази, Европыг холбосон таван авто замын коридортой болно гэдгийг онцлов.
Нөгөө талаас авто зам, тээврийн коридоруудад ач холбогдол өгч, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Улсын чанартай авто замын засвар арчлалт 87 хувьтай байна
Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт зорилт тавьсан.
Олон улс, улсын чанартай 14.891.5 км авто замын урсгал засвар арчлалтын ажил 87 хувьтай хийгджээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм1 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм1 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм43 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм38 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент18 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо