Эдийн засаг
Олон улсын валютын сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар 2024 оны 03 дугаар сарын 20-нд Олон улсын валютын сангийн зөвлөх Лорена Риверо дель Пасо болон эксперт Сорана Бациу нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, зах зээлийн цаашдын чиг хандлагын тухай болон төрийн өмчит компаниудын хувьчлал, төсвийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалтын талаар харилцан санал солилцсон. Мөн системийн нөлөө бүхий банкуудын IPO, Монголын хөрөнгийн биржийн IPO, үр дүнгийн талаар онцлон ярилцлаа.
Төгсгөлд нь албаны төлөөлөгчид биржийн музейд зочилж, байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна