Эдийн засаг
Тавантолгой түлш: Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа
“Тавантолгой түлш” компани шахмал түлшний түүхий эд мидлингээ Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг.
Өнөөдөр 35 вагон мидлинг татан авлаа.
“Тавантолгой төмөр зам”-аас ачигдсан нүүрс “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшлийн замаар дамнан тээвэрлэгдэж Улаанбаатар хотод ирдэг юм.
Ачаатай вагоныг Баян өртөөнөөс Налайх дахь зүүн үйлдвэрийн хашаанд татан оруулж ачааг нь буулгадаг. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын зүтгүүрийг ашигладаг байсан бол өнөөдрөөс түрээсийн зүтгүүрийн вагон ажиллаж эхлэлээ.
Ингэснээр ачаатай вагоныг цаг алдалгүй үйлдвэрийн хашаанд оруулж, ачааг түргэн шуурхай буулгах боломж бүрдэж байгаа юм. “Тавантолгой түлш” компани ирэх онд өөрийн гэсэн сэлгээний локомотивтэй болно гэж “Тавантолгой түлш” ХХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.